Хятадын иргэд Цагаан сарын баяраар зөвхөн цахилгаан хэрэгсэл, хоол хүнс болон ахуйн бараа худалдан авахаас гадна аялал, бусад үйлчилгээнд ихээхэн мөнгө зарцуулсныг тус улсын засгийн газрын тооцоолол харууллаа.
БНХАУ-ын Худалдааны яамны мэдээлснээр иргэд хоёрдугаар сарын 4-10-ны хооронд хоол хүнс болон жижиглэн худалдаанд 1 их наяд юань (147.4 тэрбум ам.доллар) зарцуулжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 8.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Мөн тус яам бүтээгдэхүүний чанарт анхаарч ажиллах нь чухал байсныг онцолж байв.
Аж үйлдвэрийн хөгжлийн албаны захирал Зен Вен хэлэхдээ “Цахим худалдан авалт нь дотоодын импорт болон худалдааг сэргээхэд ач холбогдолтой хөдөлгүүр болсон. Ялангуяа технологийн брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авалт их байна” гэжээ.
Хятадын томоохон интернет худалдааны "JD.com"-ийн цагаан сарын борлуулалт л гэхэд жилийн дүнгээр 42.74 хувиар өссөн байна. Иргэд баярын өдрүүдээр ухаалаг гар утас, компьютер, гэр ахуйн цахилгаан хэрэгслийг хамгийн их худалдан авчээ.
Мөн Хятадын "UnionPay" гэх банк санхүүгийн томоохон компанийн мэдээлснээр энэ жилийн хаврын баярын өдрүүдийн нийт гүйлгээ 1.6 их наяд юань хүрсэн байна. Энэ нь өмнөх оноос 71.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
Хэрэглээ нь Хятадын эдийн засгийн хөдөлгөх гол хүчин зүйл болдог бөгөөд өнгөрсөн жил эдийн засаг өсөхөд ихээхэн нөлөө үзүүлсэн байна.
Эх сурвалж: China Daily