Орчин үед хүний биед үүсч байгаа нян, бактериуд нь өнөөгийн хэрэглэж байгаа антибиотиnкуудад тэсвэртэй болсон. Антибиотикууд нь нянг устгаж чадахгүй эмийн үйлдэлгүй болсны улмаас энгийн халдварт эмгэгүүдийг ч эмчлэхэд төвөгтэй болж байна.
2050 он гэхэд антибиотик үйлчилэхгүй байгаа учраас 10 сая хүн нас барах магадлалтай гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргасан байна. Мөн антибиотикын зохисгүй хэрэглээний улмаас өнөөдөр антибиотикт тэсвэртэй нян үүсэх болон бусад гаж нөлөө улам ихэссээр байна.
ДЭМБ-н “Нянгийн тэсвэржилт” тандалт судлагаагаар дараах дүнэлт гарчээ.
- ДЭМБ-ын бүх бүсийн орнуудад нянгийн тэсвэржилт түгшүүрийн хэмжээнд хүрсэн байна
- Тэсвэржилт нь өвчтний эрүүл мэнд болон эрүүл мэндийн тусламжийн зардалд сөргөөр нөлөөлж байна
- Зонхилон тохиолдох халдварын эмчилгээний төрөл багасаж байна
- Нянгийн тэсвэржилтийн хяналтын үйл ажиллагаанд ноцтой алдаа байна
- Түгээмэл нянгуудын эмэнд тэсвэртэй чанар маш өндөр болж, үр дүнтэй эмчилгээний хувилбар цөөн байна.
Моносфарм Трейд ХХК нь антибиотикийг орлох өвчин үүсгэгч нянг сонгомолоор очиж устгадаг ухаалаг үйлдэлтэй Бактериофаг био бэлдмэлийг монгол улсад оруулж ирсэнзэ байна. Энэхүү ухаалаг үйлдэлтэй био бэлдмэл нь хүний биеийн эсийг гэмтээхгүйн дээр хүний биеийн хэвийн бичил орчинг өөрчлөхгүй, бие махбодийн дотоод орчны тэнцвэртэй байдалд сөргөөр нөлөөлөхгүй, антибиотик хэрэглэхэд илэрдэг гаж нөлөө (мөөгөнцөрдөх, дасал үүсгэх, ашигтай бактериудыг устгах, тун хэтрэх, харшил өгөх гэх мэт...) илрэхгүйгээр эмчилдэг болно.
Өнөөдрийн танилцуулагдаж байгаа БАКТЕРИОФАГ нь антибиотикийг орлох альтернатив эмчилгээний үйлдэлтэй бөгөөд генетикийн ШУ-ны аргаар бүтээж нянг сонгомолоор очиж устгадаг ухаалаг био бэлдмэл ажээ.
Биобэлдмэл учраас байгалийн гаралтай, ямар ч гаж нөлөөгүй эмчилгээний үйлдэл өндөр. Энэ бэлдмэлийг хэрэглэснээр антибиотикт тэсвэртэй, тодорхой нянгуудаар үүсгэгдсэн эмгэг өвчнийг эмчлэх боломжтой болсон байна.
- Акедемич, Биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг
- Клиникийн профессор, АУ-ны доктор Л.Дашиймаа
- Төрийн шагналт, Академич Л.Хүрэлбаатар нар антибиотекийн өнөөгийн хэрэглээ, цаашид анхаарах эмнэл зүй, био бэлдмэлийн хэрэгцээ, эмчилгээнд ашиглах тухай улсын тэргүүлэх зэргийн эмнэлгийн 150 гаруй эмч нарт сургалт мэдээлэл өглөө.
Сургалтанд суусан эмч нар тус био бэлдмэлийг эмчилгээнд ашиглахтай холбоотой санал сэтгэгдлээ хуваалцан идэвхтэй оролцсон болно.
Био бэлдмэлийн тухай нэмэлт мэдээллийг уншигчдадаа хүргэх зорилгоор товч танилцуулга бэлтгэн хүргэж байна.
Дээрх судалгаанаас дүгнэхэд антибиотикийн буруу бөгөөд замбараагүй хэрэглээ нь нянгийн тэсвэржилтийг улам бүр ихэсгэснээр эдийн засгийн асар том хор хохирлоос гадна БИД ӨӨРСДИЙН ИРЭЭДҮЙГ ӨӨРИЙН ГАРААР УСТГАХ аюулд учраад байгааг харж болно.
Иймээс өнөөдрөөс эхлэн АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙГААР ХЭРЭГЛЭЖ ХЭВШЬЕ.
Ханиад хүрэх хоолой өвдөх төдийд антибиотикийг замбараагүй хэрэглэснээр бид олон олон эрсдэлийг өөрсөддөө болон хайртай дотны хүмүүстээ, бяцхан үрсдээ үүсгэж байна. Жишээлбэл:
- Нянгийн тэсвэржилт үүссэнээр өвчин антибиотик эмчлэгдэх боломжгүй болсноор улам хүндэрдэг. Манай хэрэглэгчид ихэвчилэн антибиотикийг хэрэглэж эхлээд өвчний шинж тэмдэг арилангуут зогсоодог. Энэ нь маш буруу бөгөөд антибиотик дасал үүсэх том шалтгаан болдог.Антибиотикийг хэрэглэхэд эмчилгээний үргэлжлэх хугацаа,хамт хэрэглэж буй бусад эм, эмийн бэлдмэл, хоол хүнс гээд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг.дээрээс нь АНТИБИОТИК бол НЯНГИЙН эсрэг БЭЛДМЭЛ ба ВИРУСЫН гаралтай өвчлөлд НӨЛӨӨЛӨХГҮЙ. (вирусын гаралтай ханиад томуунд нөлөөлөхгүй)
- Антибиотик нь аливаа нянг ашигтай ашиггүй гэж ялгалгүйгээр бүгдийг устгадаг. Ингээд антибиотик хэрэглэхэд хүний биеийн хэвийн бичил орчны тэнцвэр алдагдаж, хүнд байх ёстой ашигтай нянгууд устаж гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдаж, дархлаа сулрах, мөөгөнцөртөх, яс,шүд шарлах,зарим антибиотик хүүхдийн сонсголыг гэмтээж дүлий болох(гентамицин) гэх мэт маш олон сөрөг нөлөөг үзүүлнэ.
БАКТЕРИОФАГ гэж юу вэ?
НЯНГИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЛТЭЙ БИОЛОГИЙН ГАРАЛТАЙ БЭЛДМЭЛҮҮД
Бактериофаг нь-тодорхой нянгуудыг халдварлуулж устгадаг өвөрмөц, ухаалаг вирус юм.
Өөрөөр хэлбэл зөвхөн өвчин үүсгэгч нянг сонгомлоор очиж устгадаг учраас эсүүдийг гэмтээхгүйн дээр
хүний биеийн хэвийн бичил орчинг өөрчлөхгүй, бие махбодийн дотоод орчны тэнцвэртэй байдалд сөргөөр нөлөөлөхгүй,антибиотик хэрэглэхэд илэрдэг гаж нөлөө (мөөгөнцөртөх, ашигтай бактеруудыг устгах, тун хэтрэх, харшил өгөх гэх мэт .. ) илрэхгүй.
Үйлдлийн механизмыг харуулсан видеог үзнэ үү.
Моносфарм Трейд ХХК нь “Бактериофаг” –н 3 төрлийг шинээр бүртгүүлэн оруулж ирээд байна. Үүнд:
1. Пио бактериофаг буюу ФАГИО
Дараах нянгуудыг задалж үхүүлнэ: Pseudomonas aeruginosa, Streptococcus, Stapylococcus aureus, Echerichia coli, Proteus (vulgaris, mirabilis ).
Хэрэглэх заалт
Төрөл бүрийн идээт-үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ:
- Чих, хамар, хоолой, амьсгалын зам, уушиг, гялтангийн идээт үрэвсэлт өвчнүүд
- Эмэгтэйчүүдийн идээт үрэвсэлт өвчнүүд
- Шээс бэлгийн замын халдварын шалтгаантай эмгэгүүд
- Мэс заслын дараах халдварууд
- Гэдэсний халдварууд
- Нярай болон хөхүүл хүүхдийн идээт үрэвсэл, сепсис
- Нянгийн гаралтай эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор уух, шулуун гэдсээр, эмэгтэйчүүдийн эмгэгт үтрээгээр тампон байлаар,ил шарх, мэс заслын шархан дээр шавших зэргээр хэрэглэнэ. АНХААРУУЛГА:Тарьж хэрэглэж болохгүй.
2. ИНТЕСТИ бактериофаг буюу ФАГЕСТИ
Дараахь нянгуудыг задалж үхүүлнэ: Pseudomonas shigella, salmonella, streptococcus, staphylococcus, escherichia coli, pseudomonas,proteus, Enterococcus.
Хэрэглэх заалт
- Шигиллёз
- Сальмонеллёз
- Гэдэсний хижиг
- Паратиф
- Гэдэсний дисбактериоз
- Энтероколит
- Бүдүүн гэдэсний үрэвсэл-колит
- Диспепси-биж хам шинжийн үед тус тус хэрэглэнэ.
3. Стафилококкын Бактериофаг буюу Фагестаф
Стафилококк нянг сонгомлоор задалж үхүүлнэ.
Хэрэглэх заалт: Алтлаг Стафиллококкоор үүсгэгдсэн бүх төрлийн идээт үрэвслийн үед эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор цогц эмчилгээ болгож бүх насныханд хэрэглэнэ.
- Идээт шарх, шархлаа
- Буглаа, хатиг
- Түлэгдэлт
- Мэс заслын үеийн халдвар
- Арьсны идээт үрэвслүүд
- Парапроктит
- Хөхний үрэвсэл, буглаа
- Остеомиелит
- Цистит
- Бөөр, шээсний замын үрэвсэл
- Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүд
- Бүдүүн нарийн гэдэсний үрэвсэл
- Цөсний хүүдийн үрэвсэл
- Чих хамар хоолойн үрэвслүүд. /Гайморит,гүйлсэн булчирхай идээлэх,чих булагтах /
- Уушигны хатгалгаа
- Гуурсан хоолойн идээт үрэвсэлт өвчнүүд
Энэхүү БАКТЕРИОФАГ био бэлдмэлийг Моносын эмийн сангуудаар болон бусад бүх эмийн сангуудаар худалдаалагдаад эхэлсэн байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 1800-1883 дугаараас лавлаарай.