- Орхон аймгаас мэдээлж байна-
Биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрээр Орхон аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас Г.Зоригтыг чөлөөллөө.
Тэрээр 2 жил гаруй хугацаанд Орхон аймаг, Эрдэнэт хотыг удирдан ажиллахдаа Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжлийн төлөө түүхэнд тэмдэглэгдэн үлдэх шинэлэг олон ажлыг санаачлан бодит ажил болгосон, их бүтээн байгуулалт өрнүүлж, олон арван үйлдвэрийг шинээр бий болгон, олон иргэдийг ажилтай орлоготой болгох ажлыг зохион байгуулсан тул Г. Зоригт даргад ард түмэн ам сайтай байдаг юм.
Засаг даргын тамгыг Засаг даргын орлогч Д.Энхбат хүлээн авлаа. Шинээр Засаг дарга томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь холбогдох хууль тогтоомжийн дагуу аймгийн Засаг даргын орлогч Д. Энхбат хэрэгжүүлэхээр болж байна.