Зургаадугаар сард ДЦС-3-т болсон осол зөвхөн 50 МВт-ын хүчин чадалтай турбин шатсан хохирлоор дууссангүй эрдэнэт хүний амь нас эрсдэв. Долоо хоногийн өмнө дахин дэлбэрэлт болов. Гэтэл энэ үйл явдлын дараа салбарын удирдлагуудын тайлбар олон нийтийн дургүйцлийг төрүүлэв.
Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх, “станцын насжилт нь хэтэрч өдөр бүр жижиг осол гардаг” гэхдээ үүнийг цахим сүлжээнд тавьсан нь гол асуудал гэх гажуу утгатай тайлбар өгсөн.
Мөн салбарын сайд нь төрөлх нутгийнхаа 100 жилээр миний сайдын багцаас 2 тэрбум төгрөг гаргасан гэж хээв нэг хэлснийг ч хэн хүнгүй санаж байгаа биз ээ.
1990 оны хувьчлалын давлагаанд бусад салбар унаж, ганцаараа тогтсон эрчим хүчний салбар өнөөдөр 2.5 их наяд төгрөгийн өр, чадлын дутагдалтай нүүр тулж, өвөл хаяанд ирсэн энэ үед “элгээрээ хэвтэх” дээрээ туллаа. 25 жилийн турш ажилчид нь салбараа тогтоон барьж ирсэн ч чадваргүй удирдлага, буруу менежмент тэднийг туйлдуулж, муу нэртэй, луу данстай болгочихсон гэхэд хилсдэхгүй.
Яам нь бодлого боловсруулахын оронд өдөр тутмын ажиллагаанд хутгалдан, “цехийн дарга” шиг ажиллаж, төрийн өмчит компаниудын мэдээлэл ил тод бус, хаалттай байна. Салбарын нөхцөл байдлыг тодруулах гэтэл яам нь хэвлэлийн төлөөлөгчгүй, албан тайлбар өгөх хүн ч үгүй. Эрчим хүчний энэ хямрал нь зөвхөн салбарын хөгжилд төдийгүй Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх ноцтой асуудал юм.
Салбарын хямралыг үе үеийн зөвлөх инженерүүд ийн тайлбарлалаа.
-Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлж, салбартаа оновчтой хөрөнгө оруулах цаг болсон ч менежментийн арга барил өөрчлөгдөөгүй хэвээр байна. Хөрөнгө оруулалтыг өгөөжийн тооцоонд үндэслэн шийдэх чадваргүй, улс төрийн шахаагаар томилогдсон хүмүүс бүтээмжээр үнэлэгдэхгүй байгаа нь салбарын хөгжилд саад болж байна.
Шийдвэр гаргах төвшинд мэргэжлийн чадварлаг хүмүүс гарч ирэхгүй, социализмын үеийн систем тэр чигээрээ үйлчилсээр… Үе үеийн улс төрчид мэдээлэл өгөхийг хориглож, бүх мэдээллийг хаалттай байлгаж, шахааны бизнесийг үргэлжлүүлсээр байгаа нь хамгийн том асуудал.
Үнэ нь өртөгтөө хүрэхгүй байгаа ч гарч буй зардал, хийгдэж буй хөрөнгө оруулалт үнэхээр шаардлагатай юу гэдэгт үнэлгээ хийдэг механизм алга. Үр ашиггүй хөрөнгө оруулалтыг нөхөхийн тулд үнээ нэмэх гэж байна уу, эсвэл хулгайчдын мөнгийг нөхөх гэж байна уу гэдэг асуудал.
Мэдээлэл хаалттай байгаа учир олон нийт “таамгаар” дүгнэлт хийхээс өөр аргагүйд хүрдэг. “Төрийн өмчит компани бол ард түмний өмч. Гэтэл яагаад тэр компанийн мэдээллүүд нээлттэй биш байна вэ? Энэ салбарт өөр зорилгоор ирсэн хүмүүс хэргээр хаалттай байлгаад байна.
Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирлыг томилж буй зарчим алдаатай, ТУЗ нь идэвхгүй, хариуцлага тооцох чадваргүй болсон. Эрчис Монгол компанийг байгуулах нь зөв ч зөв ажиллуулах эсэх нь өөр асуудал. Салбарын бодлого, менежмент хоёр тусдаа байх ёстой атал яам бодлого боловсруулахын оронд компанийн менежментэд хутгалдаж, “цехийн дарга” шиг ажиллаж байна. “Бодлогоо л хий. Эрчим хүчний шилжилтийн тухай бодлогоо л гаргах ёстой.
Эрчим хүчний салбар нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, хувьцаат компани шиг хүмүүсээ тавьдаг бол өнөөгийнх шиг хаалттай, авлигад өртөмтгий бүтэц үгүй болно. “Өнөөдөр станцад ажиллаж байгаа хүмүүс нэгнийхээ ажлын байрны тодорхойлолтыг мэдэхгүй. Энэ нууц байх ёсгүй.
Төр яагаад эрчим хүчний компаниудыг өөрийн мэдэлд байлгах ёстойг тодорхой хэлэх ёстой. Менежментийг хэрхэн зөв авч явахаа харуулах ёстой болохоос бохир муухай харагдуулчхаад үнэ өсөхгүй бол болохгүй гэсэн улс төрчийн үгээр явах нь буруу гэв.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЛЕБИРАЛЧЛАЛ ИЛ ТОД БАЙДЛААС ЭХЭЛНЭ
Эрчим хүчний салбар социализмын үед байгуулагдсан дэд бүтцээрээ 1990-ээд оноос өнөөг хүртэл тэсэж ирсэн ч технологийн шинэчлэл удааширч, хөрөнгө оруулалтын ихэнх нь үр өгөөжгүй зарцуулагдсан. Харин хөрш болон жижиг зах зээлтэй орнууд хүртэл эрчим хүчний сүлжээг шинэчилж, сэргээгдэх эх үүсвэрт идэвхтэй шилжиж байна. Харин Монгол улсын эрчим хүчний салбарын реформын дараагийн алхам хэзээ вэ?
Ил тод, мэргэжлийн, хариуцлагатай удирдлага тогтоохгүй бол ирэх өвөл зөвхөн цахилгаан, дулаан тасалдах бус, эдийн засаг бүхэлдээ тэг зогсох эрсдэлтэй. Засаглалын бүтцийг ил тод, хариуцлагатай болгох үндсэн өөрчлөлтийг шаардах цаг болжээ.
Бид дараагийн удаад салбарын мэргэжилтэн, зөвлөх инженерүүдээс тодруулан хүргэх болно.