Сармагчин толинд өөрийгөө таних төрөлхийн чадваргүй ч, сурч чадна гэж хятадын судлаачид үзэж байна.
Хятадын ШУА-ийн мэдэгдсэнээр, сармагчин толинд өөрийгөө таниад сурчихвал аяндаа толинд харж, жирийн үед харж чаддаггүй биеийн хэсгүүдээ шинжин харах дуртай болж магадгүй аж.
Америкийн “Current Biology“ сэтгүүлд нийтлэгдсэн энэ судалгааны дүн хүн ба бусад амьтны өөрийгөө мэдэх мэдрэлийн тогтолцооны талаар ойлголт өгч болох юм.
“Судалгааны үр дүн толинд өөрийгөө таних үндсэн “техник хангамж” сармагчны тархинд байгааг харуулж байна. Гэхдээ өөрийгөө таних чадварын “програм хангамж”-ийг олж авахын тулд тэдэнд тохирсон сургуулилт хэрэгтэй” гэж Хятадын ШУА-ийн харьяа Шанхайн Биологийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Нөн Гун хэллээ.
“Урьд өмнөх судалгаануудын явцад, судлаачид нас залуу сармагчныг ч хүртэл өөр өөр хэлбэр, хэмжээтэй толинд олон жил харуулж байсан. Хэдийгээр сармагчин толийг бусад эд юмыг ажиглахдаа ашиглаж сурсан ч өөрийгөө таньж буй ямар нэг шинж илрээгүй” гэж Гун хэлсэн байна. Жишээлбэл, сармагчны нүүрэн дээр юм зураад толинд харуулахад үүнд хүрч, тэмтрэх мэтийн ямар нэг үйлдэл гаргаж байгаагүй нь яг нялх хүүхэдтэй ижилхэн юм шиг харагдаж байжээ.
Шинэ судалгааны явцад, Гун болон судалгааны багийнхан сармагчныг толины өмнө суулган, нүүрэн дээр нь лазер тусгаж, үл ялиг цочроосон байна.
Сургуулилтын хоёроос тав дахь долоо хоногт сармагчингууд цочролгүй гэрлээр тусгасан эсвэл үнэргүй будгаар нүүрэнд нь тавьсан толбо болон дэлгэц дээрх дүрсэн дээр байгаа толбонд хүрч сурсан байна.
“Сургуулилт хийсэн долоон сармагчны тав нь толинд хараад өөрийгөө таньсан. Нүүрэн дээрх толбондоо хүрч, хуруугаа үнэрлэх зэргээр хариу үйлдэл үзүүлж байсан нь “Хүүе, энэ миний нүүрэн дээр байгаа юу вэ?” гэж бодож байгаа юм шиг л байсан” гэж Гун хэлэв. Мөн тэрбээр “Үүгээр ч зогсохгүй, энгийн үед харагддаггүй биеийн хэсгээ аяндаа толь ашиглан ажиглаж чадаж байсан” гэсэн юм.
Сэтгэц муудах, аутизм, шизофрени, Aльцгеймерийн өвчин зэрэг туссан, толинд өөрийгөө таньдаггүй тархины согогтой хүмүүст энэ судалгааны дүн их горьдлого төрүүллээ гэж судлаачид хэллээ.
Судлаачид, “Өөрийгөө танихдаа сул өвчтөний тархиных нь өөрөө боловсруулах хэсэгт танин мэдэхүйн, мэдрэлийн согог байдаг. Гэхдээ, судалгааны үр дүнгээс үзвэл, энэ согогийг сургуулилтын дүнд засах боломжтой байж магадгүй. Өөрийгөө таних чадварыг хэсэгчлэн ч гэсэн сэргээнэ гэдэг нь хүсүүштэй хэрэг юм” гэв.