БНХАУ-ын алдарт зохиолч Жан Руны зохиолоор Францын найруулагч Жан Жак Анногийн бүтээсэн "Чонон сүлд" кино өчигдөр /03.07/ “Соёмбо” кино театрт нээлтээ хийлээ.
Киноны нээлтэд Монголын кино урлагийн ахмад үеийн төлөөлөл хүрэлцэн иржээ.
Түүнчлэн энэ өдөр жүжигчин Р.Анхням урилгаар ирж үзэгчидтэйгээ киногоо хамтдаа үзэж, дурсгалын зураг татуулсан юм.

Өдгөө “Чонон сүлд” кино Хятадад хоёрдугаар сарын 19-н, Францад хоёрдугаар сарын 25-нд, харин манай улсад 27-нд нээлтээ албан ёсоор хийсэн бол “Columbia Pictures” кино компани Умард Америкт гаргах эрхийг мөн авсан юм.
Түүнчлэн тус кино Хятадад кино үзэгчдийн сэтгэлд хамгийн их хүрсэн гэдэг үзүүлэлтээр 82 хувьтай буюу нэгдүгээрт жагсаж байгаа.
Тэгвэл өчигдөр Соёмбо кинотеатрт нээлтээ хийсэн "Чонон сүлд" киног үзсэн үзэгчдийн сэтгэгдлийг сонслоо.
Кино найруулагч Б.Бямбадорж: "Чонон сүлд" киноны эх зохиолыг уншиж байсан. Зураг авалт, кино найруулга ер нь бүх талаасаа сайн кино болсон гэж дүгнэж байна. Энэ киног үзээд байгаль хүн хоёр нэг нэгэнтэйгээ салшгүй холбоотой гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирж байсан. Ер нь манай монголчууд чоныг тэнгэрлэг амьтан гэж шүтдэг мөртлөө одоо үеийн залуучууд чоно их агнаж байна. Ингэснээр бид байгаль дэлхийгээс улам холдож байгаа гэсэн сургамжийг "Чонон сүлд" киноноос бид авах хэрэгтэй гэж бодож байна.
Г.Эрдэв: Дэлхийн хэмжээний ийм бүтээлд Монголынхоо нэрийг гаргаад Монгол жүжигчин тоглосонд маш их бахархаж байна. Энэ дашрамийг ашиглаад жүжигчин Р.Анхнямд баярлалаа гэж хэлмээр санагдаж байна. Их сайхан бүтээл болжээ. Монголчуудын амьдрал ахуй, түүх соёл, уламжлалаа хэдэн зууны турш өдийг хүртэл хэрхэн хадгалж ирснийг маш чадварлагаар харуулжээ. Мэдээж энд жүжигчин Р.Анхнямын жүжиглэлтийн дурдахгүй өнгөрч болохгүй. Монгол эмэгтэйн дүрийг маш сайн гаргаж өгсөн байна.
Б.Марал: Зураг авалт, киноны хөгжим маш их таалагдлаа. Энэ киног үзээд манай Монголын кино уран бүтээлчид дэлхийн хэмжээний ийм уран бүтээл яагаад хийж болохгүй гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирж байлаа. Кино маш их таалагдлаа. "Чонон сүлд" ирэх оны Оскарт нэр дэвших гэж байгаа гэж сонссон. Оскарын шагнал хүртэх байх гэж найдаж байна.
Дашрамд сонирхуулахад энэхүү киног “Гэгээ паблишн” компани, жүжигчин Р.Анхням нар Монголд гаргах оюуны эрхийг “Монгол контент” компани болон “Ард” санхүүгийн нэгдлийн дэмжлэгтэйгээр албан ёсоор худалдан авч монголынхоо үзэгчдэд толилуулах боломжийг олгосон байна.