“Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг үү” гэх мэдээлэл анх 2023 оны зургаадугаар сард олон нийтэд цацагдсан. Энэ мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд найм хоногийн өмнө буюу 2025 оны зургадугаар сарын 9-ний өдөр шийдвэрлэж, гэм буруутай этгээдүүдэд ял оноожээ.
Гэвч шүүхийн шийдвэр буруу байсан, хүүхдийн зөрүүтэй мэдүүлгийг нотлох баримт болгож гэм буруугүй хүнийг ялласан гэх асуудлыг ар гэрийнхэн нь хөндөж өнөөдөр (2025.06.17) хэвлэлийн хурал хийв.
Шүүхээс ял сонсон хоригдож буй ламхайн ар гэрийнхэн гэх хүмүүс “Хүүхдийн худал үгээр 12 жил хорих ял оноох шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан. Хүүхдийн аман мэдүүлгээр дүүг маань хорьчихсон. Дүү маань Энэтхэгт 12 жил сурсан. Монгол хэлээр өөрийгөө сайн илэрхийлж чаддаггүй. Гэтэл шүүх хурлыг “хаалттай” явуулахдаа дүүг маань насанд хүрсэн гэдэг утгаар биднийг дотогш оруулаагүй. Тэнд юу ярьж, юу болсныг мэдэхгүй байна.
Дүү маань Энэтхэгт 12 жил сурсан. Монгол хэлээр өөрийгөө сайн илэрхийлж чаддаггүй.
Мэдүүлэг өгсөн хүүхэд он, цагийг буруу хэлсэн. Хэрэг гарсан гэх хугацаанд манай дүү Энэтхэгт байсан. Ээж нь сахартай учраас асрах гээд Монголд ирсэн хүүхдийг ялтан болгоод хорьсон. Ийм аймшигтай гүтгэлэг яваад байхад аль ч байгууллага тоохгүй байна. Нотлогдохгүй байхад манай дүүг хорьчихлоо.
Бид 2023 оны 6 сараас өөрсдөө жинхэнэ хохирогчид болсон. Ингээд хууль хяналтын байгууллагаар маш урт хугацаанд явсан ч авч хэлэлцэхгүй байна” гэж ярив.
Хэргийг эргэн сануулахад, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гандан хийдэд шавилан сууж буй хүүхдүүд 2023 оны 06 дугаар сард бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэрэг гарсан. Хэргийн цагдаагийн байгууллага шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн. Прокуророос Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.