Зайрмаг гэх мэт хүйтэн зүйл идэхэд шүд яагаад өвддөг вэ гэсэн асуултад эрдэмтэд хариулав.
Гэхдээ энэ зовуур хүн бүрд байхгүй. Харин шүд нь цоорсон, хорхойтсон болон эмзэг шүдтэй хүмүүст тохиолддог байна.
Бидний шүдэнд өвдөлтийг мэдрэн дамжуулдаг дохионы эсүүд байдаг.
Science Advances сэтгүүлд нийтэлснээр Катарина Зиммэрманы багийнхан TRPC5 гэж нэрлэсэн молекулыг эсийн нэг төрөл гэв. Герман эрдэмтэд энэ эсэд төвлөрч, эмчилгээний арга олохоор ажиллаж байна.
Тэд чухам хэзээ, ямар үед шүд өвддөгийг тогтоохоор хулгана болон хүмүүсийг судалгаанд хамруулжээ. Шүд нь цоорсон эсвэл хорхойтсон шүдэнд TRPC5-ийн суваг илүү олон байжээ.
Иймд шүдний утас, бохь, оо гэх мэтийг ашиглан энэ зовуурыг бууруулах аргыг эрэлхийлж байна.
Зарим улсад шүд өвдөхөд лиш цэцгийн тос хэрэглэдэг аж. Шүдний эмч нар энэ нь зовуурыг түр арилгах ч шүд өвдсөн шалтгааныг олж, заавал эмчлүүлэхийг зөвлөв. Зун хүн бүр л зайрмаг, мөстэй ундаа хэрэглэхийг хүснэ. Иймд чихэрлэг, хүчиллэг хүнс аль болох бага идэх, идсэн бол заавал шүдээ угааж хэвшихийг ч зөвлөв.
Эх сурвалж: BBC