Токиогийн Технологийн Их Сургуулийн Монгол залуусын эмхтгэсэн "Цацраг идэвхт бодисын тухай ерөнхий ойлголт"-ын талаарх нийтлэлээ бидэнд ирүүлсэнг та бүхэндээ хүргэж байна.
Мэдээллийн тухай
Гуравдугаар сарын 11-ны Зүүн Японы есөн магнитудын газар хөдлөлт, цунами гамшгийн үргэлжлэл болох Фүкүшима Атомын Цахилгаан Станц (АЦС)-ын осол дэлхий нийтийг түгшээж буй энэ өдрүүдэд хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа цацраг идэвхжлийн тун, тархалт, үүдэж болох хор уршгийн талаарх мэдээллийг зөв ойлгож урьдчилан сэргийлэх, өдөр тутмын үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах шаардлага байна. Эх хэлээрээ тодорхой мэдээлэлтэй болж улмаар нийтийн мэдлэг баялагт хувь нэмэр болог хэмээн энэхүү мэдээллийн бэсрэг хуудсыг Токио Технологийн Их Сургуул (TITECH)-ийн цөмийн болон инженерийн бусад салбарын эрдэмтэн судлаач, оюутан залуусаас нэгтгэн хүргэж байна. Цацраг тунгийн диаграммыг Сивэрт, милиСивэрт ба микроСивэртээр тус тус илэрхийлж ТВ, радио, хэвлэлийн мэдээг цаг алдалгүй тулгаж харан хүнд нөлөөлөх нөлөөллийг баримжаалахад амарчлав.
Ердийн нөхцөл дэх цацрагийн тун:
Ердийн нөхцөлд байгаль дээрх цөмийн цацаргалтын ихэнх хувийг сансраас болон газрын хөрснөөс мөн барилга байгууламжаас гарах цацраг эзэлдэг. Цацрагийн тун нь олон улсын дундаж жишгээр жилд 2.4 mSv (милиСиверт зарим хэвлэлд милиЗиверт гэх нь бий) байдаг. Бид энэ цацраг тунгийн ихэнхийг амьсгалаараа-1.2 mSv/ж, хоол ундаар дамжуулж залгиураар-0.3 mSv/ж авч байдаг. Японы стандартаар олон нийтийн авч болох цацраг тунгийн дээд хэмжээ жилд 1.0 mSv, цацраг туяатай харьцдаг мэргэжилтэн хүн жилд 10 mSv гэж хуульчилсан байдаг аж. Та компьютер томографаар хэвлийн хөндийн зураг 1 удаа авахуулахад 15 mSv цацраг авах ба энэ нь ердийн нөхцөлд байгалиас 5 жилд авч болох
хэмжээтэй дүйцэх юм. Мөн хорт хавдарын цацрагийн эмчилгээний үед биеийн тухайн хэсэгт цацрагийн тун 10-50 Sv буюу Gy-Грей (10.000-50.000 mSv) хүрдэг байна.
Эрүүл мэндэд учруулах хор уршиг:
Цацрагийн тунг хүнд нөлөөлөх байдлаар нь өндөр ба бага хор хөнөөлтэй гэж 2 ангилж үздэг ба зөвшөөрөгдөх хэмжээг мэргэжлийн салбар тус бүр харилцан адилгүй тогтоодог. Ерөнхийд нь 100 mSv-ээс дээш буюу цусны ийлдсийг гэмтээж устгах төвшингөөс дээш хэмжээг цацрагийн өндөр тун гэж үзэх нь элбэг. Улмаар 250 mSv цагаан бөөм багасах, 5000 mSv нь үргүйдүүлэх, 6000-7000 mSv нь чөмөгний үхжилт хүргэдэг бөгөөд үүнээс дээш тунг нэг удаа бүх биеэрээ авсан тохиолдолд тухайн хүний тодорхой хугацааны дараа үхэх магадлал 99 хувь гэж үздэг. Цацрагийн бага тунгийн хувьд НҮБ-ын ШУ-ны зөвлөлийн 2000 оны тайлбарт эсийн 1ш цөмийг дайрч өнгөрөх гамма цацрагийн мөр 1ш байх тун байдаг нь тоон утгаар илэрхийлбэл 1 mGy буюу 1 mSv бөгөөд эндээс цацрагийн бага тунг 1-100 mSv гэж үзэж болох юм. 1 mSv цацрагаар шарагдсан 10 мянган хүнээс алс нь хорт хавдараар нас барах магадлалтай нь 1-37 хүн (ОУ-ын цацрагаас хамгаалах комисс ICRP-ын тооцоогоор 0,5 хүн) гэж магадлалаар тооцоолдог ажээ.

Цөмийн цацрагаас хэрхэн сэргийлэх вэ?
Сэргийлхэд зай, хугацаа, хамгаалалт гэсэн 3 үндсэн категорыг авч үздэг.
Зай:
Цөмийн цацрагийн тун нь үүсгүүрээс холдох зайнаас 1/зай2 (м-2) хуулиар буурч байдаг ба үүнийг доорх зураг дээр Фүкүшима-1 АЦС-ын

дэргэдээс 3 сарын 15, 21-ны өдрүүдэд илэрсэн хамгийн өндөр цацраг тун 400 mSv, 90 mSv –ыг сонгож зай холдох тусам цацраг тун хэрхэн буурахыг тооцож үзүүлэв. Одоо мөрдөж байгаа ослын 30км тойргоос гадагш алслалд цацрагийн тун 0,1 mSv буюу 100 μSv-с (эрүүл мэндэд нөлөөлж эхлэх хэмжээ 500_ μSv) бага болж буурахыг үзүүлэв.
Японы Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам (MEXT)-ны веб хуудсаар мэдээлэгдэж байгаа мониторинг гэгдэх япон даяар цацраг тунгийн хэмжилт явуулж буй цэгүүд дэх цаг тутмын дундаж нь 0,00003 mSv төвшинд буюу байгалийн цацрагийн тунгын орчим байгааг хөх хэмжилтийн зураас илтгэнэ.
Хугацаа:
Цацраг бүхий газар удаж болохгүй хугацааг цацраг тунг харгалзан хөнөөлийн дээд хязгаараар тогтооно, байх нөхцөлд хамгаалалттай байх. Жишээлбэл Фүкүшима-1АЦС-ын 4-р тогооны орчим нэг цагт 400 mSv тун байгаа нь цацраг туяаны мэргэжилтэн хүний жилд зөвшөөрөгдөх 10 mSv-с даруй 350 мянга дахин их буюу энэ орчимд мэргэжилтэн хүний байх дээд хугацаа нь ердөө 0,01 секунд гэсэн үг.
Хамгаалалт:
Ямар төрлийн цацраг вэ гэдгээс хамаарч уг цацрагийг шингээж тунг сааруулах эд материал нь (цаас, хөнгөн цагаан ялтас, хар тугалга, зузаан бетонон хана, хөнгөн элемент) өөр өөр байна. Өөрөөр хэлбэл цөмийн бөөмс нь нэвтэрч буй орчныхоо атомтай мөргөлдөхгүйгээр хир урт зам (чөлөөт замын гүйлт-физик нэршил)-ыг туулж байгаагаас хамаараад хамгаалах хэрэгслүүд нь өөр байх юм. Альфа, бета, гамма, нейтрон гэсэн үндсэн 4 төрлийн цөмийн бөөмс бий. Эдгээр бөөмс тус бүр тухайн орчны атомтай мөргөлдөхгүйгээр хир урт замыг туулдагаас хамаарч хамгаалах хэрэгслүүд нь өөр өөр байх юм.
- Альфа нь харьцангуй хүнд бөөм тул богино гүйлттэй. 1 хуудас дэвтрийн цаасанд шингэдэг.
- Бета нь үндсэндээ электрон. Нимгэн хөнгөн цагаан ялтсанд шингэдэг.
- Гамма нь гэрлийн фотон. Өмнөх 2-оо бодвол харьцангуй урт гүйлттэй, хар тугалга мэтийн хүнд элементэд u1096 шингээгддэг.
- Нейтроныг ус, нүүрстөрөгч, полиэтилэн, парафин-лааны тос гэх мэт хөнгөн элементээс тогтох материал дундуур нэвтрүүлж энергийг нь бууруулж, эрчмийг нь сулруулдаг.
Реакторт цөмийн хуваагдлаар дэгдэмхий (хий) болон дэгддэггүй (хатуу) хэлбэртэй цацраг идэвхт элементүүд үүсдэг. Тэгэхээр цөмийн тэсрэлт болоогүй (болохгүй) тул хатуу хэлбэрийн элементүүд нь реактор дотроо үлдэнэ. Дэгдэмхий элемент (тухайлбал иод (I-131), цезий (Cs-137) цөмүүд) агаарт цацагдаж байгаа. Эдгээр нь электрон болон гамма туяа цацаргаж задардаг. Иод 8 өдөр болоод хагас нь алга болно, дахиад 8 өдөр болоход мөн хагасын хагас нь гэх мэтээр хурдан задарна (цацраг идэвхгүй өөр цөм болж хувирна гэсэн үг). Харин цезий нь урт настай (ойролцоогоор 30 жил 62 хоног). Эдгээр нь хий учраас залгилтаар буюу хоол унданд шингэн хүний биед их хэмжээгээр нэвтэрвэл гоц аюултай (хорт хавдар, удамшлын өвчин үүсгэнэ).
Цацрагийн бохирдол
Цацраг идэвхт бодис агаар, ус болон биетээр тархан хөрс, усанд шингэн улмаар хүнс-ундаар дамжин хүний биед нэвтэрч орох осолтой. Нэгжийн Си системд цацрагийн бохирдлыг Беккерель (Becquerel) гэдэг нэгжээр хэмждэг. Нэг секундэд нэг атомын цөм задрахдаа цацаргасан цацраг туяаны хэмжээ юм. Тухайлбал 500 Bq цацраг идэвхт цезий гэдэг нь секунд тутамд 500 ширхэг цезийн цөм задарснаар цацарч буй цацраг туяаны идэвхжил буюу цацаргах чадварын хэмжээ юм. Грей болон Сиверт (Gy, Sv)-ээр хэмжиж байгаа цацрагийн тун бол цацраг туяаны хүчийг илэрхийлдэг гэсэн үг. Фүкүшима АЦС-ын ойр орчмын далайн ус болон зарим хүнсний бүтээгдэхүүнээс (Ибараки аймгаас хураасан Хорэнсү (spinach) Фүкүшима аймгаас гаралтай сүү) Японы стандарт хэмжээнээс хэд дахин давсан цацрагийн идэвхжил илэрч байна. Одоогоор хүний эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээний идэвхжил гэж үзэхгүй байгаа ч байнгын хэмжилт хийж хянаж байгаа аж.
Цацраг туяаны ослыг илэрхийлсэн олон улсын тэмдэг. Ийм тэмдэгтэй газар хамгаалах хэрэгсэлгүй орохоос болгоомжлох.