Хэн нэгэн, хэзээ нэг цагт энэ замаар явсан, эсвэл явах байх, магадгүй би ч гэсэн. Харин тэр өдөр хол байгаасай, болбол битгий ирээсэй. Учир нь энэ бол буяны хөсгийн араас уй гашууд автсан хүмүүсийг дайсан автомашинуудын урт цуваа үргэлжилдэг зам.
Өнөөдөр буяны цуваагаар биш ч ажлын машинаар Улаанбаатар хотоос зүүн тийш 68 километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “Баргилт” хэмээх газрыг зорьж явна. Гэхдээ буяныг бодож явлаа. Замд гарсны зорилго Монголд чандарлаж оршуулах үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэж байна вэ?.
Чандарлан оршуулах нь монголчуудын уламжлалт соёл биш хэмээх хүмүүс бий. Гэтэл бурхан болоочийг хөрсөнд оршоосоор байх нь хүн амын нягтаршил, хотжилт, уур амьсгалын өөрчлөлт талаасаа ч сөрөг үр дагавартай гэх нөгөө талын үзэл бодолтой нь ч байгаа. Тэгээд яах вэ?

Монголд 1929 оноос өмнө мөрдөх хууль, дүрэм журам байгаагүй. Иймд бурхан болоочийг ил тавьж нутаглуулах нь элбэг байв. Харин 1929 оны есдүгээр сард Засгийн газраас Улаанбаатар хотод нас барагсдыг булшлан оршуулж байх тухай тогтоол гарган “Аливаа наснаас нөгчсөнийг нутаглуулах тухай” анхны дүрмийг боловсруулжээ. Энэ дүрэмд нас барагсдыг зүүн, баруун Алтан өлгий дэх хэмжээлэн тогтоосон “Хүүр оршуулах газар”-т нутаглуулж байхаар заасан байна.
Дараа нь 1956 онд Улаанбаатарын Хот тохижуулах хэлтсийн дэргэд орон тооны ажилчид, тээвэр, үйлдвэрийн газартай “Хүүр оршуулах товчоо”-г байгуулжээ. Энэ нь хүн ам төвлөрсөн суурин газар дахь оршуулгын асуудал хариуцсан төрийн захиргааны харьяа анхны байгууллага аж. Харин 2026 оны байдлаар Улаанбаатар хотод буяны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 40 орчим аж ахуй нэгж бүртгэлтэй байна. Үүний 50 хувь нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж.
Харин чандарлаж оршуулах үйл ажиллагаа албан ёсоор 2004 оноос эхэлсэн гэж үздэг. “Улаанбаатар буян” ХХК хүн амын эрүүл аж төрөх орчин, байгаль экологи, газар эдэлбэрт тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг зохистой шийдвэрлэх хамгийн оновчтой хэлбэр нь шарил чандарлах гэж үзэн Улаанбаатар хотын баруун зүгт 60 га газарт бурхан бологсдыг чандарлан оршоох төвийг байгуулсан. Өдгөө мөн Улаанбаатар хотын зүүн зүгт буюу БЗД-ийн 20-р хороонд шарил чандарлах салбар төв нь бий.
Монгол Улсад чандарлах үйлчилгээг нэвтрүүлсэн хоёр дахь аж ахуйн нэгж нь “Дөл буян” ХХК. Тус компани Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Баргилт” гэх нар хамгийн эхэнд тусдаг энгэр, ээвэр газрыг дуудлага худалдаагаар авч 30 жил эзэмших эрхтэйгээр ашиглаж буй юм байна. Тэд 2023 оноос олон улсын чандарлах ёсон, стандарт зэргийг судалж эхэлсэн бөгөөд 2025 оны зургаадугаар сараас технологийг нэвтрүүлжээ. Улмаар 2025 оны 11 дүгээр сард чандарлах төвийг нээж, үйлчилгээг эхлүүлсэн байна.
“Дөл буян” ХХК-ийн чандарлах үйлчилгээ хариуцсан менежер Н.Ган-Эрдэнэ “Бурхан болоочийг авчирсны дараа манай шарил чандарлах газрын шинжээч эмч өвчний онош зөв тогтоосныг тодорхойлох эмнэлгийн бичиг, шүүх шинжилгээ хийсэн дүгнэлт зэрэгтэй танилцаж, нягталж, ар гэрийнхнээр нь гарын үсэг зуруулна.
Үүний дараа хайлуулах зуухны хэсэг рүү шилжүүлнэ. Зуухны хэсэг рүү хэн дуртай хүн нэвтрэх боломжгүй. Мэргэжлийн сертификаттай инженерүүд л нэвтрэх бөгөөд, дотогш нэвтрэх түлхүүр тэдэнд л бий. Үйл явцыг ар гэрийнхэн нь гадна талаас бичлэгээр үзэх боломжтой. Мөн гурван хүн дотогш орж хүндэтгэл үзүүлэхийг зөвшөөрдөг. Зуух нь ялгарч буй хорт хийг бүрэн цэвэршүүлэх шүүлтүүртэй, олон улсын стандарт хангасан технологитой.
Чандрыг манайд шүтээн болгон залж, эсвэл дурсгалын хананд байрлуулж, бас ар гэрийнхэн нь нутаг руугаа аваад явсан ч болно. Чандар оршоох, байрлуулах, хадгалах таван төрлийн газар манайд бий. Мөн чандрыг дотор нь байрлуулан суварга буюу хүндэтгэлийн хөшөө, эко хөшөө босгож болно.
Бидэнд нэг л дэлхий бий. Хөрсөнд оршоох, ил тавих нь, өнөө цагт зохимжгүй. Бид ирээдүйдээ үлдээх чухал зүйл бол эрүүл газар, хөрс шороо, агаар. Тиймээс чандарлаж оршуулах нь хамгийн зөв санагддаг. Шашинд чандарлах нь хойдхын буяны ажлын дээдийн зан үйл гэдэг юм билээ.
Манай компани “Ногоон оршуулга” аяныг эхлүүлсэн. Санхүүгийн тулгамдсан асуудалтай бол хорооны тодорхойлолтод үндэслэн чандарлах үйлчилгээнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Энэ бол ирээдүй хойчдоо үлдээх хариуцлага, ёс зүйн, сэтгэлийн үнэт зүйлсийн илэрхийлэл юм. Мөн хавдрын оноштой, химийн эмчилгээ хийлгэж байсан нь албан ёсны баримтаар нотлогдсон тохиолдолд мөн 50 хувийн хөнгөлөлт үзүүлж, ар гэрт нь сэтгэлийн болоод санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа” гэв.
Тус компанийнхан “Баргилт” цэцэрлэгт хүрээлэнг өнгөлж тордож, хөшөө дурсгалыг сэргээж, мод тарих зэргээр тохижуулж хүмүүсийн сэтгэлд айдас төрүүлэхүйц биш талийгаачаа санан, дурсан ирдэг газар байлгахыг зорьж буй аж.