Монголчууд Хүннү, Түрэг, Кидан, Чингисийн эзэнт гүрний үед дэлхийн улс аймгуудыг шороон зам буюу хуурай замаар холбож тэдний хувьд цус ,генийг нь шинэчлээд зогсохгүй хоорондоо амар амгалан харьцах торгоны замаар аялуулж , тэднийг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлтийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж, соёл, шашин шинжлэх ухаан, технологи, одон орон, эдийн засаг худалдааг хөгжүүлэх боломж олгосон буюу худалдааны либериалчилалыг жинхэнэ утгаар нь хийж чадсан юм. Дундаа 1-2 жижиг улсыг дамжин явсаар 400-500 жилд нэг удаа тэсэрч хятад болон бусад орны бараа торгыг хооронд нь гүйлгэж , дэлхийн шинжлэх ухааныг нэг дор цуглуулан хөгжүүлсний дараа дэлхий даяар тараагаад нэг хэсэг амралт авдаг байсан. Одоогоос 500 жилийн өмнө шороон далай , усан далай хоёрын нэг эрэгт шахагдан тогтсон Англи , Франц, Испани, Португалиуд шинэ галт зэвсэг, шинэ газар нээх, судалгаа шинжилгээний ажлын эрч хүч нь асар ихээр нэмэгдсэн байлаа. Эдгээр улсууд эртний Америкийн Майя омог улс буюу нутгийн инданиудын соёл, шинжлэх ухааныг өөрчлөхөөр хөвж очих цагтай давхцан Ази тивийг болон Монголын эзэнт гүрний нөлөөллөөс гарч нам тайван унтаж байгаа Ази тив үрүү орох далайн замыг нээх сонирхол дээр нэгдсэн байлаа. Монголчуудын хүчирхэгжилт саарч дэлхийн дарга буюу НҮБ-ын үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон хамгийн том шалтгаан нь өөрийн улсын эдийн засаг, улс төрийн хувьд гол зангидаж байсан хэрэгсэл нь Торгоны замаа алдсан явдал юм. Өөрөөр хэлбэл одоогийнхоор нефть, хүнс, цэргийн өндөр техник /Америк, Оросын зэвсэг шиг/ болон Олон улсын байгууллага болон НҮБ-ын эрх мэдэл шиг, эрх засаглалттай тэнцэх торгоны зам зогсож олон улсын харъяанд оруулж алдсан явдал юм. Дэлхийг засаглах бололцоо олгож байсан торгоны замыг ашиглан ре экспорт хийж, эдийн засгаа өсгөдөг, улс орнуудын бараа үйлдвэрлэл түүний бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргаж, тэдний үйлдвэрлэлт болон худалдааны ашгаа өсгөх эрмэлзлэлийг биелүүлж, торгоны замын аюулгүй байдлыг хангаж байлаа. Дэлхийн улс орнуудын гол харьцдаг дэд бүтэц, гол суваг торгоны замын үүргийг Римлендийн орнуудын далайн замын харилцаанд шилжүүлсэнээр тэднийг шинэ колони газар нутаг, эд баялагаар өөрсдийгөө хүчирхэгжүүлэх үндэсийг тавьж өгсөн юм. Шороон замын худалдаа хийх, дайн хийхэд гол зөөгч хэрэгсэл болох монгол морьдыг гүйцэх тэвчээртэй морьд тэр үед байгаагүй. Хүлэгү хаан француудтай хамтран өрнөдөд амжилттай байлдаж байхад нь Хархорумаас Мөнх хааныг нас барсан мэдээ Альпийн нуруу хүртэлх олон мянган километр газар 2-3 хан хоног дотор хүрсэн байдаг.
Монгол цэргүүд өдөрт 250 км аялах /маневарлах, атаклах зохион байгуулалтад орохдоо бөмбөр, хэнгэрэг, бүрээний дуу болон дуут сумын дохио, туг дарцагийн, сүлдний, чиг дохиогоор богино хугацаанд орж чаддаг байсан/ чадалтай байсан.
Хоногт буухиа элч нь 1000-2500 км туулах чадалтай байсан ба түүнээс гадна өндөрлөг уулын оройг ашиглаж утаагаар богино хугацаанд холбоо барьж чаддаг байсан гэх мэтчилэн олон давуу талуудыг ашиглаж байсан. /Энэ хүч хэрэгслийн оронд өндөр хурдтай нисэх онгоц, цахилгаан галт тэрэг, автомашинууд гарч ирэх болсон. Орчин үеийн Монголд мянганы замаас гадна мянганы төмөр зам аль алиныг нь жинхэнэ утгаараа хэрэглэх цаг ойртжээ. /Нөгөө нэг хүчин зүйл нь нум сум агсаж, тахир сэлэм зүүсэн тэвчээр хатуужилтай цэрэг эрс байсан. Эдгээр цэрэг эрс нь цэргийн шинжлэх ухааныг хамгийн түрүүнд авч хэрэглэдэг мэддэг тийм л хүмүүс байсан. Хүчтэйгээ тэнцүү ухаан мэдлэгтэй байсан гэсэн үг.
Монголчуудын хүчтэй байх үед Дунхуан, Турфун, Урумч, Зүүн гарын хотгорыг дамжин явах замын умард салаа замыг Монгол зам гэж нэрлэж байжээ. Юань гүрэн задран унаснаар торгоны зам аюултай болж хаагдах эхлэл тавигдсан Хубилай хааны 500 тоннын даацтай усан онгоц ашиглах болсноор Энэтхэг үрүү Хятадаас бараа бүтээгдэхүүн зөөх болсон /Юань гүрний үед Япон, болон Индонезид далайн хөлөг онгоц ашиглан хөвөн очиж харилцаа холбоо тогтоохыг эрмэлзэж байлаа./ нөгөөтэйгүүр Португалын жуулчин Гама Васко да 1497 оны 7-р сарын 8-нд Миссабон хотоос Энэтхэгийг зорих далай замыг нээснээр Римлендын улсуудын хүчирхэгжилтийн эрин зуун эхэлсэн юм.
Зарим зохиолд Васког 1492 онд Африкийг тойрон Энэтхэгт очсон замыг анх нээсэн гэж үздэг. Аялагчид Африкийн эрэг дагаж умар зүг Арабын худалдааны боомт буудлуудыг дайрч явжээ. 1498 оны 05 сарын 20-нд Энэтхэгийн худалдааны том төв Калькута хотын ойролцоох Малабарын эрэгт хүрэлцэн очжээ. Үе үе үзэгдэх европчуудаас болгоомжилж байсан авч зам зуурын бэрхшээл, дээрэм тонуулаас үл айн Энэтхэгт очсоноор га, халуун ногоо, эм тангийн орлого нь 6 экспедиц зохион байгуулсан хөрөнгөнөөс нь 60 дахин илүү ашиг олох бололцоог олгосон. 1502 онд 20 онгоц цэрэг, их буугаар зэвсэглэсэн адмирал Васког дахин явуулсан. Хожим нь Португалууд Энэтхэгийг богино хугацаагаар эзлэхдээ, Васког Энэтхэгийи Засгийн тэргүүний орлогчоор томилсон байдаг.
Далайн
замыг нээснээр Энэтхэг, Хятад, Ветьнам, Цейлон, Чамба болон далайн эргийн бүх
улсад хөвж очсон юм.
Дэлхийн эх
газарт Монгол гаралтай гүрэн улсуудын төгсгөлийн үүргийг гүйцэтгэх харамсалтай
хувь заяаг Манж буюу Зүүн Монголын гүрэнт улсад түүх үүрүүлсэн юм. Англи,
Франц, Герман, Америк зэрэг улсууд Хятадын далайн боомтоор бараа бүтэгдэхүүн
зөөж, харилцаа холбоо тогтоохын хамтаар хар тамхи зөөснөөс болж Манжийн засгийн
газар эсэргүүцэн дайн хийж байлаа.
2000 жилийн түүхэнд 4 удаа хүчтэйгээр Азийн төвөөс түлхүүлсэн улс үндэстнүүдийн шинжлэх ухааны ололтууд римлендын улсуудад хуримтлагдаж, торгоны зам шороон зам буюу дэлхийн гол дэд бүтцийг атгаж байсан шороон мах бодтой улс болох Монголчуудын эрх мэдэл Римлендийн усан махбодтой улс орнуудад шилжиж очсон юм. Тэд далайгаар тойрон Энэтхэгийн Бабуурын Могол улсад очиж, эх газартай танилцах сонирхол байлаа. Өрнөдийн далайгаар дамжин Энэтхэгт, Моголын эзэнт гүрэнд хүрч болно гэж үздэг анхны хүмүүсийн нэг нь Христофер Колумба байсан юм. Их Могол гүрний эзэн хаанд хаягласан Испанийн Вангийн захидал бичгийг аяны богцондоо авч явсан билээ. Тэд хуучин хүсэл мөрөөдөл Ази тивдээ хүрэлгүй Америк тивтэй золгожээ гэж түүхчид бичсэн байдаг. Колумб Энэтхэгийн эрэгт буулаа гэж эндүүрэн нутгийн иргэдээс энэ ямар нэртэй газар вэ гэж асуутал нутгийн иргэд хэлийг нь ойлгохгүй сайн явж ирэв үү гэж мэндэлснийг андууран тэр газрыг сайн явж ирэв үү гэсэн мэндийн үгээр нэрлэсэн тохиолдол байдаг.
Монголчууд орчин үед хөгжлийн өндөр эрин үед алт ухаж мунгинаад хэрэггүй бөгөөд харин түүний оронд алдарт торгоны замыг төмөр замаар орлуулах ажипд орох хэрэгтэй юм. Японы түрүүчийн элчин сайд Япон улсаас усан зам манжуурыг хүртэл нээж, улмаар Монголыг нэвт гарсан төмөр зам барих харилцааг хөгжүүлэхийг санал болгож байсан. Япончууд өндөр техник, технологийн туршлагатай усан зам, төмөр замын /түүнээ ашиглан Киота, Мацуэгийн далайн боомтыг ашиглан Япон тингэсийг туулан Солонгосын Хасон, Чонжин боомтоос Харбин, Манжуурыг дайран төмөр замаар аялж/ эсвэл ОХУ-ын Находка зэрэг боомтоор дамжсан ч болох/, Монгол Улсын Баруун уртаас Дорнодын тал болон говь хээрийн заагаар оруулан тавиулах боломжтой юм. /ингэхдээ элсний нуүдлийг зогсоох бут, заг бутлаг ургамлыг тарих ажлыг олон улсын тусламжтай давхар шийдвэрлэж болно. Маш хурдтай цахилгаан галт тэрэг гүйх тул элсний шуурга, нүүдэл төмөр замыг дарахгүй байх шаардлагатай юм. Говиор оруулдаг нь говь нутаг эзгүйрэх, зам хот дагсан хүн амын төвлөрөлийг тэнцүүлэх бодлоготой хамт шийдэгдэх ёстой./ Монголоос гарах төмөр зам Говь-Алтай, Баян-Өлгийгөөр дамжин цааш Казахстаны нутгийг бүтэн хөндлөн огтолж гаран урагшаа эргэн Узбекстан, Турк, Иран, Афганистаныг дайран алдарт торгоны замаар Энэтхэг, Өрнөдөд нэвтэрч, Ром, Грек , Италид хүрч болно. Ази Еропын бусад бүх улсууд аль ойр хөндлөн огтлолын төмөр зам, засмал замаар Дэлхийг ороосон төв төмөр замтай холбогдож болно. Үүнийг НҮБ ч анхааралдаа авах нь зүйтэй юм.
Цаашлаад Африкийн орнуудын эдийн засгийн хүчин чадлыг нэмэе гэвэл энэ замыг Арабын тэнгисээр дамжуулан Этиоп, Судан, Чад Нигер, Мами, Баруун Сахарыг хөндлөн огтлуулж, Америк тивд хүрч болох юм. Америкууд цаашаа далайн замаар Япон хүрч дэлхийг бүтэн тойрсон төмөр болон усан замыг тавьж болох юм. Энэ нь монголчуудын чулууны номд дурдсанчлан ирээдүйд дэлхийг төмөр могой тойрон орооно гэсэн нь энэ торгоны зам дагуух төмөр замыг хэлсэн байж болох талтай. Төв Ази, Дундад Азиар дайрахад элсний нүүдэл гэж үзэгдэл төмөр замд аюул учруулах тул давхар байгаль хамгаалах ажлаа давхар хийж болно. Орос улс Дорнод Сибирийг эзлэхийн тулд төмөр зам дээр банкыг нэмэх бодлого гэгчийг амжилттай хэрэглэсэн билээ.
Одоо Монгол, Япон, Өмнөд Солонгос, Орос, Хятад улсууд торгоны төмөр зам дээр байгаль хамгаалал гэгчийг нэмэх бодлого явуулж чадвал дэлхийн бүх ядуу буурай оронд тус болно. Улс орнуудын эдийн засаг сэргэж, дэлхийн халуун мөнгө зөв урсгалд орж, эдийн засгийн болон соёлын олон улсын харилцаа өсөхийн зэрэгцээ энэ замыг даган, шашин /шашин хоорондын зөрчил худалдаа хийх эрмэлзлэлээс болж саардаг, тэднийг бусад шашин урсгалтай нь зэрэгцүүлэн эдийн засаг, худалдааны нэг сонирхолд нэгтгэж байсан Монголын эзэнт гүрний туршлага бий/, соёл, шинжлэх ухааны ололтууд хурдтай нэвтрэх аялал, жуулчлал өргөн хөгжих бололцоо нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл Римлендийн орнуудыг баяжуулсан далайн зам шиг энэ зам бүх улс орныг баяжуулж болох юм.
Л.Очир