gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын нотариатчдын танхимаас мэдээлж байна

Бизнес
2017-08-22
0
Twitter logo
0
Twitter logo
Бизнес
2017-08-22

Сүүлийн үед нотариатын үйлдлийн ач холбогдлын талаар нийгмийн сүлжээ, цахим орчинд буруу ташаа мэдээлэл тархаж, сөрөг хандлага үүсээд байгаатай холбогдуулан дараах тайлбар мэдээллийг хүргүүлж байна.      

Нотариатын тухай хууль /2011 оны шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “Нотариатчаар гэрчлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд төрийн байгууллага, албан тушаалтан баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлэх шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан байдаг.

Монголын Нотариатчдын танхим, гишүүдийн зүгээс аливаа төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлж нотариатаар заавал гэрчлүүлэх шаардлага тавихыг санал болгох, шийдвэрлүүлэх зэргээр иргэн хуулийн этгээдийн эрх ашигт харшлах, хууль бус үйлдэл гаргаж байгаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

2017 оны 08 дугаар сарын 21-нээс хэрэгжих нийслэлийн төр захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд нь иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардахгүй гэсэн нь аливаа өөр үйлдэлд нотариатын гэрчлэх бичиг баримтын хуулбарын үйлдэл хийхийг хориглосон шийдвэр биш юм.

Гэтэл энэхүү шийдвэрийг мэдээллийн зарим хэрэгслээр туйлшруулан, нотариат байхгүй болж байгаа мэтээр тайлбарлан бичиж байгаа нь иргэд, үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах эрхэд нөлөөлөхүйц сөрөг ойлголт төрүүлэх эрсдэлтэй байна.

Иргэн, хуулийн этгээд, төрийн болон бусад байгууллага нь үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах бичиг баримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлдэг нь үйлчлүүлэгч өөрийн эрхээ хамгаалуулах, байгууллага үйл ажиллагаагаа саадгүй явуулах үндэс болж хууль зүйн эрсдлийг бууруулж байдаг. Энэ зарчмын хүрээнд тухайн байгууллага өөрийн үйл ажиллагааны хүрээнд зарим төрлийн бичиг баримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн архивлан хадгалдаг байх боломжтой.

Энэ нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.” гэж зааснаар тодорхой байна.

Нотариатч нь бичиг баримтын хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчлэх үүрэгтэй ба хуурамч бичиг баримт гэрчлэхийг хориглодог.

Иймд иргэн, хуулийн этгээд та бүхэн өөрийн хүсэлтээр бичиг баримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлэх, гэрчлүүлэн авах эрх тань нээлттэй болно. Бид та бүхэнтэй харилцан хүндэтгэлтэй, хуульд нийцүүлэн ажиллах болно.

МОНГОЛЫН НОТАРИАТЧДЫН ТАНХИМ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан