Лондон хотын Саутхолл дахь Трибрижс бага сургуулийн сомали, энэтхэг голдуу сурагчдыг сингапур арга барилаар сургаж байна.
Хичээлийн сэдэв хуваах үйлдэл. Туузыг дөрвөн найздаа тэнцүү хуваах талаар маргалдах хүүхдүүдийн дуу анги дүүрэн хадна. Олон улсын боловсролын PISA шалгалтад байнга амжилттай оролцож ирсэн Сингапурын туршлагыг дэлгэрүүлэхээр эрмэлзэж буй британи багш нар ийм аргаар хичээл заах нь олширсоор байгаа юм.
Сингапур дэлхийд боловсролын зэрэглэлээр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын орнууд дотроо эхний тавд ордог болтлоо дээшиллээ. Зэрэглэл улам бүр уруудсаар байгаа Их Британи улс Сингапурын амжилтын нууцыг нэвтрүүлж, иргэдийнхээ боловсролыг өөд татахаар хичээж байна.
Засгийн газрын хүчин чармайлтын дүнд Ази аргаар математик заах 41 сая паунд стерлингийн хөрөнгөтэй төрийн сан байгуулж, Сингапурын математикийн сурах бичгийг Их Британийн сургуулиудад нийцүүлэн идээшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Их Британид математик сургалтыг Сингапурын туршлагаар “сэргээн мандуулах”-ыг Боловсролын дэд сайд Ник Гиббс уриалдаг.
Гэтэл хэл соёл, сургалтын тогтолцооны хувьд тэс өөр, гадаад аргыг Британид хэвшүүлэх нь зөв байж чадах эсэхэд боловсролын зарим мэргэжилтэн одоо ч эргэлзсээр.
Трибрижс сургуулийн захирал Жереми Ханни Засгийн газраас хэрэгжүүлж буй төслийг өөдрөг үнэлдэг. Гурван жилийн өмнө Сингапурт зургаан сургуулиар зочлоод ирснийхээ дараа тэрбээр Их Британид шинэ сургалт нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн бодолтой болжээ. “Бид хүүхдэд шалгалтаа өгч дөнгөх чадвар олгодог ч насан туршаа математикт дурлах сонирхол бий болгож чаддаггүй. Мэргэжлийн хүний ухаанаар дүгнэвэл байж болшгүй зүйл” хэмээн тэрбээр тайлбарлав.
Багш ангийн урд зогсож онол “номлох”-ын оронд, танхим дотуур хүүхэд бүртэй ярилцаж, өөрсдөөр нь математикийн суурь зарчмыг эргэцүүлэн тунгааж сургах аргад Сингапурын сургалт анхаардаг. Хичээл хэзээ ямагт дээр өгүүлсэн тууз, эвлүүлэх ёстой зураг гэх мэт шийдлийг нь олохгүй бол болохгүй түвэгтэй асуудлаас эхэлнэ.
Сурагч хичээлийн эцэст асуудлыг шийдвэрлэх тэр үед хийсвэр онолд тулгуурлан асуудлыг математик томьёогоор илэрхийлэх чадвартай болж амжсан байдаг. Хүүхдүүдийг чадвараар нь үнэлэн жагсаах ойлголт энд байдаггүй. Оронд нь нийт анги дараагийн сэдэв рүү урагшлахаас өмнө хамгийн сул сурагч тухайн сэдвээр суурь ойлголттой болчихвол боллоо гэж үзнэ. Үүний зэрэгцээ чадварлаг сурагчид тухайн сэдвээр гүнзгий ойлголт суулгаж өгнө.
Миний бие Трибрижс сургуулийн хичээлд сууж сонирхоход багш Дэвид O‘Коннел сурагчдаас янз бүр асуулт асууж байсан ч хүүхдийн хариултын дараа “Зүйтэй”, “Буруу” гэх мэт дүгнэлт хэлэхгүй байгааг анзаарсан юм. Энэ нь хүүхэд ичиж зоволгүй санаагаа илэрхийлэхэд төдийгүй сэтгэлээр уналгүй алдаанаасаа суралцахад тустай арга болдог ажээ.
Ийм аргаар хичээллэхэд эцсийн зүйтэй хариулт гарах хүртэл янз бүр буруу ташаа ойлголт хөвөрнө. Зургаагийн хүрдний тухай ярилцах үед биедээ тун ч итгэлтэй нэг жаал хуваах үйлдлийн талаар эргэлзээтэй онол дэвшүүлж орхив. Хажууд нь суугаа үеийн хэд хэдэн анд нь уг онолын талаар шууд л дэвтэртээ бичиж гармагц багш нь ирж зөв замд нь хөтөлж өглөө. Ийм хичээл нь аливаа зүйлд эргэлзэх явдлыг хөхиүлэн хөгжүүлэх мөртөө буруу ташаа бодол цэцэглэхэд хаалт болж чаддагийг Сингапурын боловсролын хүрээлэнгийн математикийн алдартай багш - Йеп Бан Хар тайлбарлав. Тэрбээр дэлхий дахинд Сингапур арга барилаар багш нарыг дадлагажуулах Maths – No Problem! компанид ажилладаг.
“Математик гэдэг чинь бодлоо хуваалцаж, зөв тохиолдолд бусдын санааг хүлээн зөвшөөрөхөд сургах ухаан” хэмээн ноён Бан Хар ярьж байлаа.
Хэлен Уоррел