Бид эдийн засгийн ил тод байдал гэж ярьсаар багагүй хугацаа өнгөрлөө. Сүүлийн жилүүдэд ил тод байдал, нээлттэй, хүртээмжтэй гэдэг үгсэд бид их л дуртай болсон учир Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль гэхээр сөрөг гэхээс илүүтэй эерэг сэтгэгдэл төрнө. Үнэндээ энэ хуулийн талаар эртнээс ярьж эхэлсэн юм.
2014 оны зургадугаар сарын 20, Их тэнгэр, Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалтад Засгийн газрыг төлөөлөн оролцсон ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг
“Бид эдийн засгаа ил тод болгоно. Манай татварын бааз бүрэн бүрдээгүй байна. Өнгөрсөн 20 жилд солигдож амжаагүй олон зүйл бий. Энэ хуулиар олгогдох нартай өдөр нийт бизнес эрхлэгчдэд нэг л удаа тохионо. Үүнээс хойш далд эдийн засаг байхгүй болно. Бизнес эрхлэгчид өөрт байгаа бүх хөрөнгө, мөнгөө ил болго гэж бид энэ хуулийг санаачилсан.”
Эндээс дээрх хуулийг баталснаар татварын бааз суурь өргөжих нь, далд эдийн засаг бүртгэлжих нь гэж ойлгож болно.
2014 оны арванхоёрдугаар сарын 10, МҮХАҮТ, Тус танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав
“Ойрын нэг сард Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулна. Энэ талаар З.Энхболд даргатай хамтарч ажиллана. Санхүүгийн реформ хийхгүйгээр, өөрөөр хэлбэл нэг гараанаас эхлэхгүй бол Монгол Улс цаашаа явахгүй. Энэ хуулийг тавдугаар сард хэлэлцэж батлах ёстой байсан ч хойшилсон. Тэр үед баталчихсан бол өнгөрсөн долдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд манай санхүүгийн реформ эхлэх байлаа. Улстөрийн нөхцөл байдлаас болж энэ хууль батлагдаагүй. Хууль гарснаар санхүүгийн системийг зөвөөр ашиглах, компани, хувь хүн, иргэд өөрийн хөрөнгө, эд баялгаа өсгөх бүх бололцоо бий болно. Бизнес эрхлэгчид, пүүс, компаниуд ажлаа шинээр эхэлнэ. НӨАТ-ын хуулийн татварын буцаан авалтаар иргэн, аж ахуй нэгж яалт ч үгүй татвараа төлдөг тийм байдал руу очих ёстой” гэжээ.
Түүний ярианаас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль батлагдсанаар том жижиг, улсын хувийн гэлтгүй бүх компани нэг ижил шугамнаас гарч, санхүүгийн шинэчлэл хийх юм байна гэж ойлгохоор байгаа юм. Харин яагаад 25 жилийн түүхтэй манай чөлөөт зах зээлийн нийгэмд ААН-үүд нь нэг гараанаас гарах шаардлагатай болсныг тайлбарлаагүй байна.
2015 оны нэгдүгээр сарын 30, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа
“Цаг алдалгүй энэ хуулийг баталсан бол хэдийнэ өгөөжөө өгөх байв. Наад зах нь хямралд арай өөрөөр тусах боломж өчнөөн байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 25 жил өнгөрлөө. Эхний 5 жил нь зэрлэг капитализм шиг өнгөрсөн. Бүгд л мэдлэг боловсролгүй, ганзагын наймаагаар бизнесээ эхэлсэн. Бүгд л гаалийн татвараа аргалж байсан. Өнөөдөр төр түшилцэж яваа хүмүүс хүртэл залуу зандан цагтаа ингэж алдаж явсан түүхтэй. Хөрөнгөжиж, хуримтлал үүсгэхийн тулд бүх компани санхүүгийн тайлан балансаа хоёрыг гаргадаг байлаа. Орлогоо байнга нуун, ашгаа үргэлж дардаг байсан” гэжээ.
Тэрээр нөхцөл байдал иймдээ тулсан нь тухайн бизнес эрхлэгчдийн буруу биш, харин нийгмийн гэнэтийн шилжилт, системийн гажиг тогтолцооноос үүдсэн хэмээн дүгнэсэн байна.
2015 оны нэгдүгээр сарын 12, Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон
“Бид өмнө нь Өршөөлийн хууль хэрэгжүүлж үзсэн. Том компаниуд болон иргэдийн хадгаламж, харилцах манай банкаар дамждаг тул би хувьдаа гадагшаа гарчихсан, нуугдмал эд хөрөнгө бараг байхгүй гэж бодож байна. Өршөөлийн хууль гарснаар тэр нь буцаж орж ирнэ гэж бодохгүй байна. ААН-үүд, Нарантуул дээр наймаа хийж байгаа хүмүүс дотор татвараа төлдөг хүн бараг байхгүй. Бүгд л нуугаад хувь хувьсгалын дансаараа явуулдаг. Үүнийг Монгол даяар мэдэж байгаа. Ийм замаар удаан явж болохгүй. Цэгцлээд авах нь маш зөв. Үүний тулд нэг цэгээс эхлэх ёстой. Ерөнхий зарчмыг нь би дэмжиж байна. Гэхдээ үүнээс хойш шударгаар төлөөд яваарай гэвэл болох юм. Өнөөдрийг хүртэл шударгаар төлсөөр ирсэн цөөнхөд гомдолтой. Баримт устгах бол техникийн асуудал. Яагаад байн байн өршөөл зарлаад байна? Ингэж ойр ойрхон өршөөх байсан бол би коммунист царайлаад яагаад төлөөд явав гэж хэн ч бодно. Бусад шиг нуугаад явсан бол өнөөдөр өршөөгдөөд, баримтыг маань устгах байж л гэж бодно.
Үүнээс хойш бүгдэд нь ижил байна шүү, шагнал шийтгэл нь ч ижил, татвар төлдөг нөхцөл нь ч ижил байна гээд хатуу заах хэрэгтэй. Гэтэл энэ асуудлаа шийдэлгүй, харин ч баллаж хаялаа. НӨАТ-босгыг улам өсгөсөн. Одоо НӨАТ-ыг буцаан олгодог болно гэж байна. Хэдхэн том компаниа мөлжин, татвар авдаг, жижгүүд нь бүгд бултдаг. Өнөөдөр өршөөсөн ч маргааш дахин нууна. Хоёр жилийн дараа шинэ засаг гарч ирээд дахиад л энэ хуулийг ярина. Энэ бол утгагүй зүйл. Татварын босгогүй болгоод, эрх тэгш, шударга болгоод бүх ААН нэг гараанаас эхлэх ёстой” гэжээ.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, 2015 оны нэгдүгээр сарын 6, Хууль зүйн байнгын хороонд хэлсэн үгнээс
“Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг нэн яаралтай батлах хэрэгтэй.
Улстөрчдийг хасаад энэ хуулийг батлах ёстой. "Чингис" бондоос идсэн улстөрчид гарч ирэх л байх. Бизнес эрхлэгчдийг л энэ хуульд хамруулах хэрэгтэй” гэжээ. Яг ийм байр суурийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан баримталж байгаа юм.
Ингэж усыг нь шахсан хуулийн төсөл бэлэн болох байв. Төрийн институтууд "хөдлөөгүй" тул иргэний нийгмийн байгууллагууд хамтран дээрх хуулийн төсөлд дүгнэлт өгчээ.
2014 оны нэгдүгээр сарын 7, МҮХАҮТ, Тус танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав
“Өнгөрсөн жил өргөн барьсан хууль батлагдаагүй нь хоёр заалтаас үүдэлтэй. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад явж байгаа этгээдийг энэ хуульд хамааруулахгүй. Хөрөнгө оруулалтаа ил тод гаргасан этгээд энэ хуульд хамрагдана гэсэн хоёр заалт нь улс төрийн намын тоглоом болсон. Бизнес эрхлэгчид том зах зээлээс мөнгө босгох гэхээр анхнаасаа буруу гаргачихсан тайлан баланс нь чөдөрлөөд байна. Хууль батлагдсанаар цаад утгаараа татварын нөхцөл байдал сайжрах юм. Улс орны хэмжээнд санхүүгийн шинэчлэл хийгдсэнээр тулгараад буй хямралаас хурдан, хохирол бага амсан гарах боломж бүрдэнэ”.
Энэ мэтээр өнөөдрийг хүртэлх хугацаанд Эдийн засгийн ил тод байдлын талаарх хуулийн төсөлд хувь хүмүүс янз бүрийн тайлбар өгсөөр ирлээ. Нэр нь гараагүй ч Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг идэвхтэй сурталчилдаг УИХ-ын бусад гишүүд нь Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, С.Баярцогт, Х.Тэмүүжин, Б.Наранхүү нар юм.
Харин эрх баригчдын зүгээс буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газраас дараах мэдээллийг өгсөөр ирсэн.
2007-2008 онд өргөдөл гаргасан ААН-үүдийн зарим албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс нэг удаа чөлөөлөн өршөөл үзүүлж байсан. Энэ удаа татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө орлогын мэдүүлэг зэрэг илүү өргөн хүрээг хамруулна. Тодруулбал,
- Албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй,
- Үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй,
- Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй, эсхүл хэмжээг нь бууруулсан,
- Нуусан хөрөнгө, орлогоо үнэн зөвөөр бүртгүүлж тайлагнавал албан татвар, хүү, торгууль нөхөн ногдуулалгүй, холбогдох хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
Сайн дурын үндсэн дээр хөрөнгө орлогоо ил болгож тайлагнах хугацаа нь хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын дотор байна.
Хүлээгдэж буй үр дүн
Хуулийг батлан хэрэгжүүлснээр эдийн засагт ил тод, тэгш шударга байдал бий болж, татварын бааз суурь өргөжнө. Хамгийн чухал үр дүн нь эдийн засгийг бүрэн хэмжээгээр тодорхойлж чадахуйц үнэн зөв тоон мэдээлэлтэй болох явдал юм.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Дээрх хуулийн төсөлтэй уялдуулан татвар, санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан зарим этгээдийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас нэг удаа чөлөөлөх зорилгоор Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан.
Хуулийн төсөл батлагдах өдрөөс өмнө Эрүүгийн хуулийн 158, 158-ийн 1, 159, 161, 166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль хамаарна.
Хуулийн төсөлд ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, зарим хугацааг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийг хэрэгсэхгүй болгох болон зарим этгээдийг өршөөлд үл хамруулахыг тус тус тусгасан байна.
Гэвч Эдийн засгийн ил тод байдлын тухай гэх хэт өргөн хүрээг хамарсан хуулийг боловсруулсан үндэслэл болон тооцоо дутуу, хангалтгүй хэвээр. Учир нь
- Үндэсний Статистикийн хороо (Далд эдийн засгийн судалгаа болон хууль батлагдсанаар үнэхээр далд эдийн засаг арилах эсэх),
- Татварын Ерөнхий газар (Санхүү, татварын хуурамч тайлангуудыг хүү, торгуульгүйгээр залруулах нэг удаагийн боломжийг хэчнээн хуулийн этгээд ашиглах тооцоо хийсэн эсэх)
- Сангийн яам (Өмнөх буюу 2007 онд баталсан Өршөөлийн тухай хуульд ямар ямар ААН хамрагдсан, хуулийн дараа эдийн засагт ямар эерэг үр дүн авчирсан зэрэг мэдээллийг ил тод болгох)
- Хууль зүйн яам (Хуулийн төслийг боловсруулах явцад ажлын хэсэгт хэн хэн багтсан, эдийн засгийн хөндлөнгийн шинжээчдээс санал бодлыг нь асуусан эсэх, мэргэжлийн холбоодтой хамтран ажилласан эсэх талаар) ямар нэг мэдэгдэл хийн, мэдээлэл өгөөгүй л байна.
Төрийг төлөөлөх дээрх байгууллагууд өөр өөрийн өнцгөөс хуулийн төсөлд үнэлэлт дүгнэлт өгч, тооцоо судалгаа хийн, түүнийгээ олон нийтэд нээлттэй тайлагнасан бол сая хуульд итгэх олны үнэмшил нэмэгдэн, усыг нь шахсан хуулийн төсөл бэлэн болох байв.
Гэвч төрийн институтууд "хөдлөөгүй" тул иргэний нийгмийн байгууллагууд хамтран дээрх хуулийн төсөлд дүгнэлт өгчээ. Тэд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль "ихэрлэн", Эдийн засгийн өршөөл үзүүлэх хууль гэгч гэнэт бий болон, өршөөлд хамрагдсан ААН, хувь хүний бүхий л мэдээллийг нууцална зэрэг заалтыг эрс шүүмжлэн, ЗАХИАЛГАТ ХУУЛЬ батлах гэж байна хэмээн дүгнэжээ.
Хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлалтай танилцах бол ЭНД дарна уу.