gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Валют зохицуулалтын хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхийг хүсэв

Б.Чимэг
Улс төр
2019-05-31
0
Twitter logo

Ерөнхийлөгч Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг өргөн мэдүүлсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ хуулийн төслийг 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлах тал дээр тодорхой арга хэмжээ авч, идэвх санаачилга гарган ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараас хүслээ.

Энэ тухайгаа “Арга хэмжээ авах тухай” албан бичгээр байнгын хорооны дарга Ж.Ганбаатарт хүргүүлэв. Албан бичигт:

“Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Гэвч дэмжигдээгүй тул 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэний эцэст дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан ч...

Тус байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан Т.Аюурсайхан, Л.Болд, Б.Жавхлан, М.Оюунчимэг, С.Чинзориг, Д.Эрдэнэбат нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг хүлээсэн байна.

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэнээс хойш 7 сар гаруйн хугацаа өнгөрлөө.

Иймд уг хуулийн төслийг 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлах тал дээр тодорхой арга хэмжээ авч, идэвх санаачилга гарган ажиллахыг Танаас хүсэж байна.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 11-д “гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” тухай арга хэмжээ тусгагдаж, авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Гэвч энэ заалт батлагдсан өдрөөсөө хойш 20 хоногийн дараа Улсын Их Хурлын 2017 оны 30 дугаар тогтоолоор хүчингүй болсон юм.

Байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтын хүрээнд ашигт малтмал, уул уурхайн салбарыг зохистойгоор хөгжүүлэх, үр өгөөжтэй, хүртээмжтэй ашиглах, хөрөнгө оруулагчидтай эрх тэгш, харилцан ашигтай ажиллах зэрэг нь Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа амин чухал асуудал мөн.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан гүйцэтгэдэг байх онцгой ач холбогдол бүхий эрх зүйн зохицуулалт бий болгохыг зорьсон төрийн бодлогоо хамгаалж, Монголбанкыг ашиглах хууль санаачилсан юм.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах Улсын Их Хурлын ажлын хэсгийн тайланг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн байх бөгөөд энэ үеэр “Рио-Тинто” компани зэсийн баяжмал борлуулах гэрээгээ Монголын талаас нууцалсан, Улсын Их Хурлын ажлын хэсэгт гаргаж өгөөгүй зэрэг ноцтой асуудлууд сөхөгдөж, Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсаас гарч буй экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд болон тус компанийг хөрөнгө оруулагч уу, зээл зуучлагч уу гэдэгт эргэлзсэн байр суурийг илэрхийлжээ.

“Рио-Тинто” компани зэсийн баяжмал борлуулах гэрээгээ Монголын талаас нууцалсан, Улсын Их Хурлын ажлын хэсэгт гаргаж өгөөгүй. 

Улс орны хөгжил, эдийн засгийн тусгаар тогтнолд үнэмлэхүй хувь нэмэртэй гэж үзэж болох ашигт малтмал, уул уурхайн салбарт гарч буй иймэрхүү хүндрэл, бэрхшээлийг төрийн оновчтой, ухаалаг бодлогоор шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд нэн даруй авч хэрэгжүүлвэл зохих нэг л арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хууль юм.

Түүнчлэн саяхан батлагдаж, 2020 оны 01 дүгээр сараас мөрдөгдөхөөр хүлээгдэж буй татварын багц хуулийн асуудлыг мөн нухацтай авч үзэх, уг хуулиудаар гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийхийн оронд өндөр хүүтэй зээл нийлүүлж, хүү хүүлэх үйл ажиллагаа явуулахыг дэмжсэн болон үндэсний эрх ашигт хохиролтой олон асуудал дагуулсан, зөрчил хийдэл ихтэй эрх зүйн орчин бүрдэж байгааг онцгойлон анхаарах шаардлага бас байна.

Эдгээрийг судлан үзэж, анхаарал хандуулан ажиллана гэдэгт найдаж байна” гэжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан