-Сэтгүүлч Х.Көгершин Москва хотоос мэдээлж байна-
Бүх оросын үзэсгэлэнгийн төв буюу ЗХУ-ын гол үзэсгэлэн ВДНХ Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх гол газруудын нэг.
Энд тавдугаар сарын 1-нээс эхлэн үнэгүй концерт, үзэсгэлэн худалдаа, шоу болон салют гэх зэрэг янз бүрийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа юм.
Дайны үеийн дуунууд эгшиглэж, цэргийн хувцас өмссөн залуучууд, георгиевскийн тууз зүүсэн хүмүүсээр дүүрэн тус төвд Ялалтын баярын уур амьсгал илт мэдрэгдэж байлаа. Өчигдөр ажлын өдөр байсан ч тус үзэсгэлэнгийн төвд хөл хөдөлгөөн ихтэй байв. Майн баяр буюу тавдугаар сарын 1-нээс эхэлж Москвачууд амралтын байдалтай байгаа нь харагдаж байв.
ВДНХ буюу Бүх оросын үзэсгэлэнгийн төв нь анх Москва хотод Бүх оросын хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн төв болон нээгдэж байжээ. Үзэсгэлэнгийн танхим, талбай, гудамж, цэцэрлэгт хүрээлэн, цөөрөм, ургамал ногоо тариалдаг аж ахуй бүхий үзэсгэлэнгийн жинхэнэ хотхон байв. ЗХУ-ын бүх бүс нутгийн төлөөлөгчид энд бүтээгдэхүүнээ дэлгэн тавьдаг байжээ. Харин 1941 онд дайн эхэлж, үзэсгэлэнгийн ажил тасалдсан юм.
Үзэсгэлэн 13 жилийн дараа буюу 1954 онд дахин нээгдэв. Дайны дараа хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн байгууламжийг шинэчлэн зассан байна. Үзэсгэлэнгийн аман дээр нуман хаалга босгосон байдаг. Түүнчлэн Павел Бажовын “Чулуун цэцэг” усан оргилуур үлгэрээс сэдэвлэн “Ард түмний найрамдал” усан оргилыг нээсэн.
Баялаг түүхтэй уг үзэсгэлэнгийн төв Ялалтын баярын 70 жилийн ойг тохиолдуулан олон арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.
Тухайлбал Дэлхийн хоёрдугаар дайны үе дэх ЗХУ-ын ард түмний өдөр тутмын амьдралыг харуулсан үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ.
Түүнчлэн Ялалтын баярын өдрийг тохиолдуулан ОХУ-ын цэргийн зэвсгийн үзэсгэлэн гаргажээ. Үүнд зенитийн пуужингийн цогцолбор "Бук", балластик пуужин "Тополь", нисдэг тэрэг Ми-8T, сөнөөгч онгоц Су-27 болон бусад байлдааны тээврийн хэрэгсэл.