Сангийн дэд сайд Б.Хулан болон Монгол Улсын төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотноо энэ оны дөрөвдүгээр сарын 13-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн банк (ДБ), Олон улсын валютын сан (ОУВС)-ийн хаврын уулзалтад оролцжээ.
Энэ удаагийн хаврын уулзалт нь Ойрх Дорнодын бүс нутаг дахь хурцадмал нөхцөл байдал, газрын тос, эрчим хүчний үнийн огцом өсөлт зэрэг дэлхийн тогтворгүй байдлын үед зохион байгуулагдсан бөгөөд үүнтэй холбогдуулан үүсэх сөрөг үр дагавар, хүндрэлийг хэрхэн даван туулах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх арга замуудын талаар онцолсон болно.
Хаврын уулзалтын хүрээнд Сангийн дэд сайд Б.Хулан ДБ-ны Дэд ерөнхийлөгч Карлос Харамильо, Гүйцэтгэх захирал Роберт Николь нартай уулзалт хийж, ДБ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй эрчим хүч, гамшгийн эрсдэлээс сэргийлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцжээ.
Түүнчлэн, Монгол Улс дунджаас дээгүүр орлоготой орны ангилалд орж, ДБ-ны Олон улсын хөгжлийн ассоциацийн хандивлагч улс болохоор болсонд талууд баяртай буйгаа илэрхийлсэн байна.

Цаашлаад, ОУВС-гийн Дэд тэргүүн Кэнжи Окамура, Ази, Номхон далайн газрын захирал Кришна Шринивасан, Гүйцэтгэх захирал Чой Жиён нартай уулзалт хийж Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв, санхүүгийн бодлого болон цаашдын чиг хандлагын талаар хэлэлцлээ.
Хаврын уулзалтын үеэр түнш улс орнуудын Сангийн яамны удирдлагуудтай мөн тогтмол уулзалт хийдэг бөгөөд энэ удаагийн уулзалтаар Люксембургийн Их Гүнт Улсын Сангийн сайд Гиллес Роф болон Япон Улсын Сангийн дэд сайд Ацуши Мимура нартай хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар Люксембургийн талтай санхүүгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудын талаар хэлэлцэв. Мөн Япон Улстай санхүүгийн болон дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд санал солилцсон аж.
Эх сурвалж: ЭЗХЯ