"Шинэ үe" продакшны дэлгэцийн шинэ уран бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа билээ. Одоохондоо нэрийг нь өгч амжаагүй гэх тус инээдмийн кино нь урьд өмнө байгаагүй цоо шинэ зохиол, элэг хөшөөм үйл явдлуудаар бусдаас онцлог гэж тус киноны уран бүтээлчид хэлж байсан.
Хөдөө орон нутгаас хэдэн бүтэлгүй залуус хотод ирж, нэгэн хамгаалалтын албанд ажилд орсноор үйл явдал өрнөх тус кинонд дуучин Т.Дэлгэрмөрөн хамгаалалтын албаны даргын дүрд тоглож байгаа юм. Ингээд түүнтэй цөөхөн хором ярилцлаа.
-”Шинэ үе” продакшны бүтээж буй дэлгэцийн шинэ уран бүтээлд тоглож байгаа гэсэн. Анх кинонд тоглох саналыг хэрхэн авсан бэ?
-Ер нь би өөрөө хошин шог үзэх их дуртай. Хамгийн сүүлд "Шинэ үе" продакшны сүүлийн тоглолтыг урилгаар очиж үзсэн. Тоглолтын дараа Бооёо надтай уулзаад анх санал тавьсан. Киноны зураг авалт 20-иод хоногийн өмнөөс эхэлсэн. Харин миний хувьд долоо хоногийн дотор зураг авалтаа дуусгасан. Удахгүй нээлтээ хийх байх.
-Та энэ кинонд дуучин Т.Дэлгэрмөвөн ямар дүр бүтээх гэж байна?
-Хөдөө орон нутгаас хэдэн бүтэлгүй залуус ирж нэгэн хамгаалалтын албанд ажилд орж байгаагаар киноны үйл явдал эхэлнэ. Би тэр хамгаалалтын албаны ахлагч "Идэр" гэдэг залуугийн дүрд тоглож байгаа. Кино маань өөрөө инээдмийнх учир тэдгээр залуус бэлтгэл хийлгэн, зааж сургаж байгаа дүр юм. Энэ кинонд тав, зургаан гол дүр байгаа. Дүр болгон ямар нэгэн юм үзэгчдэд илэрхийлэхийг хичээсэн. Тиймээс үзэгчдэд өгөөжтэй кино болно гэж найдаж байгаа.
-Өмнө нь кинонд дүр бүтээхийг хүсдэг байв уу. Анх удаа кинонд дүр бүтээж байна. Хэр загнуулав?
-Амьдралдаа анх удаа л кинонд тоглож үзлээ. Урьд нь кино үзэж байхдаа хэрвээ би оронд нь байсан бол гэж их боддог байсан. Тиймээс өөрөө тоглож үзсэндээ баяртай байна. Нэг их загнуулаагүй ээ. Дүрээ их мэдэрч тоглосон. Кинонд тоглоно гэдэг хамтын уран бүтээл байдаг болохоор нэг хүнээс болж бүхэл бүтэн өдрийн ажил нурах юм их гардаг юм билээ. Би өөрөө дуучин хүн болохоор өмнө нь өөрт ноогдсон ажлаа л хийдэг байсан. Миний ажил надаас л хамаарна. Гэтэл кинонд ороод ирэхээр хамт олныхоо ажлыг хүндэтгэж, ажиллах шаардлагатай болсон. Яагаад гэвэл кино урлаг гэдэг хамт олны хүчээр хийгддэг, олон өдөр хоног шаардагддаг, хариуцлага өндөртэй салбар. Энэ утгаараа дүрээ сайн гаргахын тулд их хичээж ажилласан. "Идэр" гэдэг залуугийн хувьд надтай ерөнхийдөө их төстэй хүн байсан болохоор харьцангуй гайгүй, өөрөөрөө байхад л болохоор дүр л дээ.
-Тэгвэл хамгаалалтын албаны ахлагч Идэр, дуучин Дэлгэрмөрөнгийн дотоод тусгал гэж ойлгож болох уу?
-Хамгаалалтын алба, цэрэг цагдаа, хүчний байгууллагынхан аавын сайхан хүүхдүүд Монголын шилмэл залуус гэж боддог. Их эрэмгий, тэсвэр хатуужилтай жинхэнэ эр хүмүүс. Идэр бол нэг бодлын тийм л залуу. Хамгаалалтын алба гэдэг том объект учраас даргын үүрэг хариуцлага, хамгаалалтын албаны нэр төр гэдэг маш чухал. Энэ бүхэн түүнийг удирдаж байгаа даргаас 100 хувь шалтгаална. Миний хувьд би өөрөө амьдрал дээр их уярамтгай, уйламтгай зөөлөн хүн. Энэ киног үзэгчид үзээд хэрвээ Дэлгэрмөрөн цэргийн хүн байсан бол ямар хүн байх байж вэ? гэдгийг олж хараасай гэж бодож байна.
-Дахиад шинэ киноны санал ирвэл тоглох уу?
-Одоохондоо бол энэ дүр миний эхний бөгөөд эцсийн дүр байгаасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл киноноос илүү хувийн уран бүтээлдээ анхаарч ажиллаж байна. Удахгүй Харангын Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн С.Амармандах нартай хамтран Монгол эх орноо магтан дуулсан "Монголын нууц товчоо" уран бүтээлийн цомгоо гаргах ажилдаа ороод байна. Ах дүү гурвын өөр өөрсдийн төрөл жанраар нэгдэн нийлж дуулсан, Монголын эстрад урлагийн тогоонд нэгэн шинэхэн уран бүтээл болох энэ цомог одоогоор клипний зураг авалтдаа ороод байна. Рок, поп, рэп техно чиглэлээр хольж дуулах энэ цомог маань 13 дуунаас бүтсэн, Монголын урдаа барьдаг хөгжмийн зохиолч, яруу найрагч нарын цоо шинэ уран бүтээлүүдээс бүрдэж байгаа.
-"Номин талст" хамтлаг эргэн нийлж уран бүтээл гаргах уу?
-Дараа жил "Номин Талст" хамтлагийн 15 жилийн ой болно. "Номин талст" тараагүй. Хэдийгээр бид дөрвийн хувьд уран бүтээлээ хэсэг завсарлаад байсан ч бидний хэнд маань ч "Номин талст"-ыг тараах хүсэл байхгүй. "Номин талст" гэдэг нэр энэ нийгэм болоод залуусын амьдралтай салшгүй холбоотой учир энэ хамтлагийг тараах эрх хэнд ч байхгүй. Бид хамтын уран бүтээлээ завсарласан нь дор бүрнийх нь амьдралтай холбоотой.
Хэдий уран бүтээлч хүмүүс ч гэсэн эр хүний хувьд гэр бүл өөрсдийн амьдралын өмнө хүлээх үүрэг хариуцлага өндөр байсан. Саяхан бид дөрөв цуглаж хамтлагийнхаа оны эхний хурлаа хийлээ. 15 жилийнхээ ойгоор нэгдсэн нүсэр тоглолт зохион байгуулна. Бид бие биедээ, хамтлагтаа хайртай. Дуулах ч дуртай.
Ж.Энхчимэг http://www.niigmiintoli.mn/