Куба шинэ удирдагчтай боллоо. Фидель Кастро албан ажлаа өгөх болсонтой холбогдуулан
уржигдар Кубын Үндэсний Ассамблейн хуралдаанаар төрийнхөө шинэ тэргүүнийг
сонгож өдгөө 76 настай Рауль Кастро ахынхаа халааг авлаа. Тэрбээр мөн Төрийн Зөвлөлийн
тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албыг давхар хаших юм. Мөн өдөр
Кубын Үндэсний Ассамблей Төрийн Зөвлөлийн шинэ гишүүдийг сонгосон байна.
Фидель Кастро 2006 оны долдугаар сард мэс засалд орохдоо дүүдээ ажлаа өгсөн
билээ. Түүнээс хойш өчигдрийг хүртэл Рауль Кастро улс орноо удирдаж байсан.
Ажиглагчид ч түүнийг ахынхаа халааг авна хэмээн бичиж байсан билээ. Зарим
нэгэн улс төр судлаач залуухан улстөрч халааг нь авна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн
юм. Харин Рауль Кастро ахынхаа халааг авсан тохиолдолд улс орныхоо эдийн
засгийг шинэчлэх ажлыг эхлүүлнэ хэмээн мэдэгдсэн билээ. Зарим хэвлэлд
бичсэнээр тэрбээр эрх мэдлийн төлөөх тэмцлийг хурцатгалгүй засгийн эрхийг
тайвнаар шилжүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн гэнэ.