gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хэрэглээний үнийн индекс 9.3 хувиар өсчээ

Bloomberg TV Mongolia
Эдийн засаг
2015-03-11
0
Twitter logo

Үндэсний Статистикийн хорооноос хэрэглээний үнийн индекс хоёрдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 9.3 хувиар өссөн гэж мэдээллээ. Энэ оны эхний хоёр сарын байдлаар инфляци нэг оронтой тоо руу шилжиж, өсөлтийн хурд нь харьцангуй саарсан байна. Өөрөөр хэлбэл жилийн инфляци энэ оны эхний сартай харьцуулахад 0.5 хувиар буурчээ.

Энэ нь Төв банк ханшаа тогтоож чадвал инфляцийг энэ онд долоон хувьд тогтоон барих зорилт биелэх боломжтой болохыг харуулсан үзүүлэлт гэж эдийн засагчид үзэж байна.

Жилийн инфляци 2014 оны хоёрдугаар сард 12.2 хувь, 2013 оны хоёрдугаар сард 11.3 хувьтай байсан байна. Инфляцийн өсөлтийн хурд саарахад сүүний үнэ буурсан нь голлох нөлөөг үзүүлжээ.

Өнгөрсөн сард “Сүү" хувьцаат компани Сэлэнгэ аймаг дахь эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермээ бүрэн ашиглалтад оруулж, сүүнийхээ үнийг 200-250 төгрөгөөр бууруулсан байна. Хэдийгээр жилийн инфляцийн өсөлтийн хурд саарсан ч юань, ам.долларын ханшаас шалтгаалан импортын бараанд үнийн өсөлт ажиглагджээ.

Ялангуяа Улаанбаатар хотын хэрэглээний үнийн сагсыг бүрдүүлдэг 329 бүтээгдэхүүний 36 хувь нь импортын бүтээгдэхүүн байгаа аж. Импортын бүтээгдэхүүний үнийн нөлөөлөл Улаанбаатар хотын инфляцийг өмнөх сараас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 8.5 хувиар өсөхөд голлох нөлөөг үзүүлсэн байна. Харин улсын хэмжээнд сарын инфляци дөрвөн хувьд хүрсэн бол оны эхнээс тооцсон нь 1.1 хувиар өсчээ.

Сарын инфляци дөрвөн хувьд хүрсэн тохиолдол сүүлийн таван жилийн хугацаанд ажиглагдаагүй байна. Инфляцийн өсөлтөд хэрэглээний сагсны 30 гаруй хувийг бүрдүүлдэг хүнсний бүтээгдэхүүн, ус, ундааны бүлгийн үнэ 63.6 хувийн нөлөөлөл үзүүлсэн бол гутал, хувцасны бүлгийн үнэ 17.9 хувийн нөлөөлөл үзүүлжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан