МОНГОЛ УЛСЫН УСНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ 55 ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ ГАЗАР ТАРИАЛАН, МАА-Г ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ НЬ ЗӨВ ҮҮ
Та бид ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд их хэмжээний усыг тогтмол хэрэглэж байгаа дүн мэдээг дэлхийн усны нөөцийн судалгааны байгууллагаас гаргажээ. Нэг лааз кока кола үйлдвэрлэхэд гурав, нэг кг төмс тарихад 250-500, бие гүйцсэн нэг үхрийг амьдралынх нь турш ундаалахад 5-20 мянга, нэг машин үйлдвэрлэхэд 400 мянга, нэг гулдмай алт боловсруулан гаргахад найман сая литр ус зарцуулагддаг байх юм. Үүний ард усны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр нөөц багасах зовлон дагалдана.
Нэг хүнд ногдох усны жилийн хэрэгцээг 1000 шоо метрээс буурахад тухайн орныг усны ноцтой хомсдолд орсон, 500 шоо метрээс бага бол улс орон оршин тогтнох боломжгүй хэмээн үздэг аж. Харин манай улс энэ ангилалд оролгүй хар зураасны гадна бичигдэж байна. Сайндаа ч биш, хүн ам цөөтэй тулдаа, хөвсгөл нуурынхаа буянаар нэгээс нь ч гэсэн дутаж.
Гэхдээ үүнд “цатгалдаад” тайвширч суух учиргүйг бүс нутгийн хэмжээнд усны хомсдол, цөлжилтөөр анхаарлын тэмдгийн урд бичигдэж байгаагаас харж болно. Энэ байдал удаан үргэлжилбэл хар тивийнхний адил харангадах аюул ойрхон бий. БОАЖЯ-наас жил бүр хийдэг усны нөөцийн сан болон гол горхи, булаг шандын тооллого ч үүнийг ёрлоод л байгаа. 2018 оны байдлаар 1495 нуур, гол горхи, булаг шанд ширгэж, цөлжилт нэмэгдэх, томоохон төв суурин газруудын ундны усны нөөц шавхагдах зэрэг бодит аюул тулгарлаа.
Манай орон 564.8 км.куб.жил буюу 564 сая тонн усны нөөцтэй ч үүнийхээ ердөө 500 сая шоо метрийг ашигладаг.
Дийлэнх буюу 80 орчим хувь нь хангайн бүсэд, томоохон голуудын хөндийд бүрэлдэн бий болдог ч 70 хувь нь “эх оронч” бус голоор дамжин хоёр хөршрүү урсан одож буй. Сүүлийн үеийн судалгаагаар манай орны экосистем, усны урсцыг дэмждэг нэг эх үүсвэр болох цэвдэг тархах боломжит талбай 50 гаруй хувиар, цэвдэгтэй талбай 5 хувиар буурчээ. Үүн дээр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усан гадаргын ууршилт тогтмол нэмэгдэх прогноз ч бидний эсрэг байна.
Монгол орны хэмжээнд усан гадаргын ууршилт 2016-2035 оны хооронд жилд дунджаар 107-165 мм, 2050 онд 364, 2080 онд 370 мм-ээр нэмэгдэх судалгааны дүн ч гарчээ. Дээр нь жил ирэх тусам усны нөөц хорогдож байгаа тоо “дотор харлуулна”. Өнгөрсөн жил гэхэд хоёрхон аймгийн хэмжээнд 30 гаруй гол горхи, долоон нуур ширгэсэн байна. Энэ мэтээр аймаг бүрийн ширгэсэн, хатсан усны тоо баримтыг дурдвал гол гогодож, сэтгэл эмзэглүүлэх дэг.
Муйхарлаж бодвоос хар зураасны гадна бичигдэж дэлхий нийтийн атаархлыг төрүүлж байсан бид хар цагаан хэл ам тусаж усны хомсдолд орох өндөр эрсдэлтэй тулгарлаа. Үүний гол буруутан дэлхийн дулаарал гэж өөрсдөөсөө түлхэлгүй, цөлжилт, хуурайшилт хэмээн өөрчлөлтийн тухай ярилгүй, уруудан доройтож буйн гол шалтгааныг хүний хариуцлагагүй үйлдэл, муу засаглалын үр нөлөө хэмээн онцлон харах цаг хэдийн болжээ.
Усны салбар 80 жилийн түүхтэй ч хариуцах эзэнгүй, харьяалах төрийн захиргааны төв байгууллагагүй болсноос нэгдсэн бодлого, чиглэлгүй явсаар усны хөгжил доройтлын шатанд хүрээд байгааг салбарынхан хүлээн зөвшөөрч эхэллээ. Өнгөрсөн намар Ерөнхийлөгчийн тамгын газраас усны талаар хэлэлцүүлэг зохион байгуулж эрдэмтдийн саналыг нэгтгэхэд усны хөгжилд хамгийн их саад болж буй шалтгаан зохион байгуулалтгүй байдал, зохисгүй хэрэглээ гэж дуу нэгтэй гар өргөсөн юм.
Монгол Улсын усны салбарын чиг үүргийн хуваарилалт Ерөнхий сайдын болон 10 яам, хоёр агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хуваагдсан нь усаа хамгаалах, нөөцлөх, дахин ашиглах, говийн бүс нутгийг усжуулах, уул уурхайн салбарт ашиглаж буй усны зохистой хэрэглээг хангах, хянах зэрэг ажил эмх, замбараагаа алдсаны шалтгаан болж байна. Гэлээ гээд өнөөдөр өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл алга.
Усны нөөцийг нэмэгдүүлэх гол ажлын нэг усны хайгуулын ажил ч хөрөнгө мөнгөний татуугаас сүүлийн жилүүдэд эрс буурсан.
Ерөнхийлөгчийн зүгээс усны салбарын бүтэц, зохион байгуулалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, усны агентлаг байгуулж тулгамдаж буй аюулыг гэтлэх талаар онцгой анхаарал хандуулж тууштай ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон ч ажил хэрэг болж, ард нь гарсан ахиц алга л байна. Салбарын яам, усаар дагнадаг эрдэмтэд ус бохирдуулсны төлбөрийг салбар бүрт нэмэх хүсэлт илгээхэд УИХ дахь МАН-ын бүлэг сонгуульд оноо цуглуулах зорилгоор зарим салбарыг бүрэн чөлөөлөх гээд “попроод” сууж байна. Манайх шиг хүн ам, газар тариалан, МАА-г усны төлбөрөөс чөлөөлдөг орон байхгүй.
Тэгээд ч газар тариалан, МАА-н салбар манай улсын нийт усны хэрэглээний 55 хувийг эзэлдэг гэхээр тэр хэрээр цэвэр усны нөөцөөс хороож байгаа хэрэг. Усны нөөцийг нэмэгдүүлэх гол ажлын нэг усны хайгуулын ажил ч хөрөнгө мөнгөний татуугаас сүүлийн жилүүдэд эрс буурсан. Гэтэл нөхцөл байдал жил ирэх бүрийд дордож байхад төрийн бодлого нь усны хөгжлийнхөө эсрэг яваад байгааг ойлгоход бэрх.
Хоёр хөрш маань усны асуудал хариуцсан яам байгуулж түүгээр дамжуулан төрийн бодлогоор усны хөгжлөө ундруулж байна. Харин манайх агентлаг ч атугай байгуулахын оронд усыг улс төрийн “зэвсэг” болгон ашиглахаар төлөвлөж байна. Үүний оронд гол горхи, булаг шандаа хамгаалах мөнгө босгох аргыг сэтгэвээс зохилтой баймаар. Өмнө баталсан хуулийн буруугаас, бодлого зангидах төрийн захиргааны байгууллагагүйгээс усны хамгаалалтад зориулах мөнгө орон нутгийн удирдлагын гарын салаагаар урсаад өнгөрч буй жишээг ч мэргэжлийн байгууллагынхан ярьж байна.
ЗГМ: ТОДРУУЛГА
Л.ЭРДЭНЭБУЛГАН: ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУД УС ХАМГААЛАХ МӨНГИЙГ ӨӨР ЗҮЙЛД ЗАРЦУУЛДАГ
БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулганаас гол горхи ширгэхэд нөлөөлж буй хүчин зүйл хийгээд усны бодлого зангидах агентлаг байгуулах ажил ямар шатанд байгааг тодрууллаа.
-Гол горхи, булаг шанд ширгэж байгаагийн гол шалтгаан юу вэ?
-Мэдээж уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай салшгүй холбоотой. Зарим бүс нутагт хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гол горхи ширгэж байгаа. Уул уурхай, газар тариалан, маа-ын салбараас мөн шалтгаалж байна. Уул уурхайн салбар усны нөөцөд нөлөөлөх нь ойлгомжтой. Газар тариалангийн салбар улсын усны хэрэгцээний талаас илүү хувийг эзэлж байна. Мөн малын хөлөөр булаг шанд ширгэх гол шалтгаан болж байгаа.
-Үүнийг хамгаалахад бодлогын ямар алдаа байна вэ?
-Уг нь усны салбарын хууль эрх зүйн орчныг сайн бүрдүүлсэн гэж гадны экспертүүд үнэлдэг. Гэвч хуулийн заалтууд хэрэгжихгүй байгаагаас хамгаалалтын ажил урагштай байж чадахгүй байна. Хуулиар ус ашигласны төлбөрийн 35 хувийг ус хамгаалахад зориулах ёстой. Гэтэл зарцуулах эрх мэдлийг орон нутагт өгснөөс энэ заалт хэрэгжих боломжгүй болсон.
Усны төлбөрт жилд 44.6 тэрбум төгрөг ордог ч дөнгөж 3.9-ийг нь усанд зарцуулжээ
Тухайлбал, өнгөрсөн онд ус ашигласны төлбөрөөр 44.6 тэрбум төгрөг олсон. Үүний 16.3 тэрбумыг ус хамгаалах ажилд зориулах байтал 3.9 тэрбум төгрөг л зарцуулсан байна. Үлдсэнийг нь орон нутгийн удирдлагууд өөр зүйлд дур мэдэн зарцуулж хууль тогтоомжийг хэрэгжилт 23 хувьтай маш хангалтгүй байгаа гэсэн үг. Энэ нь усны салбарыг хариуцсан төрийн захиргааны байгууллага байхгүйтэй холбоотой.
-Усны агентлаг байгуулах ажил ямар шатандаа явна вэ?
-Агентлаг байгуулахаар хуулийн төсөл санаачилж Сангийн сайд, ХЗДХ-ийн сайд болон манай яамны сайд нар үзэл баримтлалыг нь баталсан. Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих ажлыг хууль тогтоомжийн дагуу хийж байна.
-Танайхаас МАА, газар тариалангийн салбараас ус бохирдуулсны төлбөр авах хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барьсан ч дэмжсэнгүй. Ингэснээр хэдэн төгрөгийн боломж үгүй болов оо?
-Хуулийн төслөөр нэг хонин толгойд оногдох жилийн төлбөрийг гүний усанд 426 төгрөг, гадаргын усанд 19 төгрөг байхаар тооцож байсан. Харин газар тариалангийн хувьд га тутамд гүний усанд 86 төгрөг, гадаргын ус ашиглавал 13 төгрөг байхаар тусгасан байсан. Харамсалтай нь ажлын хэсэг болон бүлгээс дэмжлэг авч чадсангүй. Хэрэв энэ төлбөр орвол ус хамгаалах, 21 сав газарт илүү хөрөнгө оруулалт хийх боломжтой болох байлаа.
Г.Билгүүн