Баянзүрх дүүрэгт байрлах "Цайз" захын орчим 5 настай эрэгтэй Б нь тогны утас даруулан тавьсан байсан төмрөн дээр унаж тогонд цохиулсан байж болзошгүй байдалтайгаар олджээ. Шинжилгээний хариу гараагүй, нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Өнгөрсөн жилийн зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах эмийн сангийн гадаа 9 настай хүүхэд ил гарсан цахилгааны утсанд хүрч тогонд цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Энэ үйл явдлаас хойш нэг сарын дараа Налайх дүүрэгт долоон настай охин унадаг дугуйтай явж байгаад мөн л тогонд цохиулан газар дээрээ нас барсан.
Сурагчдын амралт эхэлсэн тул тэд ихэвчлэн орон сууцын гадаа, гудамж талбай, хашаандаа тоглож өдрийг өнгөрүүлж байгаа. Тиймээс хур бороо элбэгтэй байгаа энэ үед дараах анхааруулгыг хүргэж байна.
- Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 7004-7004 утас, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах;
- Таны ойр орчимд ил задгай цахилгааны утас, унаж болзошгүй шон, тулгуур, хаалт, түгжээгүй щит, самбар байвал 70047004 дугаарын утсаар цаг алдалгүй мэдэгдэх;
- Ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын төлөө иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр өөрийн эзэмшлийн цахилгаан шугам, тоноглолын ашиглалт болон бүрэн бүтэн байдалд онцгой анхаарал хандуулахыг анхааруулж байна.