Туул гол маань хэдхэн жилийн өмнө ямар сайхан өргөн байв. Ёроол нь харагддаггүй гүнзгий, загас жараахай шумбасан сайхан гол байлаа. Зөвхөн Туул ч гэлтгүй Сэлбэ, Дунд гол ийм л байсан. Голын зах руу ямар ч барилга байшин, орон сууц байсангүй. Нэгдүгээр цахилгаан станц, Оргил рашаан сувилалаас урагш ямар ч барилгагүй, Нарантуул захын орчим морин тойруулгийн ганц хашаанаас өөр зүйл байгаагүй гэвэл зарим залуус итгэхгүй дээ.
Харамсалтай нь 1990 оноос хойш энэ бүхэн зах замбараагаа алдаж, хойчийн үр дүнг үл тооцоолон голын зах руу шахан суурьших хандлага бүр гаарав. Орон сууцны барилга бүү хэл хүнд нүсэр үйлдвэрүүд хүртэл гол бараадах болсон нь харамсалтай. Модыг нь тойруулж хашаа хатган огтлоод дууслаа. Энэ бүхнийг хараад монгол хүний гол ус, байгалиа хайрлах хүнлэг сэтгэл хаачив хэмээн харуусан гашуудах юм.
Хуучин цагт хүнээс гол ус бузартдаг, уснаас хүн бузартдаггүй хэмээн хэлэлцэж гол руу сүү, хөө зэрэг элдэв зүйл оруулахаас цэрвэж цээрлэдэг байв. Голоос ус зөөж саванд хийж юмаа угаадаг байсан бол одоогийн гайхлууд машинтайгаа гол руу орж зогсоод тос масло, хир буртгийг нь урсуулан угааж байх юм. Даанч хайран, бас халагламаар санагдана. Ус чандмань эрдэнэ биш бил үү, тамин минь.
Үйлдвэр аж ахуй нэгж, зон олныг усаар ханган амьдралыг нь тэтгэж буй Туул гол улам нарийссаар байна. Зарим газраа тасарч сайр чулуу нь хатаж гандсан харагдана. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр анхнаас нь харж хандаагүй мөртлөө одоо санаа тавьж, хайрлан хамгаалж буй дүр эсгэж байгаа нь үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэж буйгаа нуух юун.
Дээхэн үед гол усны ойролцоо гэрээрээ буусан сахиул байдаг байв. Орчин цагт юм бүхэн хөгжсөн ч Туулын хамгаалалт улам дорджээ. Хайрлаж хамгаалж байгаа, тэдэн сая төгрөг зарцууллаа л гэнэ. Очоод харахад ус нь булингартаж, хүн амьтангүй хир буртгаа угааж байх юм. Тэр их мөнгө хөрөнгөөр юуг нь хамгаалаад байгааг ойлгох эцэс алга. Голын зах руу барилга барьж болохгүй гээд хууль тогтоомжид нь заагаад, зохих байгууллагуудад нь үүрэг тушаал болгочихсон байдаг юм л гэсэн.
Гэтэл Туулын эргээр байшин сав сүндэрлэж, хайрга чулууг нь ачаад л байх юм. Тэгээд нэг хэсэг хэвлэлээр тэр дарга ч зөвшөөрөл өгсөн гээд гарын үсэг баримт сэлтийг нь дэлгэх боловч тэгэс гээд намдчихна. Нөгөө дарга сайд нь ч юм дуугарахгүй, "төрийн төлөө" гээд зүтгэж явах юм. Хууль цааз чухам хаагуур нь өнгөрөөд байгаа болохоор үл бүтэх нөхөд улам дэвшин дээшлээд байна вэ.
Туул голын урсгал жил ирэх бүр татарч байгаад олон нийт ихээхэн сэтгэл зовж, шаналж байна. Хэрэв төр засгаас онцгой анхаарч, дорвитой хамгаалахгүй бол Туул гол мөхлийн ирмэгт тулаад иржээ. Цаг нөхцөөсөн, элдэв уриа лоозон дэвшүүлсэн нүсэр мэт боловч ямар ч үр дүнгүй ажлуудыг нэгтгэн
цэгцлэх хэрэгтэй болжээ.
Усны түвшин доошилж байгаа нь дэлхийн дулааралтай холбоотой гэж зарим нэг нь тайлбарлах юм билээ. Түүнд нь үнэний ор байдаг л байх. Гэхдээ хүмүүн бид өөрсдийнхөө үйлдлийг эхлээд хянаасай. Эх болсон голдоо хайр найргүй хандаж, хүнлэг бус үйл ажиллагаа явуулаад байгаа учир Туул маань сөгдөн сөхөрч байна шүү дээ. Уух ундгүйгээр бид тав хонож чадахгүй, та ч бас шүү.
Сонгинохайрхан дүүргийн V хорооны иргэн А.Зундуйхүү
http://niigmiintoli.mn/