gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Суваргын оронд өлөнгийн цех

Улс төр
2008-05-09
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-05-09
Суваргын оронд өлөнгийн цех

Монголчууд сүүлийн үед сүм дуган барих, суварга босгох, бурхан бүтээх, овоо тахих, найр наадам хийх дэндүү дуртай болжээ. Өнөө жил бүр гаарах янзтай. Учир гэвэл, сонгууль хаяанд ир­чих­лээ.

Энд ч, тэнд ч ийм суварга, тийм шүтээн барина, албан байгууллага, компани, сүсэгтэн олон сайхан сэтгэл гаргаж, хандив тусламжаа үзүүлнэ үү гэх үг хаа сайгүй дуулдах болов. Зар ч юм шиг, уриалга ч юм шиг энэ үгийн цаана алгаа тоссон гуйлгач­ны дүр тодроод байгаа юм даа.

Орхон аймгийн Засаг дар­га Г.Шархүү гэж УИХ-ын ги­шүүн болох дуртай нэг нөхөр мундаг том бурхан бүтээх нэрээр аймгийнхаа толгойтой болгоноос мөнгө татаж байна. Өөрийнх нь хэлснээс үзвэл нутгийнхаа түмэн олонд буян үйлдэж, ирээдүйн буян заяаг нь тэгшилж байгаа нь тэр юм гэнэ. Тэрхүү бурхны нэрээр хоёр тэрбум гаруй төгрөг цуглуулж аваад ор нэр төдий юм барьж байгаа дуулдана лээ. Үлдсэн мөнгө нь түүний халаасанд ороод сонгуулийн сурталчилгаанд зориулагдаж орчих вий дээ.

Монголчуудын сүм хийд барих, суварга босгох, уул овоо тахих гэх мэт хообий нэлээд эртнээс улбаатай. Гэхдээ 1990 оны ардчилсан хувьсга­лаас хойш хэтэрхий газар авлаа. Харамсалтай нь, тө­рийн тэргүүн нар маань энэ мэт төдий л олигтой биш үйлд оройлон оролцож, олон түм­нийг уруу татдаг юм. Тэд л Отгонтэнгэр, Алтан-Овоо, Ханхөхий, Хан Хэнтий, Алтан хөхий зэрэг уулыг тайх нэ­рээр бөөн хүн дагуулж баахан сүржигнээд төсвийн мөнгөөр тансаглаж ихээхэн зардал чирэгдэл гаргадаг. Эд үүний­гээ мартагдсан ёс зан­шил, ша­шин шүтлэгээ сэр­гээж байна гэдэг чихэнд чи­мэгтэй сайхан үгээр цай­руулж байдаг нь ёс.

Одоо ямар нэг хийд, су­варгагүй аймаг, сум бараг байхгүй л болов уу. Улаан­баатарт гэхэд хориод байдаг аж. Ингээд тооцохоор улсын хэмжээнд 500-гаад суварга лав­тайяа бий. Хутагт хувил­гаад, аав ээж, тэр ч байтугай хур­дан мориндоо зориулж су­варга босгож, овоо тахиж наадам хийж байна. Ойрмог­хон Хундаганы ч гэнэ үү нэг овоог тахих сураг дуулдав. Хаана ч байдаг, ямар ч ид шидтэй юм бүү мэд. Одоо сурталчилгаа жинхэнэ ёсоор эхлэхээр хаа сайгүй л бурхан болоод суварга босч, овоо тахиж найрлана. Баахан хүн цуглаж өргөл барьцаа өгч, идээ будаагаа өргөж, хэдэн өдрийн ажлаа алдана. Уг нь монголчууд бидэнд ин­гэж дээр доргүй бу­жиг­налдаж дэмий юманд хайран цагаа ямар ч ашиггүй үрэхийн оронд гараа хөдөлгөж, ухаа­наа урал­дуулж, аж амьдралаа өөд татахыг бодох цаг болсон баймаар. Овоо тахиж яах юм бэ. Тэр хавийн газар хүн, машин, мотоциклийн мөрөөр халцран улаан шороо болж, ууж идсэний үлдэгдэл нь байгаль бохирдуулаад л үлд­дэг шүү дээ. Элдэв өнгө­тэй хадаг хувхай модонд хийсээд л.

Бүгдийн овоо гэж нэг нү­сэр овоог Хархорины нэг нө­хөр бөөн сүр дуулиан болж бос­госон түүхийг хүмүүс мар­таагүй байх аа. Алдаагаа ухаарсан тэр нөхөр нүглээ наманчлах гэхдээ мэргэч төлгөч болж хавь ойроос хөл нүцгэн чулуу үүрээд л. Олны хүч, мөнгөөр овоо бос­лоо. Түүнд зориулсан дуу гарав. Нэртэй хамтлаг түүнийг нь дууллаа.

Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж овоонд мөргөөд л. Зовлонгоосоо салах гэсэн олон зуун мянган хүн өнөөх нэрт зурхайчид очиж зам мөрөө даатгаж байлаа. Яг үнэнийг хэлэхэд тухайн үе­дээ тэр нөхөр Д.Чой­жамц хамбаас ч илүү нэр алдартай байсан даа. Удалгүй олны сүсэг бишрэлийг тун овжин ашигласан залуугийн тар танигдлаа. Эцэстээ тэрээр Д.Сүхбаата­рын талбай дээр өөрийгөө шатаах гэж оролдон шуугиан тарьж байсан. Одоо тэр хүний сураг ч дуулд­даггүй. Босгосон овоонд нь хүн ч мөргөдөггүй, хэдэн чулуу л үлдсэн байна лээ. Ганцхан овооны гунигт түү­хийг зориуд дурдсан нь үүнээс сургамж аваасай гэсэн хэрэг.

Суварга л гэнэ. Чулуу, шавар, элс, шороо мэт элдэв долоон юмаар янз бүрийн хэлбэр дүрс, хэмжээтэй нэг юм босгоод орхичихдог. Да­раа нь эргэж тойрч, засч додомдох нь бараг үгүй. Тэ­мээ мал шөр­гөөж, бороо цас, салхи шуур­га нүдсээр ну­раачих нь олон­таа. Ийм юм барьж хөрөнгө мөнгөө дэмий юманд үрж байхын оронд үгүй ядаж өлөн­гийн цех ч болов баривал дээргүй юү.

Мөргөж сүсэглэх лам хув­раг, сүм хийд, ном судар монголчууд бидэнд дутаагүй байна. Орон нутагт Эрдэнэ­зуу, Амарбаясгалант, Улаан­баатарт Гандантэгчинлэн, Дашчойлин гээд тоочвол зөндөө. Бэл бэнчин, боломж­той нь өөрсдөө Утай, Гүмбэнд очоод мөргөчихдөг болов. Нэртэй төртэй хамба нар маань олон арваараа бий. Монгол түмний их шүтээн Жанрайсиг бурх­наа сэргээн босголоо. Дээр­хийн гэгээн Далай лам ойрхон ойр мо­рилж, ном сургаа­лаа айлдаж байна. Номч хув­рагууд өчиг­дөрхөн хүртэл Майдар эргэх их ёслолоо үйлдлээ. Дуртай бол Зайсан­гийн аман дахь кореа бурханд очоод мөргөж болно.

АН-ын тэргүүн Ц.Элбэг­дорж “Үйлдвэржилт л улс орныг хөгжүүлнэ” гэж хэлж байна. УИХ-ын эрхэм гишүүн Н.Батбаяр, “Монгол шуудан” банкны ТУЗ-ийн дарга Д.Зо­ригт нар Монгол Улсад нэн түрүүнд шаардлагатай 100 үйлдвэрийн жагсаалтыг хүр­тэл гаргажээ. Ийм цагт чинь суваргын оронд өлөнгийн цех хэрэгтэй байлгүй яахав.

Б.Батбили
г

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан