“Ти Ти Жи Ви Си Өү” ХХК нь уул уурхайн чиглэлээр мэргэшсэн гэрээт гүйцэтгэгч аж ахуй нэгж бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цанхийн зүүн уурхайд туслан гүйцэтгэгчээр ажилладаг юм. Бид үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг чандлан мөрдөж, сүүлийн 9 жилийн хугацаанд тасралтгүй “Топ-100” аж ахуй нэгжээр шалгарч, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитойгоор хувь нэмрээ оруулсаар ирсэн.
2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн компанийн ажилтнууд хууль бус ажил хаялт хийж, гуравдагч этгээдээс олон нийтийн сүлжээгээр дамжуулан бодит бус, гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг тасралтгүй түгээж буйтай холбоотойгоор “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн зүгээс албан ёсны байр суурийг үүгээр илэрхийлж байна.
Манай компани нь ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол, цалин хөлсийг хуулиар тогтоосон суурь хэм хэмжээнээс нэмэгдүүлэхийг ямагт хичээж ажиллаж ирсэн. Энэ хүрээнд 2021 оноос хойш Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээг байгуулан хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2025 оны шинэчлэн байгуулах Хамтын гэрээний хэлэлцээг ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороотой 2024 оны 11 дүгээр сараас эхлүүлсэн. Гэвч үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс хуульд заасан Хамтын гэрээний хэлэлцээг үргэлжлүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд зөвшилцлийн журмаар Хамтын гэрээг байгуулах сонирхолгүй байгаа нь асуудлыг хүндрүүлж, улмаар гаднын этгээдийн нөлөөлөлд автаж, энэхүү хууль бус ажил хаялт үүсгэх нөхцөлийг бүрдүүлээд байна.
Хэдийгээр нүүрсний зах зээл огцом уналттай, төлөвлөгөөт ажлын хэмжээ, орлого төлөвлөсөн хэмжээнээс бага, гэрээт үйлчилгээ болон сэлбэг хэрэгслийн зардал, өртөг, ханшийн зөрүү эрс нэмэгдсэн нөхцөлд байсан ч Хамтын гэрээний хэлэлцээ удааширсантай холбоотойгоор компани нэг талын шийдвэр гаргаж, 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилчдынхаа үндсэн цалинг 23 хувиар нэмэгдүүлсэн. Гэвч ажилчид дахин цалин хөлсийг нэмэгдүүлэх бодит бус шаардлага тавьсаар байгаа бөгөөд энэхүү шаардлагыг компани санхүүгийн хувьд даах ямар ч боломжгүй юм.
Манай компанийн ажилчдын цалин хөлс нь “Эрдэнэс Тавантолгой”, “Оюу Толгой” зэрэг цөөн тооны томоохон уул уурхайн лицензийн эзэмшигч аж ахуй нэгжийг эс тооцвол Монгол Улсад тэргүүлэх түвшинд байдаг. Тухайлбал: 2025 оны 5-р сарын байдлаар Уулын хүнд машин механизмын оператор, Засварын механикүүд 14 хоног ажиллаж 14 хоног амрах зохицуулалт бүхий “Уртын ээлжээр” ажилладаг бөгөөд сарын дундаж цалин хөлс нь 5,530,000 болон түүнээс дээш төгрөг /татвар ногдуулах өмнөх дүнгээр/ байна.
Энэхүү хууль бус ажил хаялт эхэлснээс хойш, компанийн зүгээс ажилчдыг ажилдаа эргэн орохыг уриалсаар байгаа бөгөөд үүсээд буй асуудлыг шийдвэрлэхийн тулд эрх бүхий ажилтны төлөөлөлтэй уулзах хүсэлтийг гаргасан боловч одоог хүртэл хэрэгжиж чадаагүй байна.
Иймд “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК нь Монгол Улсад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чандлан мөрдөж ажиллаж ирсэн болохыг хариуцлагатайгаар мэдэгдэхийн зэрэгцээ бодит бус мэдээлэлд автахгүй байхыг үүгээр уриалж байна.
Компанийн талаар бодит бус, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл түгээсэнтэй холбоотой асуудлыг бид холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх болохыг үүгээр мэдэгдэж байна.