“Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийн талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн мэдээлж байна.
Тэрээр, "Өнөөдөр олон хуулийн төслүүд болон төсвийн тодотгол явагдаж байгаатай холбоотой олон нийт анхаарах шаардлагатай хуулийн нэмэлт өөрчлөлт явж байна. Энэ бол эрчим хүчний тухай хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал. 6 сарын 23-нд өргөн баригдаад 6 сарын 30-нд Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэгдэхээр хүлээгдэж байгаа төсөл байна. ЭХЯ олон нийтэд танилцуулах. Уулзалтууд болон хэлэлцүүлгийн шатуудыг алгасаад яаман дээрээ нэг холбоотой мэдээлэл авсан болоод шууд Эдийн засгийн байнгын хороо руу оруулж ирсэн. Бусад холбоотой талууд саналаа өгч чадаагүй байгаа.
Энэхүү 3 зүйл ангиар 30 шинэ заалтыг хуулийн төсөл дээр оруулж ирж байгаа эрчим хүчний тухай хууль дээр байна. Энэ 30 заалт нь эрчим хүчний төсөл гэдэг шинэ нэршлийг гаргаж өгч байна. Эрчим хүчний төсөл нь нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бусад эрчим хүчний шинэ эх үүсвэрийг зураг төсөл боловсруулах, эрчим хүчний барилга байгууламж барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, эрчим хүч үйлдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий төслийг хэлнэ гэж нэрлэсэн.
Хуулийн төслийн нэмэлтэд сэргээгдэх эрчим хүчнүүд орхигдуулж барьсан. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байна. Эрчим хүчний төслийн түншлэлийн гэрээ гэдэг ойлголтыг оруулж ирж байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиас гадуур шинээр эрчим хүчний төслүүдийг тухайчилж авч үздэг байна. Хэрвээ тендерийн тухай хууль хэрэгжихгүй гэдгээр тус тусад нь ялгаад авах байдал үргэлжлэх юм бол төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн үндсэн агуулга зөрчигдөх аюул нүүрлэж байна.
Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах 2 зүйл заалтыг нэмсэн. ЗГ-ын өрийн удирдлагатай холбоотой асуудлууд дээр оролцохгүй гэдгээр гаргаж өгч байна. Эрчим хүчний зохицуулах хороо дээр одоогоор олгогдсон тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг ЭХЯ хуулийн нэмэлт дээр өөр дээрээ татаж авч байна. Ажлын хэсэг байгуулагдана. Ажлын хэсэг эрчим хүчний төслийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нэртэй. Эрчим хүчний сайд ахлаад 5 хүний бүрэлдэхүүнтэй. 2 хүн яамнаас томилогдож, 3 нь эрчим хүчний салбарын төлөөлөл байна. Энэ 5 хүн бүх эрчим хүчний төслүүдийг шийдвэрлэх эрхтэй.
Ажлын хэсэг эрчим хүч нийлүүлэх үнэ, төслийг төрд шилжүүлэх нөхцөл, төслийн хугацаа, санхүүжилтийн зардал, хэмжээ, туслан гүйцэтгэгчдийн чадал, төслийн гүйцэтгэгчийн чадавхыг шийдвэрлэнэ. Ажлын хэсэг шууд дангаараа шийдвэрлэнэ. Эрчим хүчний салбар дахь том төслүүд тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор гацдаг. Цаг хугацаа алддаг нь үнэн. Би чуулган дээр тусгай зөвшөөрлөөс болоод том төслүүд явахгүй байгааг дурдаж байсан. ЭХЯ хэрхэн ажиллах талаар Чойжилсүрэн сайд хэлсэн. Чуулганы танхимд ямар ч асуудал байхгүй. Тусгай зөвшөөрлүүдийг олгож байгаа.
Гэвч сар гаруйн дараа эрчим хүчний тухай хуульд том өөрчлөлт оруулж ирнэ гэж зарласан нь зарчимгүй үйлдэл. Чуулганы танхимд эрчим хүчний сайд худлаа ярьж байна уу гэдгийг асуух ёстой. Мэдээж бид эрчим хүчний төслүүдээ хөдөлгөх ёстой. Наадмын үеэр олон хуулийн төсөл хэлэлцэх үед том асуудлыг олон нийттэй хэлэлцэлгүй явуулах гэж оролдож байгаа нь сэжигтэй.
Б.Чойжилсүрэн сайдын хамгаалалт бол ТЭЦ-3-н дэлбэрэлт. Том асуудлыг олон нийттэй хэлэлцэлгүйгээр хөдөлгөх ёстой төслүүдээ сайжруулах ёстой. Наадмын үеэр олон хуулийн төсөл хэлэлцэх үед том асуудлыг олон нийттэй хэлэлцэлгүй явуулах гэж оролдож байгаа нь сэжигтэй байна.
Миний бодлоор, ТЭЦ-3-ын дэлбэрэлттэй холбоотой ослын улмаас яаралтайгаар тендер зарлахгүйгээр, зураг төсөл боловсруулахгүйгээр ажлыг эхлүүлэх шаардлагатай гэж Б.Чойжилсүрэн сайд үзсэн байж магадгүй. Хэрэв үнэхээр тийм бол ТЭЦ-3-ыг УИХ-ын тогтоолоор дангаар нь оруулж шийдэж болно. Харин ингэхгүйгээр салбарын хуульд бүхэлд нь нэмэлт өөрчлөлт оруулж, тодорхой бус байдлаар олон төслийг хамруулах нь эрсдэлтэй. Энэ нь “гуя дагаж хүзүү” гэдэг шиг олон өөр төсөл дагаж орж ирэх боломжийг хуулиар нээж байна.
УИХ-ын гишүүдэд хандаж хэлэхэд, энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг анхааралтай, нягт нухацтай харах шаардлагатай. Нэг асуудлыг шийдэх нэрийдлээр бусад хууль тогтоомжийг зөрчиж, тэдгээртэй нийцэхгүй заалтуудыг баталж болохгүй. Үүнийг судалгаагүй, нотлох баримтгүйгээр батлах гэж байгаа нь буруу хандлага.
Эцэст нь хэлэхэд цаг үе өөрчлөгдөж байна. Монголын залуучууд өөр сэтгэлгээтэй болсон. Бид хуйвалдаан шиг, эсвэл тохиролцсон байдлыг эсэргүүцэж байна. Зөв зүйтэй төслүүдийг дэмжинэ. Монгол Улсад мега төслүүд хэрэгжих ёстой. Гэхдээ зөв арга замаар, хуулийн дагуу хэрэгжих ёстой гэдгийг онцлон хэлье" гэв.
ШУУД ҮЗЭХ: