Тийм ээ. Хүүхэд бол жижигрүүлсэн том хүн. Зөвхөн томчуудад л асуудал тулгардаг юм биш. Хүүхдэд ч санаа зовох, зөв шийдэл хайх тохиолдлууд байдаг. Өөрт тулгарсан асуудлаа зөв шийдвэрлэхэд нь эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид санаа тавьж, асуудлыг хамтдаа шийдэх гарцыг хайгаарай.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хүүхдээ сонсох өдөр” хэлэлцүүлэг өнгөрсөн лхагва гарагт боллоо. Танайх гэр бүлийн хурал хийдэг үү? Өрхийн төсвөө хэлэлцэхдээ хүүхдийнхээ санаа бодлыг сонсдог уу? Гэр бүлдээ тохиолдсон асуудлыг хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярьж бяцхан зүрхний шийдлийг сонсдог уу?
Хүүхдээ сонсдог бол их сайн. “Хүүхэд юм, балчир юм” гэж үл ойшоогоод санаа бодлыг нь орхигдуулдаг бол хүүхэд эцэг, эхээсээ илүү үе тэнгийнхэн, найз нөхдийг шүтэх, тэдний үг, зөвлөгөөг илүү үнэ цэнэтэйд тооцдог болно. Хүүхэд хүүхдэдээ зөвлөөд ирэхэд үр дагавар ямар байж болох вэ?
Хүүхдэдээ цаг гаргаж, тэдний бяцхан зүрх юуны төлөө цохилж, юунд эмзэглэж, юунд баярлаж байгааг дуртайяа сонсож, санаа зовсон зүйлсийг нь гэр бүлийнхээ хүрээнд хэрхэн шийдэж болохоор байна вэ? Ярилцаарай.
Хүүхдийг зөв төлөвшил, хүмүүжилтэй болгох хамгийн шилдэг зөвлөгөө бол хүүхдээ сонсох гэдгийг орчин цагийн сурган хүмүүжүүлэгчид номлоод эхэллээ. Хөгжсөн орнуудад хүүхдийг бие даасан хүн хэмээн харж, ярилцаж, тэдний орон зайг хүндэтгэж үздэг.
Багаасаа гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж хамтдаа асуудлаа шийдвэрлэж сурсан хүүхэд энэ арга барилаа насанд хүртлээ алдахгүй. Эцэг, эх нь түүний хамгийн итгэлтэй зөвлөгч, үргэлж өөрийнх нь талд байж, хамгийн оновчтой шийдлийг нь гаргаж өгдөг гэдэгт гүн бат итгэлтэй болж төлөвшдөг байна.
Ажил ихтэй, гэртээ ирсэн ч хүүхдээсээ төвөгшөөж, өөрийн амрыг харж гар утас, таблетаар саатуулж сургавал өдөр өдрөөр өсөж, өөрийн ертөнцийг бий болгох тэр бие хүнтэй ялангуяа өсвөр насанд нь харилцах, өөрийн санаа бодлыг хэлж, зөвлөхөд эцэг, эх болсон танд маш хэцүү байх болно.
Хүүхдийн 0-5 насанд хүмүүжил, төлөвшлийн 80 хувь нь тогтдог учир энэ үед нь дэргэд нь бай. Зүгээр хамт байх биш ном уншиж өг, уншсан номынхоо талаар ярилц, хамт тогло. Аль болох дэлгэцээс хараат бус гэр бүлийн гишүүдийн оролцоог хангасан тоглоом авч өг.
Хүүхэд бол насны онцлогоос хамаарч сонирхол өөрчлөгдөж байдаг өвөрмөц ертөнц. Сурган хүмүүжүүлэх номууд, цахим орчноос ч хайлт хийвэл нас насны онцлогийг илтгэсэн зөвлөгөө мэдээллүүд хангалттай бий. Та хүүхдээ сонирхож, тэднийг дотоод ертөнцийг нээх тусам, ямар шинэлэг, баялаг “орд” болохыг мэдэх болно.
Инфографикийг: О.Сүхбат
Статистик мэдээллийн эх сурвалж: ЗГХА Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар