“Coal Mongolia” чуулганаар нүүрсний “Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, өртөг хэмнэх боломж техник технологийн дэвшил” сэдвийн дор явагдсан хэлэлцүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ж.Мядагмаа: Нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэрүүд удахгүй баригдах байх
/"Оол минералс" компанийн Монголыг хариуцсан ерөнхий захирал/
“Coal Mongolia” чуулганд оролцож "Нүүрсийг хуурай аргаар баяжуулах ALLAIR - тунаах технологи үйлдвэрлэлд нэвтэрсэн үр дүн" сэдвээр илтгэл тавьсан. Чуулганд оролцогчдын хувьд нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг их сонирхож байсан. Тэрбээр технологийн талаар асуултанд дараахь хариултыг өглөө.
- Нүүрсийг хуурай аргаар баяжуулах ALLAIR - тунаах технологийн хүчин чадал нь ямар байх вэ?
-Нэг төхөөрөмж нь цагт 5-100 тонн нүүрсийг баяжуулах боломжтой. Хамгийн дээд хүчин чадалтай үйлдвэр Испани улсад ажиллаж байгаа. Цагт 600 тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр ажилладаг.
-Үнийн хувьд?
-Монголын хэд, хэдэн компанийн нүүрсийг Герман улсад аваачиж шинжилсэн. Үр дүн нь их сайн гарсан. Тухайн нүүрсний орд газарт тохирсон нүүрсний чанар, онцлогоос шалтгаалж өөр, өөр үнийн санал өгсөн. Нүүрсний дээжээс шалтгаалж янз бүрийн үнийн санал гардаг учраас тодорхой үнэ хэлмээргүй байна.
- Монголд барихаар тохиролцоонд хүрсэн хуурай аргаар баяжуулах үйлдвэр байгаа юу?
-Хэд, хэдэн компанийн нүүрсний орд газарт туршилтаа хийгээд явж байгаа. Үйлдвэрийн төслүүд санхүүжилт дээр гацчихдаг. Тийм учраас манай компанийн зүгээс ямар дэмжлэг байна, Засгийн газар хоорондын хэлэлцээрээр яаж баяжуулах үйлдвэр барих гээд олон талаас нь харж ярилцаж байгаа. Тун удахгүй аль нэг төсөл хэрэгжээд Монголд хуурай аргаар баяжуулах үйлдвэрүүд баригдаж эхлэх байх аа.
-Нойтон аргаар баяжуулахтай харьцуулахад ашиглалтын зардал ямар байдаг вэ?
-Багануурын уурхай дээр түшиглэж тооцоо гаргаж үзсэн. Нэг тонн нүүрсийг баяжуулахад 80 цент байгаа. “Энержи ресурс” компани нэг тонн нүүрсийг нойтонгоор баяжуулахад найман ам.доллар гэж тооцоо гаргасан талаар тооцсон.

М.Базаррагчаа: Метан хийн урамшуулалд нэг ам.долларыг Олон улсын байгаль орчны байгууллагаас авдаг
Монголын нүүрсний уурхай ба метан хийн төслийн талаар танилцуулга хийсэн.
-Метан хийн болон хүлэмжийн хийн татвар хураамж юу байдаг вэ?
-Төлбөр байхгүй. Бууруулсан CO2 болон олборлосон метан хийн урамшуулалд нэг ам.долларыг Олон улсын байгаль орчны байгууллагаас авдаг.
-Метан хийг олборлохдоо холбоотой хууль эрхзүйн орчны хувьд ямар заалт байгаа вэ?
-Метан хий нь уламжлал бус газрын тосны нэг хэлбэр. Шинээр батлагдсан Газрын тосны тухай хуулийн дагуу бүх хууль эрхзүйн орчин зохицуулагддаг. Гэхдээ нэг асуудал байгаа. Нүүрсний уурхайн олборлолт, үйл ажиллагаа Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдаж явдаг. Метан хийн олборлож ашиглах нь ил уурхайтай холбоотой. Хэрэв метан хийнээс цахилгаан үйлдвэрлэж сүлжээнд нийлүүлсэн тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авах ёстой зэрэг асуудлууд бий.
-Метан хийн ямар төслүүд хэрэгжиж байгаа вэ?
-Монголд үйл ажиллагаа явуулж буй бүхий л уурхай дээр хэрэгжих боломжтой. Багануур, Тавантолгой, Нарийнсухайтын уурхайд бага хэмжээний туршилтаар ашиглах боломжтой.
З.Энхболд: Нэг тонн нүүрсийг нэг центээр тээвэрлэх боломжтой
”Э-Транс” компанийн ерөнхий захирал. "Нүүрсийг шингэнээр урсган тээвэрлэх шинэ технологи, хэрэгжүүлэх арга зам" илтгэл тавьсан юм.
-Ойролцоогоор 100 км газар нэг тонн нүүрсийг ямар өртгөөр тээвэрлэх вэ?
-Цорын ганц төсөл, цорын ганц төсөл байх ёстой. Нэг тонн нүүрсийг нэг центээр тээвэрлэх боломжтой.
-Нүүрс дамжуулах хоолойн уруудсан зайд хөвөгч элементээс буцах хүч үйлчилдэг. Үүний улмаас хоолойд бөглөрөл үүсэх зүйл ажиглагддаг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Уруудсан зайд урсч буй ус буцаж урсдаггүй. Яг л үүний адилаар явагдах болно. Араас нь даралтаар шахаж буй учраас буцаж урсах боломжгүй.
-Нүүрсийг хатаах, сэврээх шаардлага гарах уу?
-Нүүрсийг тээвэрлэх төслөө анхнаасаа хэрэгжүүлэхдээ хэрэглэгчийн шаардлагуудыг үндэслэж бүгдийг хийсэн. Хүрэн нүүрс, коксжих нүүрс гээд тус бүрийнх шаардлагыг хангасан. Хатаах шаардлагатай байвал бас болно. Мэдээж хатаавал тодорхой хэмжээний төлбөр гарах байх.
-Танай төслийг уурхайд хэрэгжүүлэхэд хэр их төсөл шаардлагатай вэ?
-Хавтгай талбайд 100 км-т таван сая тонн нүүрс тээвэрлэхийн тулд 45-46 сая ам.доллар шаардлагатай. 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай төсөлд 160 сая ам.доллар. Өгсүүр, уруу байхгүй тохиолдолд шаардагдах хөрөнгө.
-Нүүрсийг шингэнээр урсган тээвэрлэх явцад нүүрсний чанарт өөрчлөлт орох уу?
-Чанарын хувьд өөрчлөгдөхгүй. Төсөл бүрт техникийн даалгавар гэж өгөгддөг учраас ямар нөхцөлд өөрчлөх бүрэн бололцоотой.
-Тавантолгойн Цанхиас нүүрсээ олборлоод тээвэрлэхэд Хятадын нутаг дэвсгэр дээгүүр зөвшөөрөл авах боломжтой юу?
-Хятадын нутаг дэвсгэрт хоолойн тээвэр аль хэдийнэ ашиглагдаж байгаа. Нефть, хий, төмрийн хүдрийг хоолойгоор тээвэрлэгдэж буй учраас зарчмын хувьд асуудал байхгүй болов уу. Орос, Хятад монголын нутгаар дамжуулан хоолойгоор тээвэр хийх асуудал аль хэдийнэ яригдаж эхэлсэн. Гурван тал тохиролцож буй учраас олон улсын эрх зүйн хувьд зөвшөөрөгдсөн.