gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Аялал жуулчлалын салбар “ичээ”-нээс гарсан уу

Нийгэм
2011-03-29
0
Twitter logo

"Аялал жуулчлал Монгол Улсын ДНБ-ий хэмжээнд томоохон байр суурийг эзэлдэг тэргүүлэх салбар" хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хэлж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өчигдөр "Аялал жуулчлал ба өрсөлдөх чадвар" зөвлөлгөөнийг зохион байгуулсан. Энэ үеэр тус салбарт тулгамдаж буй асуудлын талаарх саналаа холбогдох хүмүүс илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газраас 2008 онд аялал жуулчлалыг тэргүүлэх салбар хэмээн тодорхойлсон байдаг. Улмаар Засгийн газраас эхний ээлжинд авч хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтад аялал жуулчлалыг бүс нутгаар хөгжүүлэх тухай төслийг багтаажээ. Гэхдээ одоогийн байдлаар уг төслийг хэрэгжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авч эхлээгүй байгаа аж. Тиймээс энэ салбарынхан "Монгол Улсын Засгийн газар үнэхээр аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээ болгон хөгжүүлэхээр зорьж байна уу. Эсвэл уриа, лоозонгийн чимэг болгож байна уу" хэмээх асуултад хариулт авахыг хүсч байгаа юм байна.

Зөвлөлгөөний үеэр аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид хийж, хэрэгжүүлэх ажил, зорилтын талаар өөрсдийн саналыг хэлсэн. Аялал жуулчлалын тогтвортой хөгжил төвийн тэргүүн Д.Гантөмөр "Уул уурхайн салбар эдийн засгийн тэргүүлэх салбар гарцаагүй мөн. Гэхдээ үүний хажуугаар байгаль орчин, ногоон эдийн засгийг хөгжүүлэх ажлыг орхиж болохгүй. Аялал жуулчлал бол уул уурхайн салбарынхны дутуу орхисон, хүрч чадахгүй байгааг хийх нөлөө бүхий салбар. Тиймээс үйл ажиллагааг нь уул уурхай, хөдөө аж ахуй, ноос ноолуурын салбарын үйл ажиллагаатай хэрхэн уялдуулж болох юм гэдэг арга замыг хайх хэрэгтэй байна" хэмээсэн юм.

Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Ш.Нэргүй "Өнгөрсөн хугацаанд төрийн бус байгууллага, олон улсын байгууллагаас хангалттай олон судалгаа, шинжилгээ хийсэн. Мөн олон тооны баримт бичиг, төсөл боловсруулан Засгийн газарт өргөн барьсан байдаг. Гэвч түүн дээр тулгуурлан салбарын хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, зөвлөмжүүдийг ажил хэрэг болгох ямар нэг ажил хийгээгүй. Энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэх асар олон боломжуудыг алдагдуулсан" гэлээ.

Хэдийгээр энэ салбарынхан аялал жуулчлалын салбар "ичээнд" орсон хэмээсэн ч манай улсыг зорих жуулчдын тоо, орлогын хэмжээ жилээс жилд бага хэмжээгээр нэмэгдэж байгаа гэсэн таатай мэдээг энэ үеэр дуулгасан юм. Өнгөрсөн онд манай улсад 456 мянга буюу өмнөх оныхоос 10 хувиар илүү тооны гадны жуулчин ирсэн байна. Улмаар аялал жуулчлалын салбарт эдгээр жуулчид 222 сая гаруй ам.долларын орлого оруулжээ. Засгийн газраас жуулчдын тоо болон түүнээс олох орлогыг 2015 он гэхэд одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлэх зорилго дэвшүүлсэн. Гэхдээ одоо явуулж буй үйл ажиллагаа, нөхцөл байдал, төрийн бодлого, саяхан гаргасан аялал жуулчлалын салбарын өсөлтийн мэдээнээс үзвэл энэ нь 2015 онд хүртэл хэрэгжүүлэх зорилт бус "мөрөөдөл" болон хувирахаар байгаа аж.

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг аялал жуулчлалын өрсөлдөх чадварын тайлангаас үзвэл манай улс 133 орноос 105-д ордог гэх тааруухан мэдээ байна. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас манай улсын хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, арилжааны банкуудын олгосон зээл аль салбарт түлхүү байгааг судалжээ. Судалгааны үр дүнд барилга, уул уурхайн салбарт ихэнх мөнгийг зарцуулж, аялал жуулчлалын салбарт маш бага хэмжээний төсөв хуваарилдаг болохыг харуулжээ.

Аялал жуулчлалын салбар ДНБ-ий 10 гаруй хувийг бүрдүүлдэг. Мөн энэ салбар нь манай улсын хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн найм орчим хувийг ажлын байраар хангадаг аж. Тиймээс Монгол Улсад ямар чиг баримжаатай аялал жуулчлалыг хаана хөгжүүлэх вэ, салбарын ажилтнуудын баримтлах бодлого, чиглэл, хийх гол ажил нь юу байх, ашиг орлого, үр дүнг хэрхэн тооцох талаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай байгаа юм байна.

Т.Урангэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан