Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2026.04.15) хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүн, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцлээ.
Аудитын тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав.
Аудитаар нийт 158 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, 1.0 тэрбум төгрөгийн 75 төлбөрийн акт тогтоосон байна. Мөн
- 109 тэрбум төгрөгийн зөрчилд 613 албан шаардлага,
- 46 тэрбум төгрөгийн зөрчилд 702 зөвлөмж өгч,
- 2 тэрбум төгрөгтэй холбоотой найман асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны эхний үлдэгдэл 102 тэрбум төгрөг байсан. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 503.5 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасан бусад эх үүсвэрээс 144.7 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлэхээр баталсан. Үүнээс 574 тэрбум төгрөг төвлөрч, гүйцэтгэл 88 хувьтай гарсныг онцлов.
Мөн тус сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн 523 тэрбум төгрөгийн 8,998 төсөл, арга хэмжээний 2 хувь буюу 17 тэрбум төгрөгийн 180 төсөл нь журамд заасан чиг үүрэгт хамааралгүй, харин 84 тэрбум төгрөгийн зарцуулалт нь урсгал зардлын шинжтэй байгааг аудитаар тогтоогджээ.
Түүнчлэн 2024 оны сүүлээр төвлөрсөн газрын тосны нөөц ашигласны төлбөрийг орон нутагт бүрэн хуваарилаагүй нь орлогын төлөвлөгөө тасалдахад нөлөөлсөн байна. Орон нутгийн зүгээс нэмэлт эх үүсвэр бүрдүүлэлт хангалтгүй байсан нь санхүүжилтийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлжээ.
Хэрэгжилтийн хувьд 750 тэрбум төгрөгийн 10,942 төсөл, арга хэмжээ төлөвлөснөөс 26 хувь буюу 209 тэрбум төгрөгийн 916 төсөл бүрэн хэрэгжээгүй байна.
Мөн зарим төсөл, арга хэмжээний хэрэгцээ, үр өгөөжийг тооцоогүй, гүйцэтгэлийн чанар хангалтгүй, хяналт сул байснаас ашиглагдахгүй хөрөнгө бий болох, эд хөрөнгө эвдэрч гэмтэх, зориулалт бусаар ашиглагдах зэрэг зөрчил давтагдсан байгааг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. Удирдлагын мэдээллийн систем болон Шилэн дансны цахим системд мэдээллийг бүрэн оруулаагүй нь ил тод байдлыг хангахгүй гэв.
Аудитын дүн дүгнэлтэд үндэслэн Сангийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох зөвлөмжүүд хүргүүлжээ. Мөн малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг бүсчлэн нэгдсэн байдлаар тогтоох, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар судалж шийдвэрлэх асуудлыг Улсын Их Хурлын анхааралд толилууллаа.