МУИС-ийн шинэ Номын сан оюутнууддаа үйлчлэхэд бэлэн боллоо. 2014 онд шавыг нь тавьж, хөрөнгө оруулалтын дийлэнхийг сургуулийнхаа нөөц бололцоогоор шийдэж 16 тэрбум төгрөгөөр босгосон эрдэм номын шинэ өргөө болох зургаан давхар шилэн байшин МУИС-ийн нэг, хоёрдугаар байрны голд сүндэрлэв.
Их, дээд сургуулиудын хамгийн чухал нүүр царай бол номын сан. Орчин үеийн интерьер шийдэлтэй, тохь тухтай орчинд үйлчлэх боломжоор хангасан Номын сангийн барилгын 1-4 давхарт номын сангийн уншлагын танхимууд, 5-6 давхарт МУИС-ийн судалгааны лабораториуд, лекцийн танхимууд төвхнөжээ.
Шинэ хичээлийн жил эхэлснээс хойш оюутнууд “Номын сан хэзээ нээгдэх вэ?” гэж хэмээн асууж лавлах, орж гарах нь их болжээ. Эрдэмд шамдсан залууст дуулгах сайхан мэдээ байна. Номын сангийнхаа нээлтийг аравдугаар сарын 5-ны өдөр албан ёсоор хийхээр эднийхэн номнуудаа өрөх, заал зохион байгуулагчид нь шинэлэг өнгө загвар бүхий ганган ширээ, сандлуудыг уншлагын танхимуудад байрлуулах зэргээр түмэн чөлөөгүй ажиллацгаана.
Шинэ номын сан шинжлэх ухааны онцлогуудаар ялгарсан Эрдэм шинжилгээний уншлагын танхим, Багш нарын уншлагын танхим, Байгалийн ухааны уншлагын танхим, Цахим уншлагын танхим, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны уншлагын танхим, Электрон уншлагын танхим гэсэн уншлагын зургаан танхимтай. Танхим бүрийн тохижилт, ширээ сандлууд өөр өөр загвар, өвөрмөц хэв маягтай. Шинжлэх ухаанд шунан дурлаж, сонирхсон чиглэлээрээ судлаад суух таатай орчин бүрдүүлснийг нь хараад залуусын өмнөөс баярлаж байлаа.
Нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх суудалтай ч оюутнууд номоо сонгоод уншаад суух, тохь тухтай зай талбай, чөлөөт орчин шинэ номын санд их байгааг Номын сангийн захирал, дэд профессор Г.Цэрэн онцлов.
Нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх суудалтай ч оюутнууд номоо сонгоод уншаад суух, тохь тухтай зай талбай, чөлөөт орчин шинэ номын санд их байгааг Номын сангийн захирал, дэд профессор Г.Цэрэн онцолсон.
МУИС-ийн багш, оюутнуудад үйлчлэх зорилготой шинэ номын сан руугаа энэ зунжин нүүж, номнуудаа зөөжээ. Өмнө нь МУИС-ийн салбар бүхэн номын сантай байсан. Шинэ номын сан хаалга нээсэн ч Бизнесийн сургууль, Хуулийн сургууль, Олон Улсын Харилцааны Нийтийн Удирдлагын Сургууль дахь салбар Номын сангууд нь сургууль дээрээ давхар ажиллаж, мэргэжлийн сурах бичгүүдээрээ үйлчлэх юм байна.
МУИС-ийн багш, оюутнуудад зориулсан энэхүү Номын сан 500 мянган номын фондтой. Номын фондоо хэрхэн баяжуулдгийг нь Г.Цэрэн захирлаас тодруулахад, “Бид хамгийн сүүлийн үеийн хэрэгцээтэй номнуудыг оновчтой сонгохыг хичээж ажилладаг. МУИС бол том айл. Энд харьяалагдахгүй салбар гэж үгүй. Гэхдээ МУИС-ийн сургалтад хамаарахгүй ном авахгүй. Жишээлбэл, Инженерүүдийг ШУТИС бэлтгэж байхад архитектурын чиглэлийн ном манайд онцын шаардлагагүй, уншигч ч байхгүй л дээ.
Манай сургууль Монгол хэл, уран зохиолын тэнхимтэй учир Номын санд уран зохиолын номууд ч бий. Хичээл тус бүрт шаардлагатай номнуудыг салбар сургуулиудын харьяа тэнхимийн багш нар нь өөрсдөө сонгож захиалгаа өгдөг учир манайд хэрэгцээгүй, уншлагад гардаггүй ном гэж байхгүй. Хичээлд хамгийн хэрэгтэй номнуудаар фондоо тогтмол баяжуулж байдаг” гэлээ.
МУИС-ийн Номын сан сүүлийн гурван жилд багагүй өөрчлөлт хийжээ. Зөвхөн шинэ барилгад орсноор орчин үеийн чиг хандлагыг илтгэсэн номын сан болчихгүй, үйлчилгээнийхээ стандартыг чанаржуулах ёстой хэмээн Г.Цэрэн захирал ярив. Тэрбээр “Номын сангийн хөгжлийг техник, технологийн дэвшлийг нэвтрүүлснээр нь дүгнэдэг. Үүний тулд сүүлийн жилүүдэд бид хэд хэдэн гол өөрчлөлтийг хийлээ.
Манай уншлагын бүх зааланд оюутан номоо өөрөө чөлөөтэй сонгоно. Унших номоо аваад номын санчид дугаарладаг уламжлалт үйлчилгээ халагдсан. Оюутан унших номоо өөрөө сонгож аваад, танхимд сууж уншаад гарахдаа номоо буцааж тавиад, хамгаалалтын хаалганд уншуулаад гардаг системийг бүх уншлагын зааландаа нэвтрүүлээд байсан. Энэ үйлчилгээгээ шинэ номын сандаа ч хэвээр үргэлжлүүлнэ. Хоёрдугаарт, бид сүүлийн жилүүдэд номын сангийн программдаа шинэчлэл хийж, цахим номын сантай боллоо.
МУИС-ийн сүлжээнээс оюутнууд ном сурах бичгийнг цахим хэлбэрээр ашиглах боломжийг бүрдүүлсэн. Орчин үеийн номын сан гэхээр бүх номоо цахим хэлбэрт шилжүүлэхийг бас хэлэхгүй. Цахим номын санг дэлгэрүүлэх нь зохиогчийн эрх зэрэг бусад олон асуудалтай холбогддог учир санг нь дураараа нэмээд байж болдоггүй юм. Одоогийн байдлаар цахим номын сандаа 20 гаруй ном, 2000 гаруй магистрын судалгааны ажлыг оруулсан. Номын сангаа цаашид арвижуулаад явна” гэлээ.
МУИС төдийгүй Монгол Улсын нүүр царай болсон шинэхэн номын санд 51 номын санч ажиллаж байна. Салбар сургуулиудаасаа ирсэн номын санчдыг шинэ номын сандаа хуваарилаад ажиллаж эхэлсэн нь энэ юм.