Одоогоор улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг нийлээд 300 гаруй барилга байгууламж шинээр баригдаж байна. Тодрбуулбал, нийтдээ 125 сургууль, 179 цэцэрлэг шинээр барьж байгаа аж.
Үүнээс энэ онд 57 сургууль, 137 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бол 2020 онд 68 сургууль, 42 цэцэрлэг оруулахаар БСШУСЯ-аас төлөвлөн ажиллаж байна гэв.
Орон нутагт шинээр барих цэцэрлэг, сургуулийн гүйцэтгэл харьцангуй сайн байгааг БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан хэлсэн юм. Тэр дундаа санхүүжилтыг сайтар нарийн тооцоололтой зарцуулж байгаа аймгаар Өвөрхангай, Увс, Баянхонгорыг дурдлаа.
Мөн байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалж Хөвсгөл, Дорнод, Говь-Алтай зэрэг аймгуудад бага зэрэг удаашралтай байна гэлээ. Учир нь тус бүс нутгуудад газрын цэвдэг ихтэй байдаг аж. Мөн орон нутагт сургууль цэцэрлэгийн барилгыг шинээр барихад дэд бүтэц, цахигаан шугам сүлжээний нийтлэг асуудал тулгамддаг бол нийслэлд газрын асуудал байдаг аж.
Газаргүйгээс болоод техникийн нөхцөлд хүндрэл гарч, тэр дундаа сангийн шугамыг хэдэн километрийн цаанаас татах тохиолдол гарч байгааг дурдлаа. Ингэснээр зарим тохиолдолд дэд бүтэц нь шинэ сургууль, цэцэрлэгийн өртгөөсөө ч үнэтэй болдог гэв. Цэцэрлэг сургууль барих компанийн сонгон шалгаруулалтыг Нийслэл болон Аймгийн төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хийдэг байна.