2015 оны зургаадугаар сарын 5-6-нд Блю Скай цамхагт Төслийн удирдлагын институтийн Монгол дахь салбар болох “Пи Эм Ай Монголиа Чаптэр” олон улсын хоёрдугаар бага хурлаа “Ирээдүйн чадавхийг бий болгох нь” сэдвийн дор зохион байгуулах гэж байна. “Пи Эм Ай Монголиа Чаптер”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Марк Тассэтай ярилцлаа.
-Та энд Төслийн удирдлагын институтийн салбар “Пи Эм Ай Монголиа Чаптер”-т ажиллаад бараг хоёр жил болжээ.
-Бид хамгийн анх 2012 онд Монголд ирсэн. Олон улсын Төслийн удирдлагын институтийн Монгол дахь салбарыг байгуулах цагаас нь эхлэн оролцож, бараг хоёр жилийн өмнөөс ТББ-ын статустай, туршилтын замаар ажиллаж эхэлсэн. Олон улсын Төслийн удирдлагын институтээс тавьдаг зарим шаардлагуудыг хангасны дараа 2014 оны зургаадугаар сард бид албан ёсоор зохих зөвшөөрлөө авч, Монгол дахь салбараа нээсэн.
Зөвхөн төсөл удирдах, хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэрэгсэл, техникийн тухай яриад зогсохгүй, төслийг удирдан хэрэгжүүлж буй хүмүүсийн сэтгэлгээ рүү өнгийн, ямар хандлага, ойлголттой төсөлд хандах, төслөө хэрхэн үнэлж, төслийн үр дүн, хүрэх цэгийг хэрхэн төсөөлж байна зэрэг асуудлыг хөндөнө.
-Та бүхэн яагаад энэ удаагийн бага хурлыг хийх болов?
-Төслийн удирдлагын олон талт байдлыг олон нийт болон холбогдох талууд, тухайлбал Засгийн газрын болон хувийн хэвшлийн байгууллагууд, ТББ-ууд төслийн удирдлагын асуудалтай хэрхэн холбогдохыг таниулан сурталчлах нь эхний жилийн хувьд чухал байсан. Иймд бид өнгөрсөн жил энэ асуудалд гол анхаарлаа хандуулан анхны хурлаа зохион байгуулсан.
Монголд төсөл амжилттай хэрэгжүүлсэн үндэсний мэргэжилтнүүд төдийгүй гадаадын туршлагатай мэргэжилтнүүдийг урьж, төслийн удирдлагын талаар хоёр өдрийн сургалт явуулсан. Олон улсын төслийн удирдлагын институтийн Монгол дахь салбарын хийх ёстой чухал ажлуудын нэг нь жил бүрийн бага хурал зохион байгуулах байдаг бөгөөд энэ үйл явдлаар дамжуулан бид бие биеэсээ суралцах боломжийг өргөтгөхийг зорьдог.
-Та бүхэн энэ жилийн хурлын сэдвийг “Чадавхийг бий болгох” гэж сонгосон байна.
-Өнгөрсөн онд бид “Хөгжиж буй эдийн засаг дахь төслийн удирдлага” гэдэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, Азийн хөгжиж буй эдийн засагтай бусад улс орнуудад төслийн удирдлагыг амжилттай нэвтрүүлснээр эдийн засгийн бодит өсөлтөд хүрч буй туршлагаас хуваалцахыг зорьсон. Энэ жил бид өнгөрсөн жил хийсэн ажлын туршлага, ололтдоо тулгуурлан ажиллана. Бусад улс орнуудад юу чухал байсан тухай суралцсан бол төслийн удирдлагад мэргэжлийн үүднээс хандах, чанаржуулахад одоо Монгол улсад юу чухал гэдгийг ярилцах цаг болсон.
Бид энэ удаад зөвхөн төсөл удирдах, хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэрэгсэл, техникийн тухай яриад зогсохгүй, төслийг удирдан хэрэгжүүлж буй хүмүүсийн сэтгэлгээ рүү өнгийн, ямар хандлага, ойлголттой төсөлд хандах, төслөө хэрхэн үнэлж, төслийн үр дүн, хүрэх цэгийг хэрхэн төсөөлж байна зэрэг асуудлыг хөндөнө. Нэг талаас хүмүүсийн мэдээлэл, мэдлэгийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Юунд суралцах хэрэгтэй вэ? Төслийг үр дүнтэй удирдан хэрэгжүүлэхийн тулд юуг ойлгох шаардлагатай вэ? Хоёр дахь хэлэлцэх гол асуудал нь мэргэжлийн чиглэлтэй байна. Ямар ур чадвар хэрэгтэй вэ? Өнөөдөр сайн хийж чадаж байгаа зүйлүүд нь юу вэ гэдгийг ярилцан Монголд төслийг сайн хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар хэлэлцэнэ.
Түүнчлэн бид төслийн удирдлагын талаарх хүмүүсийн хэвшмэл ойлголтыг тэлэхийг хичээж байна. Зарим хүн төсөл гэхээр уул уурхай, барилга эсвэл Засгийн газартай л холбоотой мэтээр төсөөлдөг. Гэтэл төслийн удирдлагатай хамаагүй зүйл гэж бараг байдаггүй. Төслийн удирдлагыг санхүү бизнест төдийгүй бараа бүтээгдэхүүнээ сурталчлах ажил зохион байгуулах гээд бүх зүйлд ашиглаж болно.
ТББ-ууд хэрэгжүүлж буй төслөө хүсч буй үр дүнд нь хүргэх, өөрсдийн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгох зорилгоор төслийн удирдлагын ур чадвар хэрэгтэй болно. Дунд сургуулиуд төслийн удирдлагын арга барилыг ашиглаж, их дээд сургуулиуд сургалтын хөтөлбөрөө шинэлэг байдлаар өөрчлөхөд мөн хэрэглэж байна. Иймд бид энэ чиглэлээр зарим их дээд сургуулиудтай хамтран ажиллах эхлэлээ тавьж байгаа бөгөөд төслийн удирдлага нь байгууллага доторх үйл явцыг сайжруулах, өөрсдөдөө байгаа нөөц, чадавхиа үр дүнтэй ашиглахыг зорьж буй хэнд ч болов томоохүн түлхэц үзүүлдэг арга юм.
-Ийм учраас чадавхи бэхжүүлэхэд анхаарах нь чухал гэж үзсэн юм уу?
-Бид зөвхөн өнгөрсөн хугацаанд юу хийв гэдэг дээр төвлөрөхгүй. Ирээдүйд илүү сайн үр дүнд хүрэхийн тулд хэрхэн чадвараа хөгжүүлэх нь илүү ач холбогдолтой. Монгол менежерүүд юу суралцан, хэрхэн хөгжих боломж байгаа талаар ярилцана.
-Чадавхи бэхжүүлэх чиглэлээр чухам ямар илтгэлүүд хэлэлцүүлэх вэ?
-Бага хурал маань үндсэн хоёр чиглэлд буюу хоёр хурлыг зэрэгцүүлэн зохион байгуулах хэлбэрээр явагдана. Нэг нь уул уурхай, барилгын салбарынхны чадавхийг бэхжүүлэх талаар хэлэлцэнэ. Учир нь эдгээр салбарт тулгамдаж буй олон хүндрэл бэрхшээл төстэй шинжтэй байдаг. Хоёр дахь гол чиглэл нь үйлчилгээний салбар буюу банкууд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид, ТББ, мэдээллийн технологи болон програм хангамжийн үйлчилгээг хамарна.
Уул уурхай, барилгын салбарын хувьд үйл ажиллагааны төлөвлөгөө, хуваарь гаргах, ханган нийлүүлэлт, худалдан авалтын асуудал чухал бөгөөд боломжит хүний нөөц, хөдөлмөрийн багаж хэрэгслийг хэрхэн үр ашигтай ашиглах талаар хөндөн ярилцана.
Мэргэжлийн гэхээсээ илүү хүнээс хамаарсан ур чадварын талаар, тухайлбал хүний нөөцийн удирдлага, төслийн хувьд хүний нөөцөө хэрхэн дайчлан ажиллах талаар ч хэлэлцэнэ. Мөн төслийн удирдагчид засгийн газрын байгууллагууд зэрэг оролцогч талуудтай хамтран ажиллах, харин ТББ, банкны байгууллагууд бусад гадна талын оролцогч талуудын нөлөөнд өртөх нь элбэг байдаг тул үйл ажиллагаагаа хэрхэн жигд, тууштай хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй болдог. Энд мөн л төслийн төлөвлөлт, санхүүжилт зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал сэдвүүдийн талаар ярилцана.
Бага хурлын эхний өдөр ерөнхий ойлголтуудыг өгч, чиглэл тус бүрээр салбар хуралдаанууд зохион байгуулагдана. Нэг дэх өдөр үндсэн хоёр чиглэлээр нийт 16 илтгэл хэлэлцэнэ.
Хоёр дахь өдөр тодорхой ур чадваруудыг өгөх зорилгоор семинар хэлбэрээр явагдана. Тухайлбал, Монгол Улсад төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай ур чадварыг тусгайлан сонгож, нэг цаг хагас орчим хугацаанд хэлэлцэн, ур чадвар эзэмшүүлэх сургалт явуулна.
-Хоёр дахь өдөр оролцох илтгэгчдийнхээ талаар тодруулахгүй юу?
-Яг одоогоор бид илтгэгчдийнхээ нэрсийг эцэслэж байгаа бөгөөд болж өгвөл тал бүрийн ур чадвар, төлөөллийг хангахыг зорьж байна. Өнгөрсөн оны бага хурлаар бид Австрали, Канад, Япон, Тайвань, Хонг Конг, Монголын мэргэжилтнүүдийг урьж, тэдний илтгэлийг хэлэлцүүлсэн. Энэ удаа ч мөн адил олон орноос сонирхолтой илтгэл тавих мэргэжилтнүүдийг урьж байгаа бөгөөд Япон, БНСУ, Сингапур, Австрали, БНХАУ, Хонг Конг, Тайвань, Шинэ Зеландийн Төслийн удирдлагын институтийн салбараас төслийн менежерүүд оролцоно.
Бид бусад улс орны туршлагаас суралцах, төслийн удирдлага илүү мэргэжлийн түвшинд өндөр хөгжсөн эдгээр орнуудын байр суурийг сонсохоор илтгэгчдийг урьсан. Мэдээж Монголдоо төсөл амжилттай удирдан хэрэгжүүлсэн, энэ сэдвээр их, дээд сургуульд зааж сургадаг дотоодын шилдэг мэргэжилтнүүдийг ч урьсан. Нийт илтгэгчдийн 60 хувь нь бусад улс орны мэргэжилтнүүд, 40 хувь нь үндэсний туршлагатай менежерүүд байхаар төлөвлөж байна.
Монгол болон Англи хэл дээр тавих илтгэлүүдийг тус тусад нь салбар хуралдаан болгон зохион байгуулах бөгөөд цаашид манай үйл ажиллагаа, сургалтад Монгол менежерүүд түлхүү оролцох, туршлагаа хуваалцах өргөн боломжтой болно.
Бид 20 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Тайвань дахь салбараас ч олон хүнийг татаж чадсан.
-Удахгүй болох бага хуралд ямар хүмүүс оролцох вэ? Зөвхөн танай гишүүд үү, эсвэл сонирхсон хүн бүрт нээлттэй юу?
-Оролцохыг сонирхсон хүн бүрт нээлттэй. Өнгөрсөн жилийн сургалтад 260 хүн оролцох сонирхлоо илэрхийлж, 160 хүн оролцсон. Энэ үр дүнд бид маш их баярлаад зогсоогүй манай төв байгууллага болох Олон улсын Төслийн удирдлагын институтийнхэн ч гайхан, таатай хүлээн авсан.
-Ийм үр дүн хүлээж байгаагүй хэрэг үү?
-Шинэ салбар байгуулагдан, үйл ажиллагаагаа эхэлж байхад анхны хуралдаа 50 хүн оролцуулах ч амаргүй байдаг. Харин бид 20 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Тайвань дахь салбараас ч олон хүнийг татаж чадсан. Гэтэл бидний гаргасан амжилт, оролцогчдын тоо бүх хүнийг гайхашруулсан. Бидний ноднингийн бага хурлын сурталчилгааны төлөвлөгөө, үйл ажиллагааг шинээр салбар байгуулан ажиллаж буй Азийн нэг улс туршлага, загвар болгон ашиглаж байна.
Олон улсын Төслийн удирдлагын институтийн Ази Номхон далайн орнуудын удирдагч нарын чуулга уулзалт саяхан зохион байгуулагдаж, манай төлөөлөгчид оролцоод ирлээ.
Энэ үеэр бид Монголд анхны бага хурлаа хэрхэн амжилттай зохион байгуулсан туршлагаа хуваалцсан. Хэдийгээр Монголд салбар дөнгөж байгуулагдан, олон улсын том гэр бүлд нэгдээд ганцхан жил болж байгаа, үйл ажиллагаа харьцангуй хязгаарлагдмал хүрээнд явагдаж байгаа ч хөгжиж буй эдийн засаг бүхий улс орнуудад төслийн удирдлагад ямар байдлаар хандах талаар шинэлэг санаа, уур амьсгалыг бид өгч чадаж байгаа юм.
-Тэгэхээр олон нийт төслийн удирдлагад ихээхэн ач холбогдол өгч байгаа байх нь ээ?
-Тийм шүү. Энэ нь ч бусад улс орноос туршлага арвинтай, сайн илтгэгчдийг урих, татахад их тус дөхөм болж байна. Хурал болохоос өмнө бид илтгэгчдийн нэрсийг зарлана. Зөвхөн ярьж чаддаг, илтгэх чадвартай хүмүүсийг биш том төслүүд дээр ажиллаж байсан, туршлагатай, шийдэл санал болгож чадах хүмүсийг авчирна.
Ингэхдээ илтгэгчид маань ажиллаж байсан төслийн туршлагаас хуваалцан, эдгээр төсөл яагаад амжилтад хүрэв, ямар арга хэрэгсэл хэрэглэв, ямар үе шаттай хэрэгжсэн зэргийг задлан хэлэлцэнэ. Зарим дэлгэрэнгүй мэдээллийг сургалт семинараар дамжуулан өгөх юм. Тиймээс олон хүн оролцох тутам бие биеэсээ харилцан туршлага судлах, суралцах боломж нээгдэнэ гэсэн үг.
-Миний ойлгосноор зөвхөн Англи хэлтэй хүмүүс л энэ хурал семинарт оролцох уу?
-Харамсалтай нь тийм. Энэ бол бидэнд тулгарч байгаа бас нэг сорилт юм. Гадны туршлагатай мэргэжилтнүүд илтгэл тавин оролцдог, гэтэл үндэсний мэргэжилтнүүд маань илтгэл тавин оролцох нь хумигдаад байна. Тиймээс дараагийн жилүүдэд өөрсдийн туршлагаас хуваалцан, илтгэл тавих төслийн удирдагч нарыг одооноос бэлтгэн, тэдний чадавхийг бэхжүүлэх ч бидний анхаарах асуудал мөн. Гэхдээ цөөн тооны илтгэл Монгол хэлээр тавигдана. Мөн зарим илтгэлийг Анлиас Монгол уруу орчуулна.
Ер нь бол дунд шатны Англи хэлтэй хүн ирснээр мэдээлэл авах боломжтой. Өнөөдөр ямар ч байгууллагад Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй хүмүүсийг олох хэцүү биш болсон. Тиймээс тэднээр дамжих, цаашлаад 4-5 жилийн дараа жил бүрийн хурлууд дан Монгол хэлээр зохион байгуулагддаг болно.
-Та Монгол илтгэгчдээс нэр дурдаж болох уу?
-Одоогоор эцсийн байдлаар батлагдаагүй байна. Компанийн удирдлагууд, Засгийн газрын шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй төсөл удирдсан, хэрэгжүүлсэн туршлагатай мэргэжилтнүүдтэй ярилцаж байна.
-Танай салбар байгууллага хэдэн гишүүнтэй вэ? Пи Эм Ай Монголиа ямар түвшинд хөгжөөд байна вэ?
-Гишүүнчлэлийн хоёр шатлал буюу төрөл бий. Олон улсын Төслийн удирдлагын институт буюу PMI international-д гишүүн болоод манай салбар байгууллагын гишүүн болдог. Ийм бүртгэлтэй 100 орчим хүн бий. Түүнчлэн Пи Эм Ай Монголиа манай салбар байгууллагын үйл ажиллагаа, сар бүрийн хурал, сургалтад оролцдог 200 гаруй хүн байдаг. Удирдах зөвлөлийн гишүүд маань надаас бусад нь бүгд Монголчууд. Сар бүрийн сургалтыг сайн дурын ажилтан 11 хүн зохион байгуулдаг. Бид гишүүдээ сар бүрийн сургалтад оролцуулснаар шинэ боломжууд нээгдэн, тэдгээрийг бодитой туршихыг уриалдаг. Энэ байгууллагад ажиллаж буй гадны мэргэжилтнүүд бидний хувьд туршлагаа хуваалцах, мэдээлэл солилцох боломж олгоход анхаарах нь чухал байдаг.
-Төслийн менежменттэй холбоотой ямар ташаа ойлголтууд монголчуудын дунд түгээмэл ажиглагддаг вэ?
-Сонирхолтой нь монголчууд юу хийх ёстойгоо бүгд маш сайн мэддэг. Харин бид ажлаа хэрхэн схемчлэх, ялгаатай зүйлсийг хэрхэн эрэмбэлэх, төлөвлөгөө хэрхэн гаргах, төслийн ажлуудаа яаж дараалалд оруулах, аль нь илүү чухал болохыг хэрхэн шийдэх, төслөө урьдчилан харах зэрэг дээр илүү анхаарахыг зорьдог. Олон хүн төслөө хэрэгжүүлэх явцдаа ямар бүтцээр ажиллах, цаг хугацааны хувьд хэрхэн сайн төлөвлөхөө мэддэггүй нь анзаарагддаг. Эдгээр асуултууд л их гардаг даа.
-Та бүхэн хоёр дахь бага хурлынхаа дараа ойрын ирээдүйд өөр ямар ажлууд төлөвлөж байна вэ?
-Бид сар бүр хурал зохион байгуулж, сургалтаа үргэлжлүүлэн явуулна. Сургалтын агуулга, хөтөлбөрөө бид Монгол хэл уруу хөрвүүлэхээр ажиллаж байна. Олон улсын Төслийн удирдлагын институтийн системд суурилсан, төслийн менежментийн талаарх сургалтаа танилцуулахаар бэлтгэж байна. Бага хурлын дараа улам их ажил ундрах байх.
Дараа нь, ирэх зургаадугаар сард төслийн удирдлагын чиглэлээр мэргэших гэрчилгээ (сертификат) олгох шалгалтыг Монголд анх удаа зохион байгуулахаар бэлтгэж байна. Цаашид энэ шалгалтыг 6 сар тутамд авах бөгөөд энэ төлөвлөгөө ёсоор хоёр дахь удаагийн шалтгалтыг арванхоёрдугаар сард авна. Энэ онд 20-30 хүн сертификат авч чадвал, мэргэжлийн сургалтыг бидэнтэй хамтран явуулах багш сургагчдын тоо нэмэгдэх боломжтой.
Бид Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Санхүү, эдийн засгийн дээд сургуультай хамтран ажиллаж, оюутнуудад сурч буй мэргэжил, чиглэлтэй нь уялдуулан төслийн удирдлагын талаарх сургалтын хөтөлбөрт тусгахаар эхлээд байна.
-Их дээд сургуулиудтай хамтарч ажиллаад эхэлжээ. Төрийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Тэдний хувьд ч төслийн удирдлага ихээхэн ач холбогдолтой. Манай байгууллага дөнгөж хоёр настай. Тиймээс бид чадавхиа зөв тооцоолох ёстой. Төрийн зарим байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, эхний байдлаар яриа хэлцэл өрнүүлж байгаа бөгөөд Засгийн газрын янз бүрийн байгууллагад ажиллаж буй зарим мэргэжилтнүүд манайд гишүүнээр элссэн байдаг. Цаашид буюу урт хугацаанд Засгийн газрын байгууллагуудтай хамтран ажиллах хүсэл, зорилго байгаа ч одоогоор нөөц бололцооны хувьд бид өөрсдийгөө тэр түвшинд арай хүрээгүй гэж үзэж байна.
Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс