gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.18
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Фүжита Эри: Хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэхэд бид чадах чинээгээрээ тусалмаар байна

Б.Нямдарь
Боловсрол
2019-02-18
0
Twitter logo
Б.Нямдарь
0
Twitter logo
Боловсрол
2019-02-18
Фүжита Эри: Хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэхэд бид чадах чинээгээрээ тусалмаар байна Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

“Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг” хэмээн Өмнөд Африкийн анхны ерөнхийлөгч Нелсон Мандела нэгэнтээ хэлж байсан. Ямар ч улсын хувьд боловсрол нь нэн тэргүүнд тавигдах салбар байдаг билээ. Японы ЖАЙКА олон улсын байгууллага нь 90-ээд оноос хойш манай улсын боловсролын салбарт багагүй хөрөнгө оруулалтыг хийжээ. 

Бид ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын боловсролын салбар хариуцсан мэргэжилтэн Фүжита Эритэй ярилцлаа. 

"БИД МОНГОЛД НИЙТ 55 СУРГУУЛЬ БАРЬСАН, ИРЭХ ОНД ДӨРВӨН ШИНЭ СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРУУЛНА"

-Юуны өмнө Монгол дахь боловсролын салбарт чиглэсэн ЖАЙКА-гийн үйл ажиллагааны зорилгын талаар яриагаа эхэлье. 
-ЖАЙКА олон улсын байгууллага нь Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажилладаг. Тэр дундаа боловсролын салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэхээр шинэ сургуулиуд барих, бүхий л түвшний боловсролын сургалтын чанарыг сайжруулахад туслах, боловсролыг хүүхэд бүрт тэгш хүргэх гол зорилготой ажиллаж байна. 

-Шинэ сургуулиуд барьж байгаа гэлээ. Энэ талаар тодруулбал…?
-ЖАЙКА нь 1999 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаа явуулахдаа нийт 55 дунд сургуулийн барилгыг барьсан. Одоогоор дөрвөн сургууль шинээр барьж байгаа бөгөөд 2020 онд ашиглалтад орно. Монгол улсын хувьд сургуулийн тоог хүүхдийн тоотой харьцуулахад маш цөөн. Өглөө ба өдрийн ээлж, зарим сургуульд орой ордог анги гээд гурван ч ээлж байдаг.

Сургууль нь эрүүл орчинтой, сурагчид бие даан хөгжих боломж бүхий олон төрлийн үйл ажиллагаатай, тэнд хамтын нийгэмлэг бий болж, хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгалгүй бүхий л хүүхдэд үүд хаалга нь нээлттэй байх ёстой газар юм. 

Харин Японд сурагчид бүгд л өглөө хичээлдээ зэрэг орж үдээс хойш тарцгаадаг. Тиймээс сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд тус дэм болох үүднээс шинэ сургуулиудыг барьж байна. Түүнчлэн сургууль нь энгийн утгаараа хүүхдүүдийн цуглардаг газар боловч тэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч гэсэн очдог, байгаль орчинд ээлтэй, гэнэтийн аюул ослын үед орогнох байр болдог гэх мэтчилэн олон талын үүрэг бүхий байгууламж болгох талаас нь шинэ концептуудыг байнга тусгаж барьдаг. 

-Зарим хүүхэд гэр бүлийн орчин, эрүүл мэндээсээ шалтгаалж боловсролоос хоцрогддог. Харин та бүхэн боловсролыг хүүхэд бүрт тэгш олгохыг хичээн ажиллаж буй нь сайшаалтай санагдаж байна. 

Хүүхэд бүр боловсрол эзэмших эрхтэй гэж ямар ч улсын хуулинд нь заасан байдаг. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч мөн хамаарна гэсэн үг. Гэвч тэдгээр хүүхдүүд эрүүл мэнд болон тодорхой нөхцөл байдлаас шалтгаалж боловсрол эзэмших арга зам, боломж нь хумигддаг. Жишээлбэл сургуульдаа ирж очих зам, зориулалтын шат байхгүй гэх мэт гадаад орчноос гадна багшийн зүгээс тэдгээр хүүхдүүдэд тусгайлан хичээл заах байдал, боловсролын агуулга учир дутагдалтай гэх мэт олон шалтгаануудыг дурдаж болно. Боловсрол бол бүх хүүхдэд олгогдсон эрх бөгөөд тэдний ирээдүйг бий болгоход шаардлагатай хөрөнгө оруулалт юм. Тиймээс тэдэнд зориулсан орчин, боловсролын агуулга зэргийг бүрдүүлэн өгч, боловсролын системийг сайжруулах зэргээр бодлогын түвшинд өөрчлөх шаардлагатай. 

-Хөндлөнгийн мэргэжилтний хувьд ажиглахад Монголын боловсролын систем болон чанарт дутагдалтай байгаа зүйлийг та юу гэж харж байна вэ?
-Боловсролын салбарт тогтвортой байдал гэдэг бол хамгийн чухал зүйл. Гэвч Монголд ерөнхий боловсролын хөтөлбөр, сурах бичиг зэрэг нь байнга өөрчлөгддөг. Энэ нь сурагчдын суралцах, багш нарт хичээл заах үйл ажиллагааг хүндрэлтэй болгодог. Учир нь багш тухайн сурах бичгийн агуулгатай танилцах гэж тодорхой цаг зав зарцуулна, сурагчийн хувьд ч гэсэн өмнө нь үзэж байсан агуулгаас өөр зүйлийг үргэлжлүүлэн үзэх нь тэднийг төөрөгдөлд оруулж улмаар суралцах идэвхийг бууруулдаг. Тэгэхээр боловсролын тогтвортой тогтолцоо маш чухал зүйл. 

Мөн хангалттай төсвийг бүрдүүлэхгүй бол боловсролын салбарыг хөгжүүлэх, бүтээн байгуулалт хийхэд хүндрэлтэй. Тиймээс мөн л төсвийн тогтвортой менежмент, боловсон хүчин зэрэг нь түүний дараа орох чухал хүчин зүйл юм. Монголын боловсролын салбарын хувьд юуны түрүүнд багш тогтвортой байж, сурагчдад сэтгэл санаа тайван суралцах орчинг бүрдүүлж өгөх нь зүйтэй гэж бодож байна.  

Их сургууль төгссөн оюутан яг ажил дээр гараад юу хийх талаар сургуульд хангалттай мэдлэг олгоогүй, туршлага муутай байх нь эргээд нөгөө оюутныг ажлын байрны шалгуурт тэнцэхгүй байх нөхцлийг бүрдүүлдэг. 

-ЖАЙКА-гаас Монголын боловсролын салбарт хийсэн судалгаанууд байдаг байх. Тэдгээрийн үр дүнгээс онцлон дурдвал…?
-2017 онд Коосэн боловсролын талаар хийсэн судалгааны тайлан байгаа. Коосэн боловсрол гэдэг нь, Японд дунд боловсрол эзэмшсэний дараа Их сургуулийн 2-р курс төгсөх хүртэл эзэмшсэн боловсролтой дүйцэхүйц хэмжээнд төвлөрсөн байдлаар техникийн мэргэжилтэнг дадлагажуулан бэлтгэх зөвхөн Японы онцлог бүхий боловсролын арга юм. 

Монголд аль хэдийнэ 3 Коосэн сургууль бий болсон байна. 2017 онд Монголын үйлдвэрлэлийн салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээ болон Коосэн боловсрол, ахлах сургуулийн боловсролын талаар судалгаа хийсэн. Энэ судалгаагаар компаниудын эрэлт болон Монголын одоо байгаа ахлах боловсрол олгож буй сургуулиудад бэлтгэгдсэн боловсон хүчний түвшин хооронд үүсэж буй зөрүүтэй байдал, Коосэн боловсролыг улам сайжруулах шаардлагатай гэх мэт нөхцөл байдлыг олж мэдсэн. 

Жишээ нь нэгэн хүү инженер болохыг багаасаа мөрөөдсөөр их сургуульд орж 4 жил суралцаж төгссөн ч шууд ажилтай болох нөхцөл хомс байна. Нэг үгээр ажлын байрны зах зээл хангалттай биш байгаагийн зэрэгцээ, зах зээлд шаардлагатай байгаа мэдлэг чадвар, туршлага бүхий сурагчдыг бэлтгэж чадахгүй байгаагийн илрэл юм. 

Энэ нь зөвхөн компани талын асуудал биш бөгөөд их сургуулийн сургалтын чанартай холбоотой байдаг. Их сургууль төгссөн оюутан яг ажил дээр гараад юу хийх талаар сургуульд хангалттай мэдлэг олгоогүй, туршлага муутай байх нь эргээд нөгөө оюутныг ажлын байрны шалгуурт тэнцэхгүй байх нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс оюутнуудыг дөрвөн жил сургаад л “За одоо болчихлоо” гээд орхих биш тэдний цаашдын ирээдүйг бас бодолцож үзэх хэрэгтэй.

-Инженер гэснээс танай байгууллага “1000 инженер” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хэрэгжилт ямар түвшинд явж байна вэ?
-Бид Монголын хоёр их сургууль (ШУТИС, МУИС)-аар дамжуулан инженер технологийн дээд боловсрол, судалгааны чанар болон хэмжээг сайжруулах замаар Монголын үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай байгаа хүний нөөцийг сургаж бэлтгэх “1000 инженер” төслийг 2013 оноос хойш хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Япон Монгол хоёр улсын их сургуулийн дипломтой төгсөх хөтөлбөр (Double Degree programm) болон Коосэн хөтөлбөрөөр дамжуулан Японд суралцахад дэмжлэг үзүүлэх, Японы их дээд сургууль болон ШУТИС, МУИС-тай хамтарсан судалгааг явуулж байна. Энд инженерийн чиглэлээр их дээд төгссөн оюутнууд Японд дахин 2-3 жил суралцаж ирээд бүтээн байгуулалтын салбарт ажиллах боломжтой юм. Мөн энэхүү төсөл зөвхөн оюутан суралцахаар хязгаарлагдах бус Монголын үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд чухал түлхэц болохуйц судалгааны ажил хийгдэж байна. 

"БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО ХЭДИЙ ЧИНЭЭ САЙН БАЙНА ТӨДИЙ ЧИНЭЭ ЧАНАРТАЙ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭГДЭНЭ"

-Монголын боловсролын салбарт хийсэн амжилттай төслийн талаар сонирхуулбал?
-Өмнө нь дурдсан шинэ сургууль барих төслийн талаар дурдмаар байна. Учир нь энэ төсөл бол бидний боловсролын салбар дахь үйл ажиллагааны хамгийн гол хэсэг нь юм. Одоо барьж буй сургуулиуд нь шинэ загвар бүхий барилга бөгөөд цаашид Монголд баригдах сургуулиудын загвар  байгууламж болгохыг зорьж байна. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан шат, хаалга, шатны бариул, ариун цэврийн өрөө, таних тэмдэг зэргийг иж бүрнээр нь шийдсэн бүтэцтэй. 

Төслийн хүрээнд барьж буй сургуулийн энэхүү дэвшилтэт технологи бүхий загварыг дараа нь та бүхэн шинээр барих өөр сургуулиудад нэвтрүүлж болно.

Түүнчлэн элдэв осол аваар, байгалийн гамшиг тохиолдоход хорогдох байр болгон ашиглах бүтэцтэй. Япон улсад байгалийн гамшиг байнга болдог учир сургуулийн байр нь иргэдийн хорогдох байрны үүргийг бас гүйцэтгэдэг. Монголын хувьд хэзээ газар хөдлөх нь мэдэгдэхгүй ч гэсэн, Улаанбаатар хотод байшин барилга олон байдаг тул сургууль шиг өргөн зай талбайтай газрыг хорогдох байр болгох талаас нь бас бодолцож байх нь чухал.  

Бас хүүхдэд ээлтэй, эко байх үүднээс агааржуулалт болон халаалтын тусгай системтэй юм. Улаанбаатарт агаарын бохирдол хэр хэмжээнд байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ. Төслийн хүрээнд барьж буй сургуулийн энэхүү дэвшилтэт технологи бүхий загварыг дараа нь та бүхэн шинээр барих өөр сургуулиудад нэвтрүүлж болно. Бид энэхүү санаагаа хуваалцахдаа баяртай байх болно.  Угтаа бол сургууль гэдэг нь хүүхдүүд цугладаг зүгээр ч нэг байшин биш юм. Сургууль нь эрүүл орчинтой, сурагчид бие даан хөгжих боломж бүхий олон төрлийн үйл ажиллагаатай, тэнд хамтын нийгэмлэг бий болж, хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгалгүй бүхий л хүүхдэд үүд хаалга нь нээлттэй байх ёстой газар юм. 

    -Цаашид боловсролын салбарт та бүхний хийхээр төлөвлөж буй зүйлээсээ танилцуулбал?
    - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусламжаа цаашид ч гэсэн чухалчилна гэж бодож байна. Учир нь дээр дурдсанчлан хүн бүр боловсрол эзэмшиж ирээдүйгээ бий болгох эрхээ эдлэх ёстойг ЖАЙКА чухалчилж үзэх бодолтой байна. 

    Нэмж хэлэхэд, мэдээллийн технологийг ашиглах нь боловсролын орчинг сайжруулахад том үүрэгтэй гүйцэтгэнэ гэж бодож байна. Жишээлбэл, хөдөө орон нутгийн багш нарт зориулсан сургалтыг онлайнаар явуулах, байгалийн ухааны хичээлийн туршилтад аппликэйшн ашиглах, хүүхдүүдийн талаарх мэдээллийг бүртгэлжүүлсэнээр том цогц дата бааз үүсгэн, түүн дээр дүн шинжилгээ хийж хичээлийн хөтөлбөр болон сурах бичгийг шинэчилэхэд ашиглах, гэх мэт зүйлүүдийг хийх боломжтой гэж бодож байна. Мэдээллийн технологийг ашигласнаар ялангуяа орон нутаг хоорондын боловсролын ялгааг арилгахад бас дөхөмтэй байх болов уу гэж бодож байна.   

    -Монгол улсын хувьд ерөнхий боловсролын чанарын тэгш хүртээмж харилцан адилгүй байдгаас үүдэж хүүхдээ чанартай боловсрол эзэмшүүлэхээр хөдөө орон нутгийн иргэд нийслэлийг зорин ирэх нь их байдаг. Мөн хүүхдээ харьяа захын дүүргийнхээ бус хотын төвийн сургуульд оруулахын тулд авилга өгөх, цаашлаад нэг ангийн хүүхдийн тоо нэмэгдэх шалтгаан болдог. Энэ байдлыг хэрхэн арилгах боломжтой гэж та бодож байна вэ?
    -Үүнд улсаас бодлогын түвшинд л анхаарч үзэхгүй бол их ярвигтай асуудал. Тэр дундаа аймаг, нэгжийн боловсролын хэлтсийн гүйцэтгэх үүрэг маш чухал. Бид үүнд тусалж болно, гэхдээ энэ бол Монгол улсын яам тамгын газруудын шийдэх ёстой зүйл гэж бодож байна. Бид бол зөвхөн Японы туршлага дээр тулгуурлан тусламж үзүүлэхээс цаашгүй. Хэрэв Монголын Засгийн газар эрх тэгш боловсрол эзэмших боломж бүхий тодорхой шийдвэр гаргавал тухайн шийдвэрийг хэрэгжүүлэх талаас нь тусламж дэмжлэгийг үзүүлэх боломжтой.   

    - Гэхдээ энэ асуудалд боловсролын мэргэжилтний хувьд санал болгох ямар нэгэн арга зам, шийдэл юу байна вэ?
    -Миний бодлоор боловсролын салбар дахь төсөв их чухал. Боловсролын салбарын төсвийг жил бүр батлуулдаг шүү дээ. Хөдөө орон нутгийн боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүстэй уулзалт хийх үеэр “Ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлт хийе гэхээр төсөв байхгүй байна” гэдэг зүйлтэй их таарсан. Тиймээс төсвийн тогтмол менежмент, үр дүнтэй захиран зарцуулалт л чухал байх.

    -ЖАЙКА олон улсын байгууллага нь боловсрол төвтэй үйл ажиллагааг ихэд дэмждэг юм шиг санагдлаа. 
    -Боловсрол бол хүн болж төлөвшихөд нөлөөлөх хамгийн чухал хэрэгсэл гэж хэлж болно. Хүүхэд бүр сурах, өөрсдийн ирээдүйг бий болгох эрхтэй. Жишээ нь, том болоод одон орон судлаач болох хүсэлтэй малчин хүү байж болно. Харин түүнийг дэмжих нь эцэг эх, томчуудын үүрэг. Тиймээс боловсрол л тэдний мөрөөдлийг биелэхэд, ирээдүйд хүссэн ажлаа хийх, санхүүгийн хувьд хараат бус аж төрөхөд нь тусална.

    Хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэхэд нь бид чадах чинээгээрээ тус нэмэр болмоор байна. Өөрөөр хэлбэл боловсролын тогтолцоо хэдий чинээ сайн байна төдий чинээ чанартай боловсон хүчин бэлтгэгдэнэ. Зөвхөн ЖАЙКА гэлтгүй Дэлхийн банк, НҮБ гээд дэлхийн томоохон байгууллагууд ч боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийдэг. Учир нь энэ нь тухайн улсын эдийн засаг өсөхөд ч сайнаар нөлөөлдөг нэгэн хүчин зүйл юм. 

    - Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. 

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан