gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол цэргийн наадам амжилттай үргэлжилж байна

Б.Оюунчимэг
Нийгэм
2011-09-09
0
Twitter logo

Монгол Улсад Батлан хамгаалах салбар үүсч байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буй.

Ойн баярын арга хэмжээний хүрээнд өнөөдөр “Монгол цэргийн наадам” арга хэмжээг Хүй долоон худагт зохион байгуулж байна. Наадмын үеэр Монголын эртний дайчдаас эхлээд орчин үеийн цэргийн хувцас хэрэглэлийн үүх түүхийг дэлгэн харууллаа.

Тус наадамд гадны хамтран ажиллагч төлөөлөгчид уригдсан бөгөөд ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, БНЭУ, БНСУ, Украйн, Швейцарын холбооны улсын төлөөлөгчид наадмыг үзэж сонирхож байна. Монгол цэргийн наадамд оролцохоор  Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Армийн жанжин штабын дарга, генерал Вижай Кумар Сингх тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирсэн юм. Энэтхэгийн арми 2.1 сая цэрэгтэй бөгөөд дэлхийн дөрвөн том армийн нэгд тооцогддог.

Жанжин штаб дотор гурван мотоциклчдын арми байдаг аж. Түүний нэг болох "Shwet ashw" буюу "Цагаан морь" армийн 30 мотоциклтой 42 цэрэг манай улсад ирсэн билээ. Тэд өнөөдөр “Монгол цэргийн наадам”-д шүхрээр буулт хийж, мотоциклтой үзүүлбэрээ сонирхуулсан юм. Тус арми нь 1995 онд 11 мотоцикл дээр 152 хүн багтаасан амжилтаараа “Гиннес"-ийн номд орсон байна.

Монгол Улсад Батлан хамгаалах салбар үүсч байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд ирэх арваннэгдүгээр сард олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж, манай улсын БХЯ түүх, ирээдүйн ажиллагааны бодлогын талаар зөвлөлдөх болсон гэх мэт олон арга хэмжээ байгаа юм байна.  

Мөн тус ойн хүрээнд, “Монгол Улсын БХЯ-ны түүх”, “Монгол Улсын БХ-ын сайдууд”, “Баримт бичгийн эмхэтгэл” гэсэн гурван үндсэн боть ном гаргаж байгаа аж.

Монгол цэргийн наадмын ажиллагаа өнөөдөр 22:00 цагт дуусах юм.

Б.Хэрлэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан