gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Оршуулга болон нас барагсдын дурсгалыг хүндэтгэх ёслолд хэрхэн хувцаслах вэ

А.Мишээл
Нийгэм
2017-09-12
0
Twitter logo
А.Мишээл
0
Twitter logo
Нийгэм
2017-09-12
Оршуулга болон нас барагсдын дурсгалыг хүндэтгэх ёслолд хэрхэн хувцаслах вэ Ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүс Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын үеэр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцохдоо хослолынхоо дотуур хар цамц өмссөн байсныг иргэд нийгмийн сүлжээгээр багагүй шүүмжилсэн.

Нэг хэсэг нь хүрэмнийхээ дотор цагаан цамц өмсөөд зангиа зүүх нь наад захын соёл гэсэн бол зарим нь гашуудлын хар хувцас л өмссөн байна гэж өөрсдийнхөөрөө дүгнэжээ.

Ийм үйл явдалд оролцохдоо хэрхэн хувцаслах тухай тогтсон ёс журам байхгүй ч мэдэж явахад илүүдэхгүй дараах зөвлөгөөг хүргэж байна.

Олон үндэстний ёс заншилд хар өнгийг гашуудлын өнгөнд тооцдог бөгөөд оршуулгын болон нас барагсдын дурсгалыг хүндэтгэх ёслолд хар хувцас өмсөх ёстой гэж үздэг.

Та оршуулгын болон гашуудлын ёслолд явах гэж байгаа бол ажил хэргийн уулзалт, ажлын ярилцлаганд ямар хувцас өмсөх байсан тухай эхлээд бодоод үзээрэй.  Ерөнхийдөө оршуулгын ёслолд өмсөх хувцас нь загвар өнгөний хувьд уламжлалаа хадгалсан, бараан байх ёстой гэж үздэг ч шашин соёлоос хамаараад зарим нь өөр өнгийн хувцас өмсөх тохиолдол байдаг аж.

Тухайлбал, Солонгост хөх, Египет болон Этиопт шар өнгийг, Ойрхи Дорнодын зарим соёлд цагаан өнгийг гашуудлын өнгө гэж үздэг байна. Хамгийн гол нь таны хувцас хэт баяр ёслолын бус, цэвэр цэмцгэр, индүүдлэгтэй байх нь чухал ажээ.

Нийтлэг анхаарах зүйлс:

  • Онгорхой гутал өмсөхгүй байх
  • Шивээстэй бол ил гаргахгүй байх
  • Элдэв чимэглэлгүй нарны шил зүүх
  • Сүрчиг эсвэл хурц үнэртэй биеийн тос түрхэхгүй байх

Эрчүүд хэрхэн хувцаслах вэ?

Эрчүүд жинсэн өмд /жинсэн цамц/, тод өнгийн эсвэл богино ханцуйтай цамц /футболка/, пүүз, кет, саравчтай малгай зэргээс татгалзаарай.

Гашуудлын ёслолд зангиатай цамц, өмд, бүс, хослолын доор өмсдөг гутал, /бидний нэрлэдгээр буузан хоншоортой гутал/ өмсөх нь зохимжтой. Хувцас тань бүхэлдээ тас хар өнгөтэй байх албагүй.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын үеэр

Эмэгтэйчүүд хэрхэн хувцаслах вэ?

Эмэгтэйчүүд хэт задгай, анхаарал татсан, баяр ёслолын, олон янзын зүүлт чимэглэлтэй, цэцгэн хээтэй, эсвэл өдөр тутмын, энгийн хувцаслахаас, имээ гаргадаг зүүлт, бугуйчвнаас татгалзаарай. Оршуулгын үеэр уйлаад будгаа урсгах талтай тул усны хамгаалалттай сормуусны будаг түрхэх хэрэгтэй.

Гашуудлын ёслолд эмэгтэйчүүд даруухан ээмэг зүүлт, богино биш банзал, өмд /жинс биш/, ханцуйтай цамц, гутал /пүүз, кет биш/ өмсөх нь зохимжтой. Зарим шашин соёлд эмэгтэйчүүд малгай өмсдөг уламжлал бий.

Оршуулгын ёслолд биеэ хэрхэн авч явах вэ:

1.Энгийн харьц

Дотны хүнээ алдсан хүнтэй та хэрхэн харьцаж, юу хэлэхээ мэдэхгүй тохиолдол гардаг. Бүү санаа зов. Байдлыг илүү дээр болгох шидэт үг гэж үгүй тул та эмгэнэл илэрхийлж дотны хүнээ алдсанд нь харамсаж буйгаа хэлэхэд л болно. Эсвэл ямар ч үг хэлэлгүй зүгээр л тэвэр.

Мөн эмгэнэл илэрхийлж цэцэг илгээх, /монголчууд дугтуйтай мөнгө өгөх/ нь нэгэн хэлбэрийн эелдэг соёлд тооцогддог.

2. Бүү хоцор

Оршуулгын болон нас барагсдын дурсгалыг хүндэтгэх ёслолд 10 минутын өмнө, олон хүн цуглах бол хагас цагийн өмнө ирснээр тухайн гэр бүлд хүндэтгэл үзүүлж байгаагийн илэрхийлэл билээ. Оршуулгын ёслолд хожигдсон бол та ирсэн хүмүүсээ хүндлээд саад болохгүйгээр суудлаа эзлэх нь зүйтэй.

3. Нийгмийн сүлжээнд зураг тавих тийм ч таатай зүйл биш

Гашуудлын ёслолын үеэр утасныхаа дууг хааж, цүнх эсвэл халаасандаа хийгээрэй. Та гэр бүлийн чухал гишүүн нь биш л бол оршуулах ёслолын талаар жиргэж, зургийг нь инстаграмдаа тавих нь тийм ч ёс зүйтэй үйлдэл биш.

4. Хүүхэдтэй явах уу

Бага насны хүүхдээ гэртээ үлдээх нь зүйтэй. Гэхдээ хүүхэд тань нас барсан хүнтэй ойр дотно байсан бол хамт явах эсэхийг нь асуух нь зүйн хэрэг бөгөөд зургаа болон түүнээс дээш насны хүүхдээ  авч явахаас бүү санаа зовоорой. Тэд бидний төсөөлж байгаа шиг уй гашууг тийм ч хүндээр тусгаж авахгүй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан