УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хувь хүн орлогын албан татвар, тэтгэврийн насыг нэмсэн нь хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгааг сануулаад, энэ хуульдаа өөрчлөлт оруулахыг хүсэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Татвар нэмсэн, тэтгэврийн насыг нэмснээр хүн амын амьжиргааны түвшинд хэрхэн нөлөөлж байгааг судлах гурван ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхан тайлангаа удахгүй танилцуулах юм.
Хэрэв энэ хуулийн өөрчлөлт хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлт гарвал бид энэ асуудлыг Засгийн газарт танилцуулна.
Цаашлаад энэ сарын 25-нд ирэх ОУВС-гийн төлөөлөлд танилцуулж, Хувь хүний орлогын албан татварын хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг тавина гэв.