gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зураг засахад хамгийн тохиромжтой гурван апп

Д.Түшигт-Эрдэнэ
Технологи
2019-07-23
0
Twitter logo

“Заавал татах аппууд” цуврал нийтлэл уншигч таны амьдралыг хөнгөвчлөх аппуудыг багцлан хүргэдэг бөгөөд долоо хоногт нэг удаа нийтлэгдэх юм.

Зун цагийг аялал зугаалга, амьд хөгжмийн тоглолт, амттай сайхан хоолгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хэрэв эдгээр зугаатай мөчөө гар утсандаа буулган түүнийгээ бусадтай хуваалцахыг хүсэж байгаа бол гар утсаар авсан зургийг тань маш сайн засах дараах аппуудыг санал болгоё.

SNAPSEED

Уг аппыг Гүүгл 2012 онд худалдаж авсан бөгөөд үүнээс хойш Гүүглийн инженерүүд хөгжүүлж байгаа юм. Тус жил Фэйсбүүк Инстаграмыг мөн худалдан авч байсан билээ.

Аппын харагдац нь Гүүглийн бусад аппуудын адилаар маш цэвэрхэн, цэгцтэй гэдгээрээ онцлог. Гэсэн хэдий ч хэрэглэж чадах юм бол гар утсаар авсан зургийг мэргэжлийн камераар авсан мэт өнгөний ялгаралтай харагдуулж чадна. Бусад аппуудын адилаар олон тооны бэлэн загвартай учир бүх тохиргоог өөрөө өөрчлөх шаардлагагүй, тохирсон загвараа сонгоход л хангалттай.

Татах холбоос: Андройд, iOS

VSCO

Энэхүү апп нь зураг засдаг апп хэдий ч сошиал аппын үүргийг мөн гүйцэтгэдэг. Өөр дээрээ камертай учир хэрэглэхэд илүү дөхөм. Аливаа зургийн өнгө, ялгарал зэрэг олон зүйлийг тохируулж болохоос гадна аппын зүгээс санал болгох бэлэн загварыг ашиглан засаж болно. Мөн сар бүр тодорхой хураамж төлснөөр дан ганц зураг бус дүрс бичлэгийг өөрийн хүссэнээр янзлах боломжтой болж үнэгүй загварууд дээр 160 гаруй загвар нэмэгддэг.

Ахин сануулахад уг апп нь зүгээр нэг зураг засдаг апп бус бүтээлч байдал, дотоод ертөнцөө илэрхийлэх нэгэн талбар болж чадна.

Татах холбоос: Андройд, iOS

ADOBE PHOTOSHOP EXPRESS / LIGHTROOM CC

Adobe компани нь 30 гаруй жил програм хангамжийн салбарт ажиллаж байгаа бөгөөд та бидний сайн мэдэх Adobe Photoshop-оос эхлээд Adobe Flash Player зэрэг олон бүтээгдэхүүнийг хөгжүүлдэг.

Дэлхийн бүтээлч салбарын мэргэжилтнүүдийн 90 хувь нь Adobe Photoshop-ыг ашигладаг хэмээн Adobe өөрийн сайт дээрээ дурджээ. Компьютерт зориулсан, зураг янзалдаг уг програмын гар утсанд зориулсан хувилбарыг Adobe Photoshop Express нэртэйгээр гаргасан билээ. Уг аппыг өмнө нь Adobe-ын бүтээгдэхүүнүүдийг ашиглаж байсан хүмүүс ашиглавал илүү тохиромжтой байх болно. Мөн Adobe-ын өөр нэгэн бүтээгдэхүүн болох Lightroom CC-г ашиглахыг зөвлөж байна.

Татах холбоос: Андройд, iOS

Эцэст нь дурдахад ихэнх аппуудын боломжит үйлдлүүд нь өөр хоорондоо адил байдаг. Иймд авсан зургаа сайн засъя гэвэл нэг аппаа тууштай хэрэглэж, бүх үйлдлийг нь ашиглаж сураарай. Мөн сэтгэгдэл хэсэгт ямар аппаар зургаа засдагаа үлдээгээрэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан