gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.19
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээв

Боловсрол
2014-12-15
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2014-12-15
Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээв Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдыг өнөөдөр шагнав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулж, шилдэг залуу эрдэмтдэд баяр хүргэлээ. Хоролрагчаагийн Алтанзул, Тогоогийн Хонгорзул, Цэрэн-Очирын Соёл-Эрдэнэ нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны шагналыг хүртээлээ.

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Хоролрагчаагийн Алтанзул нь Монгол орны ховордож, нөөц нь багасч буй эмийн ургамлын төрөл, зүйл, генофондыг хадгалах, тэдгээрийн биологийн нөөцийг нэмэгдүүлэх, эмийн ургамлыг биотехнологийн аргаар богино хугацаанд их хэмжээгээр гаргаж авах боломжтойг туршилтаар баталсан “Монгол орны зарим ховор, нэн ховор эмийн ургамлын биотехнологийн судалгаа” сэдэвт шилдэг бүтээл туурвисан байна.

Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн багш, доктор Тогоогийн Хонгорзул шинжлэх ухаанд өмнө нь тодорхойлогдож байгаагүй хүний дархлааны тогтолцоо, эсүүдийг дэмждэг шинэ эсийг олж нээсэн “Альфа-гөлгөр булчингийн актины илрэлээр тунгалагийн булчирхайн шинэ бүтцийн эсийг нээж илрүүлсэн дүн” сэдэвт дархлааны эдийн нөхөн сэргээлтэд чухал ач холбогдолтой судалгаа хийж дархлаа судлалын ухаанд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор Цэрэн-Очирын Соёл-Эрдэнэ нь Монгол орны болон дэлхийн байгаль орчны асуудал, хүрээлэн буй орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг судалсан “Антарктид дахь цагаан алтны бүлгийн элементүүдийн тунадасжилт, тэдгээрийн эх үүсвэрийн судалгаа”, “Говийн бүсийн агаарын тоосонцрын ионы болон хортой хүнд элементийн судалгаа” зэрэг байгаль хамгааллын үйлсэд хувь өгөхүйц дорвитой бүтээл туурвисан.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шилдэг залуу эрдэмтдийн шагналыг гардуулж хэлсэн үгэндээ: 

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны шагналыг эрдэм шинжилгээ, судалгааны салбарт итгэл үнэмшлээрээ зүтгэж, эх орондоо төдийгүй эх дэлхийн хүмүүст хэрэг тустай бүтээл туурвиж яваа гурван залуу судлаачид олголоо.

- ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Хоролрагчаагийн Алтанзул,

- Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн багш, доктор Тогоогийн Хонгорзул,

- МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор Цэрэн-Очирын Соёл-Эрдэнэ нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны шагналыг тус тус хүртээлээ.

Эрдэм номоор биеэ чимсэн эрхэм залуус Та бүхэнд чин сэтгэлийн баяр  хүргэе. Эрдэм шинжилгээний олон сайн ажилтан, судлаачаас бүтээл туурвилаараа онцлойлон шалгарч “шилдэг”-ээр шалгарсан Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг дагаж, их хариуцлага очиж байна. Та нар бүтээл туурвилаа гүнзгийрүүлэн чамбайруулж их зорилго өвөрлөн улам чармайж, мэрийж ажиллана гэдэгт итгэж байна.

Та бүхний цаашдын судалгаа шинжилгээний ажилд их амжилт хүсье. Баярыг тань хуваалцаж буй гэр бүл, хамт олон, найз нөхдөд тань бас сайн сайхан, эрүүл энхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье.

Эрдэм номын ариун үйлс ашид дэлгэрэх болтугай. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан