Монголчууд яг хэдий үеэс наадам хийж байсан гэдгийг бичгийн баримтаар яг таг батлах хэцүү. Гэхдээ цэрэг дайны бэлтгэл, тайван цаг үед формоо хадгалах байдлаар эрийн гурван наадам үүссэн гэж судлаачид үздэг. Албан ёсны наадам хийгээд лавтайяа дөрвөн зуу гаруй жилийг үджээ.
Даншиг наадмыг 1912 оноос нааш хийсэнгүй. 1921 оноос цэргийн баяр буюу одоогийн улсын их баяр наадмыг тасралтгүй хийж байна. Зуун жилийн хугацаанд төрийн наадамд хамгийн олон түрүүлсэн хүлгийг онцолъё.
Монгол төрийн наадамд азарга уралдаад 120 жилийн нүүр үзэж байна. Хамгийн анх 1899 оны даншиг наадамд ийм нас уралдсан гэж судлаачид үздэг. 120 жилийн түүхтэй наадмын 14 удаагийн түрүүг нь авсан нэгэн аварга уяач бидний дунд амьдарч байна. Энэ хүн бол тод манлай уяач Данзаннямын Даваахүү юм. Түүний гал уяаны хүлэг М.Данзаннямын Ажнай хүрэн гурав, Солонго цавьдар хоёр, Тогоруу халтар хоёр удаа төрийн наадамд торгон жолоо өргүүлэв. Алтангадас, Өндөрзул, Цолмон халтар, У.Буяндэлгэрийн гуулин, Цэнгэлийн саарал, Г.Батхүүгийн толин хул, Наран хонгор зэрэг аваргууд энэ их хүлэгчийн шон дээрээс мордож алтан тэлүүр магнайгаа айраг цагаагаар мялаалгаж байсан юм.