Ардын засгийн анхны аварга, ард олны дунд "босоо" хэмээн алдаршсан Ганжууржавын Самдангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Бямба гарагийн 14:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд боллоо.
Ардын засгийн анхны жилүүдийн баяр наадамд амжилттай барилдаж, үзүүр, түрүүнд тогтмол шалгарч явсан цуут бөхийн суу алдрыг мөнхжүүлэх зорилготой энэхүү барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Д.Баасандорж, Б.Соронзонболд нарын тэргүүтэй 256 бөх хүч сорив.
Г.Самдан аваргын нэрэмжит барилдаан бага цолтнуудад тун ээлтэй барилдаан боллоо. Дунд шөвгийн наймд улсын начин цолтой зургаа, аймгийн заан цолтой хоёр бөх шалгарав. Улмаар үзүүр түрүүнд өнөө жилийн улсын баяр наадмын гол дуулиан, улсын начин Баярсайханы Орхонбаяр, өнөө жилийн Хэнтий аймгийн баяр наадмын түрүү бөх, аймгийн заан Ганцогтын Бадрах нар шалгарч, Хэнтийн залуу тун хараатай барилдан түрүүлэв. Алдар цолтой бөхчүүдийн нэрэмжит барилдаанд тухайн нутгийн бөх сайн барилддаг, мөн бусад бөхчүүд дэмждэг тохиолдол байдаг ч энэ удаад Хэнтийн залуу үнэн хүчийг уралдуулан барилдсаар түрүүлсэн нь үзэгчдийн талархлыг хүлээсэн үйл явдал болсон юм.
Барилдааны оноолтыг тавын даваанаас үзнэ үү.
Тавын даваа
1. П.Бүрэнтөгс у.а – Д.АМАРЖАРГАЛ у.н
2. Б.Соронзонболд у.з – Г.БАДРАХ а.з
3. Ц.ОДБАЯР у.н – Ц.Мөнхбаяр а.а
4. Б.Ганхуяг у.н – Б.ДАВАА-ОЧИР а.а
5. Б.СЕРИК у.н – Х.Ариунбаатар а.з
6. Г.Ганжад у.н – С.ОРГИЛБААТАР а.з
7. Д.ТАМИР у.н – Ж.Ням-Эрдэнэ у.н
8. Б.ОРХОНБАЯР у.н – М.Лхагвагэрэл а.з
Зургаагийн даваа
1. Ц.Одбаяр – Г.БАДРАХ
2. Б.СЕРИК – С.Оргилбаатар
3. Д.Тамир – Б.ДАВАА-ОЧИР
4. Д.Амаржаргал – Б.ОРХОНБАЯР
Долоогийн даваа
1. Б.Серик – Г.БАДРАХ
2. Б.Даваа-Очир – Б.ОРХОНБАЯР
Наймын даваа
1. Б.Орхонбаяр – Г.БАДРАХ