Декарлос Браун 2025 оны наймдугаар сарын 22-нд АНУ-ын Хойд Каролина мужийн Шарлотт хотын галт тэрэг дотор Украины дүрвэгч Ирина Заруцкаг хутгалж хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа. Тэрбээр өмнө нь олон удаагийн гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд сэтгэцийн өвчний түүхтэй нэгэн аж. Декарлос Брауныг холбооны хуулиар шүүж буй юм байна.
Ирина Заруцка бол галт тэрэгний энгийн нэг зорчигч байсан. Тэр оройн цагаар Шарлоттын төвөөс хэдхэн милийн зайд орших Scaleybark өртөөнөөс “Blue Line” галт тэргэнд суусан. Шаргал өмд, хар, хөх өнгийн богино цамц болон өөрийн ажилладаг Zepeddie’s Pizzeria газрын таних тэмдэг бүхий малгай өмсжээ.
23 настай бүсгүй бусад зорчигчийн л адил гар утсандаа анхаарлаа төвлөрүүлж явсан. Түүний ард сууж байсан Декарлос Браун хувцасныхаа завсраас хутга мэт зүйл гаргаж ирэв. Тэр цонхоор гадагш харснаа гэнэт өндийн босож Заруцкаг хутгалснаар түүнийг үхэлд хүргэсэн. Заруцка нүүр, хоолойгоо гараараа дарж байснаа сандлын завсраар газарт унав. Зорчигчид түүнд тусламж үзүүлэх гэж хичээсэн ч шархаа даалгүй нас барсан байна.
Халдлагын бичлэг олон нийтэд цацагдсаны дараа Браун өмнө нь зэвсэгт дээрэм, хулгай, орон байранд хууль бусаар нэвтрэх зэрэг олон гэмт хэрэгт буруутгагдаж байсан нь ил болсон. “Хойд Каролина, мөн бүх мужид хууль, дэг, журам хэрэгтэй. Үүнийг зөвхөн Бүгд Найрамдахчууд л авчирч чадна!” хэмээн Трамп “Truth Social”-д бичжээ. Тэр Брауныг “мэргэжлийн гэмт хэрэгтэн” гэж нэрлэсэн байна.
Харин Шарлотт хотын дарга Ви Лайлс болон Брауны гэр бүлийнхэн энэ хэрэг нь шүүхийн тогтолцооны алдаа дутагдлын нэг илрэл гэж үзжээ. Учир нь Браун нь сэтгэцийн өвчний түүхтэй, мөн зэвсэгт дээрэм, хүнд хэлбэрийн хулгай, орон байранд нэвтрэн орсон гэмт хэргээр ял авч байсан ч нийгэмд дахин гарах боломж олгосон байна.
Брауны ах Трейси, түүнтэй жирийн яриа өрнүүлэхэд ч бэрхшээлтэй, ажил тогтвортой хийж чаддаггүй бөгөөд заримдаа түрэмгий авир гаргадаг байсан. 2022 онд өөрийг нь дайрч, хазаж, хаалганы нугасыг эвдэж байсан. Гэсэн ч эгч нь түүний сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг харгалзан, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай CNN-д ярьжээ.
Декарлос Брауныг холбооны хуулиар яллах үндэслэл нь олон нийтийн тээврийн хэрэгсэл дээр хүн амины хэрэг үйлдсэнтэй холбоотой бөгөөд энэ нь холбооны хуулиар заасан "Mass Transportation Systems"-д хамаардаг. Энэ төрлийн гэмт хэрэг нь цаазын ял буюу насан туршийн хорих ял оноох зохицуулалттай байдаг аж.
Эх сурвалж: CNN