gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баабар: Сүрэг

Нийгэм
2008-04-09
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-04-09
Баабар: Сүрэг

Дэлхий дээр амьдрал үүс­сэнтэй харьцуулахад хүний зүйл маш хожим буй болжээ. 10 сая жилийн өмнө хүн дүрст амьтан, нэг сая жилийн өмнө хүний төрөл, харин ухаант хүн ердөө 100 мянган жилийн өмнө үүссэн.

3,6 тэрбум жилийн өмнө манай дэлхийд амьдрал буй болсон гэхээр бид үүний 36 мянгад хуваас­ны нэгд ногдох богино хуга­цааг туулжээ. Ингэхээр хэл яриа үүссэний 15 мянган жил, иргэншил төрсний зургаан мянган жил, хүн төрөлхтөн үйлдвэрж­сэний 300 жил, нэг хүний амьдралын 70 жил юутай өчүүхэн, тэрбумаар тоолог­дох аугаа их хувьслын зураг дээр цэг ч эзэлж чадах­гүй бяцхан үртэс ажгуу.

Хүн өнөөдөр манай гари­гийг бүрэн эзэмдэж байна. Цэцэглүүлж ч байна, засаж ч байна, сүйрүүлж ч байна. Ариун сударт өгүүлэхдээ Бурхан хүнийг энэ дэлхийг захируулах гэж бүтээжээ. Буддагийн сургаснаар хүн нь бусад бүхий л амьтадтай ижил эрхт бие бөгөөд үхэшгүй сүнс нэг хэлбэрээс нөгөөд шилжихдээ зарим нь хүний биеийг олдог бололтой. Өөрөөр хэлбэл хүнд тусгай юм юу ч үгүй аж. Шинжлэх ухаан хүнийг бусад бүх амьт­наас илүүтэй сүрэглэх чад­вар нь гоц болохыг он­цолдог. Шоргоолж, зээр зэрэг бусад сүрэглэх амьтнаас ялгаатай нь зөн билэгт бүрэн захи­рагддаггүй, шинэ нөх­цөлд шинэ зохион байгуу­лалтад орж чаддаг ухамсарт сүрэг ажгуу. Хомо сапенс хэмээх ухаант хүний өмнө нэндэр­талийн хүн гэх нэгэн зүйл үүсчээ. Эдний яс ялан­гуяа Европоос их олддог. Гал ол­сон, тодорхой авиагаар хоо­рондоо нэлээд нарийн ойл­голцдог энэ хүн-сүрэг бие томтой, сэтгэх чадвартай байжээ. Хэрэвзээ араас нь бид буй болоогүй бол эд одоо дэлхийг захирч байх байсан ч юм билүү?

Төв Африкт үүсэн улмаар бүх дэлхийгээр тархсан хомо сапенс гэгдэх бид нэндэр­тальчуудтай үзэлцэн тэднийг умарт туйл руу шахан хөөжээ. Хөөрхий тэд мөстлөгийн үед бүрэн сөнөсөн байна. Бид тэднээс сүрэглэх, зохион байгуулагдах чадвараар илүү байжээ. Ингээд хүний зүйл өөрийн баг бүлэг дотор ган­цаар хоцорч, ямар ч өрсөлдөх өөр амьтангүйгээр манай гаригийг эзэгнэх болж. Хү­мүүс сүрэглэх чадвараа улам төгөлдөршүүлж отог овог, аймаг гэж явсаар төр улс, шашин гэх мэтийн сюпэр сүргийн тогтолцоо бодож ол­жээ. Хувьслын явцад хүмүүс арьстан үүлдэр болон хоорон­доо ялгагдсан төдийгүй түү­хийн явцад хэл үүсэж үүнээ даган бие даасан соёлууд, улмаар иргэншлүүд бий бол­жээ. Нэгэн зүйлд хамрагдах хомо сапэнс биенээсээ ялгаг­дах биологийн болон соёлын ялгаануудтай болж авлаа.

Хувь хүн сүрэг дотроо хүчтэй. Сүргээс шахагдвал хүн шиг өчүүхэн арчаагүй амьтан өөр үгүй биз. Эртний хүн нь сүргээсээ тасарвал наад зах нь араатанд ба­риулна, цаашилбал хамтын бүтээл болох оромж хүнс зэргээсээ сална. Сүрэг тө­гөлдөршихийн хэрээр хувь хүмүүсийн оюуныг эзэмдэх болжээ. Үүний нэг илрэл нь шашин. Шашнаар гадуур­хах, сүм хийдээс хөөх, ул­маар тэрслэгчдийг бие махбодийн хувьд устгах явдал хүний түүхэнд дэндүү элбэг үзэгдэл байв. Шашин хүчир­хэгжих тутам түүнд хамаарах хувь хүн жижгэрнэ. Яг үүн­тэй Төр ижил. Улс орон үн­дэстэн, улсын ба төрийн эрх ашиг гэдгээр гишүүдийг нийг­мийн сүргийн хүчтэй зохион бай­гуулалтад оруулж салж тас­рах гэснийг хатуу цээр­лүүл­нэ. Ялангуяа тоталитар дэг­лэм энэ талаар гаажтай. На­цизм, коммунизм нь нам гэсэн сюпэр сүргийн элит бүлэг байгуулдаг ба эндээс гадуурхах, хөөх нь хувь хүнд том цохилт болдог. Чухам ийм нийгэмд сүргийн хүч чадалд наалдан түүнд үнэнч байх эс бөгөөс зохицуулах үүрэг хүлээснээр хувь хүн хү­чирхж­дэг байна.

Сүргийг захирахаар онц­гойрон ялгарч хүчирхэгжсэн удирдагч бие хүн олон бай­сан. Гэтэл тэднээс шал өөр утгатай онцгойрогчид бас бий. Эд бол сүргээс тасрах, бие даах, үл хамаарах оролдлого­тон хүний түүхэнд байнга л үзэгдэж байлаа. Шизофрени өвчтөнөөс авахуулаад сарт­ваахи ухаантан хүртэл нийг­мийн янз бүрийн спектрыг хамаарна. Иймээс эд үргэлж гадуурхагдаж байсан. Сүрэг тэднийг хатуу цээрлүүлнэ. Галиллей сүрэгт бууж өгсөн боловч хаалгаар гарахдаа “гэхдээ л эргэдэг л юм даа” гэж байв. Бруно бууж өгөлгүй амьдаараа шатаагдсан. Гээд үе үеийн аугаа сэтгэгчдийн ятгалгаар хувь хүний эрхийг хүлээн зөвшөөрсөн нийгмийн тогтолцоо буй болсон юм. Бие хүн сүргийг үл тоож болно, сүрэг үүний төлөө цээрлэл үзүүлэхгүй. Олонхи шийдвэр гаргана, цөөнх оршин тогтнох төдийгүй үзэл бодлоо илэр­хийлэх эрхтэй гэсэн маягаар томъёологдов.

Хууль орчны ийм болол­цоо гарсан боловч хүн хэмээх нь угаасаа л сүргийн амьтан учир үй олноороо сүргээ нулимаад ганцаараа тэнээд явчихсангүй. Ерөнхийдөө сүргийн бүтэц хуучнаараа л оршин тогтносоор. Гээд хоёр гурван зуун жил өнгөрөхөд өөрийн бодолтой, түүгээрээ бахархдаг, сүргээс хамаарах хамаарал нь бага болсон, өөрийгөө илэрхийлэх чадвар­тай, биеэ тоосон хүчирхэг бие хүмүүс үй олон болжээ. Технологийн дэвшил ийм хүчирхэг бие хүмүүсийг улам олшруулах нөхцөл бүрэлдүү­лэв. Мэдээж сүргээс ор тас тасран Робинзон Крузо шиг амьдрах хүн гарахгүй. Учир нь угаасаа л хүн нь сүргийн амьтан. Биологийн дизайн нь тэр юм. Харин хүний өөрийнх нь зохиосон сүргийн дэд болон дээд бүтцүүдийн хана хэрэм нурж унаж байна гэсэн үг.

Гэвч гэр бүл гэсэн байгал­лаг, компани маягийн ашиг сонирхлын, найз нөхөд гэсэн сэтгэл санааны, төр, шашин мэтчилэнгийн сюпэр сүргийн бүтцүүд хүний нийгмийг үр­гэлж дагах болно. Энэ бүтцээс хэн ч ангид байхгүй боловч эдний алинаас нь ч асар бага хамааралтай хүчирхэг бие хүмүүс үржин олширлоо. Харин сул доройчууд сүргийн амьдралаас бүрэн хараат төдийгүй улам ахиу хамаа­ралтай болохоор тэмүүлнэ. Нэг хэсэг нь сүргээр тэжээл­гэх гэж тэмүүлдэг бол нөгөө хэсэг нь сүргийн нэр сүр хүч чадлын буянаар өөрийн би­еийг хүчирхэгжүүлэх гэж зүтгэнэ. Эхний хэв шинжийн­хэн төрөөс болон сүм хий­дээс улам ихийг нэхэж зүгээр тэжээлгэх гэсэн хандлагатай. Сүүлчийн хэв шинжийнхэн төр болон сүм хийдэд чухал алба хашиж сүргийн нэрээр бусдыг далайлган хүчтэй мэт харагдах гэсэн эрмэлзлэл­тэй.

Төрд яагаад нийгмийн хамгийн адаг шаар болсон хэсэг нь очиж овооролддог шалтгааныг Фрэдэрих Хаек хачин гоё тодорхойлсон бай­даг. Тэд сул дорой байдаг, нээлттэй нийгэмд амиа аваад, хүүрэн биеэ тээгээд явах чадвар мөхөс байдаг, иймээс төр рүү үхэн хатан зүтгэж түүний найдвартай нэг эрэг шураг нь болдог аж. Төрийн болон шашны ажлыг итгэл үнэмшлээрээ гүйцэтгэ­дэг, түүндээ мэргэшсэн үнэнч шударга олон хүн бий. Гэтэл сүргийн дээд бүтэц болсон эдгээр институциүд дампуур­сан, эв эеэ олохоо больсон, суларсан үед нь адаг шаарууд чихэн орж ирж үнэнч шударга нэгнээ шахан гаргана. Гааль, цагдаа, татварын алба, нийг­мийн даатгал, шүүх, төрийн яамд, мэргэжлийн хяналт зэрэг иргэдийг дарамталж болдог төрийн байгууллагуу­дад үнэнч шударга хүмүүс бий нь бий л байх, гэхдээ ерөнхий бүрэлдэхүүнийг нь харахад олонхи нь тийш орох гэж чихэлдэн явсаар эцэст нь төрийн нэрээр гэмтэй гэмгүй хүмүүсийг айлгаж явдаг “хү­чирхэг нэгэн” болдгийг бүгд харж байгаа. Хүчирхэг юм уу гэтэл төрийн хүнд суртлын машинаас нь салгаад хаячих­вал эрэг дээр шидэгдсэн загас шиг хэд ангалзаад л үхнэ. Тэгэхээр тэдний хүч сүргийн эрэг шураг болсон­доо байна.

Тэртээ 100 мянган жилийн өмнө Төв Африкт үүссэн хомо сапенс сүрэг сүргээрээ тал тал тийш нүүдэллэн одож таран байрлажээ. Бурхан тэдэнд сүргийн амьдрал заяа­сан. Түүнээс гадна өөр хэнд ч өгөөгүй оюун ухааныг дав­хар бэлэглэсэн юм. Магадгүй энэ нь хомо сапенсийн бай­гал­лаг ба оюунлаг хоёр тал нь байх. Арга билэг ч юм уу! Бурхан буг ч юм уу! Гэрэл сүүдэр ч юм уу! Нэгэнт Бур­хан ингэж заяасан болохоор хүний нийгэм сүргийн бүт­цээрээ л явсаар дуусах байх. Гэхдээ хүний оюунлаг тал нь сүргээс дайжих, тусгаарлах, үл хамаарах эрмэлзлэлийг үргэлж төрүүлнэ. Өдгөө хү­ний аль ч үед байгаагүй олон хувь процент бие даасан хүмүүс бий болсон. Хүн бүр нийгмийн өмнө, хуулийн өм­нө тэгш эрхтэй, чөлөөт худал­даа солилцоо нээлттэй, мэ­дээл­­лийн технологи бүхэнд хүрэл­цээтэй болсон үед энэ нь үй олныг хамрах болол­цоотой болжээ. Бие даасан хүчирхэг хүн юутай бахар­хал­тай, юу­тай сүртэй! Сүр­гийн эрэг шураг юутай гутам­шигтай. Гэвч эрэг шурагнууд өөрийн гутамшигтай төрхийг мэддэг­гүй. Тэдний энэ хор­воод ирсэн зориулалт нь өөр юм даа. Гуанзанд орж ирсэн хүн гайгүй цадъя гэсэн ганц зорил­готой байдаг биз дээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан