Америкчууд хамгийн их гэмт хэрэг гардаг, амьдрах нөхцөл байдал муу, ажилгүйчүүдийн хамгийн өндөр байдаг гээд ядуу тарчгаараа гайхагдсан арван хотын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг Детроит хот тэргүүлж байна. Аймшигтай хэрцгий хэрэг гардгаараа алдартай энэ хотод 100 мянган оршин суугч тутамд 1,251 гэмт хэргийн гаралт ноогддог байна.
Стоктон хот хоёрт орж байна. Гэмт хэргийн гаралт, ажилгүйчүүдийн тоогоороо энэ хот Детроиттой тун ойролцоо гэнэ. Флинт хот эхний гурван байранд амжилттайгаар орж чадаж байна. Байр сууц хямдхан байх ганц сайн талтай энэ хот эдийн засгийн уналтаараа гайхагдаж байгаа.
Нью-Йорк хот амьдрахад хүнд нөхцөлтэй хотуудын дөрөвт жагсаж байна. Хэдийгээр хүн амын төвлөрөл ихтэй, үйлчилгээний салбар, зар сурталчилгаа гээд хөгжих, ажил олох боломж асар өндөр байдаг ч энэ хотод байр сууц хамгийн үнэтэй. Эндээс орон сууц худалдан авах, түүнтэй холбоотой төлөх татварын хэмжээ нь америкийн бусад хотуудаас бараг л хоёр дахин их юм.
Хотуудын тавдугаар
байранд Филадельфи хот орж байна. Гэмт хэргийн гаралт болон хортой хаягдал
ихтэй, хүн ам нь уур уцаар ихтэй хэмээн тус хотыг тэмдэглэсэн байна.
Чикаго хот гэмт хэргийн гаралт өндөртэй, хүйтэн цаг агаартай, бейсболын баг нь 1908 оноос хойш нэг ч удаа ялж үзээгүй гэсэн үзүүлэлтүүдээрээ зургаад жагсжээ. Удаах байруудад Лос Анжелес, Модесто, Шарлотте хотууд орсон байна.
Мэдээж эдгээр хотууд нь
гэмт хэргийн гаралт, хүн амьдрах орчин нөхцлөөрөө тийм сайнгүй хэмээн
тооцогдсон ч лав манай нийслэлээс мянга дахин дээр л дээ. Хөгжлөөрөө дэлхийд
тэргүүлсэн улсын хотуудтай нийслэлээ зүйрлүүллээ хэмээн та гайхах байх. Гэвч нэгнийгээ
олж харахааргүй утаа униар татсан, хогондоо дарагдсан, гэмт хэрэг нь хэрээс
хэтэрсэн энэ Улаанбаатар хотод ч бас хүн амьдардаг юм шүү дээ. Хэрвээ Америкийн
хаа нэгтээ Улаанбаатар шиг хот байсан бол “хүн амьдрах нөхцөл муу хот” хэмээн
шалгаруулах бус харин “хүн амьдарч огт болохгүй хот” хэмээн шалгаруулах байсан
биз ээ.
О.Ариунбилэг