Японы боловсролын системд өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй нэг асуудал бол орчин үеийн нөхцөлд огт тохирохгүй, хэтэрхий хачин дүрэм журмууд ихээхэн байдаг явдал юм.
Жишээлбэл, бага ангийн сурагчид биеийн тамирын хувцасныхаа дотор дотуур өмд өмсөхийг хориглодог, эсвэл дунд, ахлах ангийн сурагчид хичээлийн үед зөвхөн гурван удаа найтааж болох дүрэмтэй байх гэх мэт.
Боловсролын зөвлөлд эдгээр дүрмийн талаар гомдол маш олон ирдэг ч хуучирч хоцрогдсон, дарамт шахалтын шинжтэй дүрмүүд өнөөг хүртэл хэвээр байсаар байна. Саяхан зохион байгуулсан нэгэн онлайн судалгаанд Японы өнцөг булан бүрээс 1,749 бага болон дунд ангийн сурагчид оролцож, тэднийг хамгийн ихээр гайхшируулсан дүрмүүдийн талаар санал бодлоо хуваалцжээ.
Та магадгүй ийм хачирхалтай дүрэмтэй сургуулиуд маш цөөн байх гэж бодож болох ч бодит байдал өөр. Судалгаанд оролцогчдын 79.1 хувь нь “манай сургуульд үнэхээр хачирхалтай дүрмүүд бий” хэмээн хариулжээ.
Бага ангийн сурагчдын хувьд анхилуун үнэртэй юм уу эсвэл хүүхэлдэй, баатруудын зурагтай бичгийн хэрэгсэл авч ирэхийг хориглодог нь хамгийн ойлгомжгүй зүйл.
Харин дунд ангийн сурагчдын хувьд үс мөрөндөө хүрвэл заавал боох ёстой, зөвхөн зөвшөөрөгдсөн өнгийн үсний боолт хэрэглэх ёстой аж. Мөн үсээ будуулахыг олон сургууль хатуу хориглодог.
Сурагчид өдөр тутам тулгардаг өөр олон дүрмийг ч дурджээ. Жишээлбэл:
- Оймсны өнгө, урт зөвшөөрсний дагуу байх
- Дотуур хувцас тодорхой өнгө эсвэл хээтэй байх
- Биеийн тамирын хувцасны дотуур өмд өмсөхийг хориглодог дүрэм зарим бага, бүр дунд сургуулиудад ч байсаар байна.
Мөн дараах зүйлсийг авч явахыг хориглодог:
- Түлхүүрний гоёл
- Гар утас
- Хоол, уух зүйл
- Толь болон үсний сам
- Нарны тос
Эдгээр дүрэм зөрчсөн тохиолдолд ямар шийтгэл ногдуулдаг вэ?
Зарим сурагчийн хэлснээр “гурван удаа анхааруулга авбал сурагчийн зөвлөх дээр дуудагдана, сурагчийн зөвлөх дээр гурван удаа очвол сургуулиас хөөгдөнө” гэх систем байдаг гэнэ.
Зарим сургуульд зөрчил гаргасан бол:
- Эргэцүүлэл бүхий эсээ бичүүлэх
- Хураан авах
- Гэрт нь буцааж, асуудлаа шийдсэний дараа л дахин хичээлд суулгах
Гэвч зарим шийтгэл нь ёс суртахууны хувьд зохимжгүй, сэтгэл санааны дарамттай байх нь ч бий. Жишээ нь: дотуур хувцасны дүрэм зөрчөөгүй гэдгээ нотлохын тулд дотуур хувцсаа үзүүлэх нь бий.
Хэдийгээр эдгээр дүрэм үр дүнтэй эсэх, эсвэл хэрэгцээтэй эсэх нь маргаантай ч сурагчид өөрсдийн амьдралд нөлөөлдөг дүрмүүдийг асууж, шүүмжлэх чадвартай болж байгаа нь өөрөө чухал дэвшил юм. Хэдийгээр олон сургууль эдгээр хуучинсаг дүрмүүдээ халахыг хүсэхгүй байгаа ч өөрчлөлт аажмаар явагдаж байгаа аж.
Эх сурвалж: Japan Today