Аливаа шашин тухайн эриний ард түмний соёл иргэншлийн нэгэн гол хэсэг нь байдаг. Хүн төрөлхтний түүхэнд олон шашин буй болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ бий болгосон. Эдгээрээс дэлхийд үндсэн шашин гэж тооцогддог Буддын шашин 2545 жил, Христосын шашин 2000 жил, Исламын шашин 1521 жил оршин тогтнож сургаал номлолоо хөгжүүлсээр ирсэн. Буддизм нь МЭӨ 5-р р зуунд Сиддхарта Гаутамагийн үндэслэсэн шашин юм. Буддын шашин нь Ази тив түүний дорно дахинаа үүсч, дэлгэрэн тархаж дэлхийн энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжсөн.
Буддын шашныг үндэслэгч Сиддхарта Гаутама нь түүхт бие хүн байсан бөгөөд эртний Энэтхэг орны умар зүгт орших Шагж вангийн мэдлийн нутагт буюу одоогийн Балбын Лүмбэнд хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч зургаан жил ууланд суун даян хийн гэгээрч, хутагтын дүрийг олон "Хутагтын Дөрвөн Үнэн"-ий сургаалийг айлдсан нь Буддын гүн ухааны үндэслэл болсон. Өнөө үед буддын шашиныг Ази тивийн дийлэнх орон, тухайлбал, Энэтхэг, Балба, Хятад, Бутан, Шри Ланка, Бирм, Лаос, Тайланд, Камбож, Вьетнам, Сингапур, Монгол, Япон, Солонгос зэрэг орны ард түмэн шүтдэгээс гадна сүүлийн жилүүдэд өрнөдийн орнуудад АНУ, Их Британи, Франц, Итали, Голланд ээрэг орнуудад буддын судлал идэвхтэй явагдан сүслэн бишрэгчдийн тоо ч нэмэгдсээр байна гэсэн судалгаа байдаг. Буддизм нь бүр Хүннүгийн үе буюу манай эриний өмнөх Монголд дэлгэрснээс хойш хөгжлийн гурван үеийг туулсан гэж үздэг. 17-р зууны үед амьдарч байсан Монголын Сүмбэ Хамба Ишбалжирын "Пагсам Чонсон" хэмээх бүтээл мөн Зава Дамдин гавжийн "Алтан Дэвтэр" хэмээх алдарт судруудад бичсэнээр энэ нь Буддизмын түрүү дэлгэрэлтийн үе гэж үздэг байна. Тухайлбал Нирун улсын үед Буддизм нь төрийн шашин байжээ.
Буддизмын Монгол дахь дунд дэлгэрэлтийн үе буюу 13-14-р зууны үе, Юань гүрний үед мөн төрийн шашны хэмжээнд хүрч тэр цагийн сор болсон Чойжи-Одсэр, Шаравсэнгэ тэргүүтэй нэрт эрдэмтэд төрөн гарч буддын гүн ухааны олон арван бүтээлээ туурвисан байдгаас "Буддизмын хос ёсны зарчим" хэмээх номлол нь тухайн үеийн монгол төрийн үндэс болж байсан аж. Буддизмын хожуу дэлгэрэлтийн үе буюу манай эриний 16-р зуунаас хойш үед Төвд орноос Зонхавын буюу шарын шашны хэлбэрээр орж ирсэн байна. 1570-аад онд Төвдийн Алтан хаан "Далай Лам" хэмээх цол буй болгон шарын шашныг төрийн шашин болгосон байдаг.