“Оюутан цэрэг” хөтөлбөр өдгөө дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Оюутан байхдаа цэргийн түргэвчилсэн сургалтад сууж, эр цэргийн алба хаасанд тооцогдох энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуус олон. Хамруулах оюутны тоо 1000 учир өрсөлдөөн ихтэй аж.
Энэ жилийн тухайд эрүүл бие бялдраас гадна, сурлагын амжилтаар нь эрэмбэлж, голч дүн нь 2.8-аас дээш үзүүлэлттэй оюутнуудыг шалгаруулан авсан байна. Уг хөтөлбөрт хамрагдаж буй 44 их, дээд сургуулийн 700 гаруй оюутан Үндэсний батлах хамгаалах их сургуулийн Оюутан цэрэг сургалтын төвд алба хааж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас “ +33 градус дулаан” гэж зарласан өнгөрсөн ням гаригийн аагим халуун өдөр тус сургалтын төвийг зорьж, Оюутан цэргүүдийн албаа хэрхэн хааж буйтай танилцах завшаан тохиов. Тэнд МУИС-ийн 91 оюутан цэргийн алба хааж байгаа бөгөөд тус сургуулийн ректор Я.Төмөрбаатар болон багш нар, оюутнууд, аав, ээж, найз нөхөд, найз охид, хэвлэлийнхний төлөөлөл гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй баг оюутан цэргүүдийн нэг өдрийн амьдралтай танилцлаа.
Оюутан цэргүүд өнгөрсөн 4-5 дугаар сард хагас, бүрэн сайн өдөр нь цэргийн эрдмийн тухай танхимын сургалтдаа суужээ. Зургаадугаар сарын 15-наас эхлэн хээрийн сургалтын төвд ирээд байгаа юм. Цэргийн алба хаахтай харьцуулахад хэдийгээр богино хугацаа боловч оюутан цэргүүд хилийн цэргийн сургалтын хөтөлбөрийг нэгтгэсэн богино хугацааны эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрөөр явж байгаа учир тэдэнд өдөр бүр амаргүй даваа, шинэ шинэ сорилтууд тулгардаг байна.
Засгийн газрын “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, Гавьяат багш, хурандаа Г.Мягмаржав, “Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жил өөрчлөлт орсон. Өнгөрсөн жил зөвхөн буудагч бэлтгэж байсан бол энэ жилийн оюутан цэргүүд 11 төрлийн мэргэжил эзэмшинэ. Математик, эдийн засгийн ангийн оюутнууд артиллерийн тооцоочин, тагнуулчин, Химийн ангийн оюутнууд химичин ариутгагч, инженерийн ангийн оюутнууд нь инженер гэх мэтээр давхар мэргэшиж байгаа.
Анх жирийн хөтөлбөр байдлаар хэрэгжүүлсэн. Харин одоо Цэргийн албаны тухай хуульд заасан, Оюутан цэрэгт хамрагдаж, хөтөлбөрийг нь биелүүлсэн бол цэргийн үүрэгтний үнэмэхдээ “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдав гэж тамга даруулна. Нэгдүгээр зэргийн дайчилгааны бэлтгэл үүрэгтнээр бүртгэж, цэргийн жинхэнэ алба хаасанд тооцно гэсэн журмыг Засгийн газрын 2017 оны нэгдүгээр срын 25-ны өдрийн 32 тоот тогтоолоор баталсан. Ийм учраас оюутан цэргүүд хуульд заасан нэг том үүргээ биелүүлж байна гэсэн үг” хэмээн онцлов.
Оюутан цэргүүд 05.00 цагт командаар босож, өглөөний гүйлт, биеийн тамирын ерөнхий эрдмийн хичээлдээ орсноор шинэ өдөр нь эхэлдэг. Үүний дараа “Оюутан цэрэг” сургалтын штабыг тойруулан байгуулсан сургалтын цэгүүдэд зургаан ротын 700 гаруй цэрэг хуваагдан цэргийн эрдэмд суралцана. Биднийг очиход Сэтгэл зүйн бэлтгэл хичээлийн цэгт ротынхон хичээл орж байв. Энэ нь байлдааны ажиллагаа, олон талт үүрэг гүйцэтгэх үед цэргийн алба хаагчдад тохиолдож болох айдас түгшүүр, сандралыг хэрхэн даван туулах дадлага хичээл гэж багш, ахмад Д.Уламбаяр тайлбарлав.
Цэргүүд буугаа үүрэн шавар намаг дундуур түргэн шаламгай мөлхөх, явж буй цэргийн хуягт техник доогуур мөлхөж, дайсны танк руу тэсрэх бөмбөг шидэж устгах, гал дүрэлзэн асаж буй нүхэн дээгүүр харайх, ухсан нүхэн дээгүүр хэрээслэн татсан галтай торны доогуур түргэн шаламгай гарах зэргээр эр зориг, авхаалж самбаа шаардсан үүрэг даалгавруудыг оюутан цэргүүд амжилттай гүйцэтгэлээ. Ийн даалгавар гүйцэтгэж байх үед нь энд тэнд тэсрэх бөмбөг дэлбэрэх чимээ сонстож энх цагийн эрчүүдэд сэтгэл зүйн өөр орчныг мэдрүүлээд авах аж.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан, 3-р ротын хоёрдугаар салааны байлдагч Б.Мандахболд,
“Сэтгэл зүйн бэлтгэлийн хичээл хоёр дахь удаагаа орж байна. Халуун нартайд өдөржин гадаа байдаг болохоор шавар дотор мөлхөх нь надад гоё байсан. Нэг муухай нь хамаг хувцас, гутал шавхай болдог. Бид нар хичээлийн дараа усанд орж, биеийн тамирын хувцсаа өмсчихнө. Харин гутал хатахгүй бараг хоёр хонодог” гэлээ.
ХЭЭР ӨЛСВӨЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЦАРЦАА ИДНЭ
Штабын баруун хойно байрлах Амьд гарах арга ухааны хичээлийн цэгт Хоёрдугаарт ротынхон хичээл орж байв. Хөдөө хээр өлсвөл байгалийн амьтан, ургамал идэхээс өөр аргагүй. Хамгийн түрүүнд царцаа идэх хэрэгтэй. Царцаа ургамлын сор шимээр хооллодог учир амин дэмээр баялаг. Толгой нь идэхэд тохиромжгүй тул толгойноос нь бариад ам руугаа хийнэ гэж заахад нэг оюутан зааврын дагуу царцаа идэж үзүүлэв. Мөн мэдэхгүй өвс ургамал идсэн бол хоёр цаг биеэ ажигла. Биед ямар нэг өөрчлөлт мэдрэгдэхгүй бол идэж болох хоргүй ургамал гэсэн үг гэлээ.
Гал гаргах хэд хэдэн арга бий. Хуурай модыг өвсөөр тасралтгүй үрсээр гал гаргасан цэргүүд, босгож овоолсон хуурай гишүүгээ асаан хүйтэн цагт бол дулаацах галаа асааж чадлаа.
МУИС-ийн 3-р салаа МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн оюутан Х.Буянбат, А.Бадрууган нартай хэсэг зуур ярилцлаа.
-Галаа яаж асаав?
-Жижиг моднуудаа доор нь овоолоод, хуурай модыг хуурай нимгэн модоор удаан үрэхэд асчихдаг юм байна. Хуурай мод чад пад хийж дуугараад гоё асаж байгаа биз. Хээр гал асаах хэд хэдэн арга бий.
-Цэргийн албанд юу юу сурч байна даа?
-Багш нарынхаа ачаар их зүйлийг сурсан даа. Алхаж гишгэж, цаг баримталж, гүйж сурсан, хүний үг сонсож сурсан. Эмх цэгцтэй байхыг сурсан. Унтахдаа китель хувцсаа зөв эвхэж тавих ёстой. Энэ жилийн оюутан цэргүүд бүгд мэргэжлийн дугаар буюу тусгай мэргэжлийн хөтөлбөрөөр хичээл орж байгаа. Бүгд өөр өөр цэргийн мэргэжилтэй болоод, албаа хаана гэсэн үг. Жишээ нь баруун уулан дээр их буунууд зоосон байгаа.
Артиллерийн тооцоочны ангийнхан их бууг хэдэн градусаар хааш нь харуулж буудвал “бай”-гаа онох вэ гэдэг асуудал дэвшүүлээд тооцоолол хийдэг. өөр өөрийнхөө мэргэжлйн ангийн онцлог болон сонирхож байгаа зүйлээ дагнан цэргийн мэргэжлээ сонгож байгаа нь энэ жилийн оюутан цэргийн сургалтын хамгийн гол онцлог. Санхүүгийн ангийнхан артиллерийн тооцоочин, холбооны инженерийн ангийнхан цэргийн холбооны мэргэжлийг сонгосон байх жишээтэй. Тэгэхээр илүү сонирхолтой байгаа.
-Та нарын эзэмшсэн цэргийн боловсрол дараа нь юунд хэрэг болно гэсэн үг вэ?
-Оюутан цэргүүд цэргийн нэгдүгээр бэлтгэл үүрэгтнээр халагддаг. Энэ жилийн сургалтын явцад өөр өөрийн гэсэн тусгай мэргэжил эзэмшиж байгаа учир дайны бэлэн байдал зарлалаа гэхэд бүгд өөр өөрийн мэргэжлээр ирж ажиллана гэсэн үг юм.
-Хамгийн сонирхолтой нь ямар хичээл вэ?
-Буудлагын хичээл таалагдсан. Бас нуруундаа 10-20 кг ачаа үүрч, буугаа бариад 20 км-ийн зайд гүйнэ.
-Өнөө орой 30 км-ийн марш тактикийн гүйлттэй юм байна. Бас л том даваа гэж багш нар нь хэлж байна?
-Бид 10, 20 км-ийн зайд гүйчихсэн. Өнөө орой хоолны дараа 19.00 цагаас гүйнэ. Нуруундаа ачаа үүрээд, холын замд дундаа нэг урт бүдүүн гуалин мод дамжлаад гүйнэ. Хол замд ачаагаа аваад, ядарсан нэгнээ орхилгүй ротоороо гүйх үүрэг даалгавар юм. 30 км-ийн зайд зүгээр шулуун замаар гүйхгүй, хадтай модтой, энхэл донхол замаар цэргийн албанд сурсан зүйлсээ шалгуулаад, бартаа саадыг давах даалгавар юм.
Энэ зун халуун ч байлаа, сэрүүн ч байлаа. 24-25-уулаа нэг салаа. Хамтдаа зовоод ирэхээр салаагаараа нөхөрлөдөг, бие биеэ ойлгодог юм билээ.
-Та нар их сурах хугацаандаа цэргийн албаа хаачихаж байна. Ямар санагдаж байна?
-Маш сайхан. Их сургуульдаа сурахын хажуугаар цэргийн алба хааж байгаадаа сэтгэл өндөр байна. бид нар бие дааж сурч байгаа юм. Мөнгөө хэрэгтэй зүйлд зөв зарцуулахаас эхлээд багш нараасаа их зүйлийг сурсан.
-Цэргийн албанд мөрдөгдөх дүрэм журмаас гадна бичигдээгүй хууль мэт болсон зүйлс байдаг уу?
-Захны даавуу цэвэрхэн, гутал гялалзаж байх ёстой. Бид нар өдөр бүр захны даавуугаа сольдог. Ээлжид гарах үед л захны даавуугаа угаах зав олдоно. Дунджаар долоо хоногт нэг удаа ээлжинд гардаг.
-Захны даавуугаа өөрсдөө оёод сурчихсан уу?
-Тийм ээ. 10-15 минутад багтаан оёх ёстой. Эхэндээ захны даавуугаа оёх гэж нэлээд будилдаг байсан, одоо оёод сурчихсан. Бас бакалны түрийнд гутлын тос, алчуураа бэлэн аваад явдаг. /Цэргүүд түрийнээсээ гутлын тос алчуураа гаргаж үзүүлэв/ жагсаалын талбайд гутал маш цэвэрхэн гялалзаж байх ёстой
-Энд 44 сургуулийн оюутнууд алба хааж байгаа гэсэн. Сургууль сургуулиар нь нэг салаа болгосон уу?
-Үгүй ээ. Хамгийн олон нь ШУТИС-ийн оюутан 150, дараа нь МУИС-ийн 91 оюутан байгаа. Маш өрсөлдөөнтэй шалгаруулалт болсон учир зарим сургуулиас нэг оюутан ч ирсэн юм билээ. Сургуулиудаар нь холиод хуваадаг учир нэг салаанд нэг сургуулийнхан цөөн таарна. Бид нар найзалж нөхөрлөж сурч байна. Тэвчээр хатуужилтай болж байна. Өмнө нь их нялцгай, эмзэг байсан юм билээ, бид нар.
-Энэ зун их халуун байв уу?
-Халуун ч байлаа, сэрүүн ч байлаа. 24-25-уулаа нэг салаа. Хамтдаа зовоод ирэхээр салаагаараа нөхөрлөдөг, бие биеэ ойлгодог юм билээ. Бороо их орвол хувцас чийгтээд бас л амаргүй гэж ярьцгаав.
Я.ТӨМӨРБААТАР: ТА БҮХЭН ЭЭЖ ААВЫН ХҮҮ БИШ, ЭХ ОРНЫ ХӨВГҮҮД БОЛЛОО
МУИС-ийн захиргаанаас “Оюутан цэрэг” хөтөлбөрт анхнаас нь маш ач холбогдол өгч, цэргүүдэд онолын бэлтгэл орж байхаас эхлээд багш, удирдлагууд нь цэргийн сургуулийн багш нартай ирж уулзаж байжээ.
МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар оюутан цэргүүдтэй уулзах үеэрээ, Энэ жил МУИС-ийн хамгийн шилдэг, голч дүн 2.8-аас дээш, Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн шилдэг тэргүүний залуучууд шалгаран Оюутан цэрэг болцгоосон. Оюутан цэрэг хөтөлбөр Монгол Улсад их ач холбогдолтой. Цэргүүд маань хамгийн хүнд хэцүү үеэ давж, арваадхан хоногийн дараа эр цэргийн тангаргаа өргөж, оюутан цэргийн сургалтын энэ жилийн үйл ажиллагаа өндөрлөх гэж байна. Цэргүүдийн царай зүс сайхан борлож, сайхан тос даасан бор залуучууд болжээ.
Энд эр хүн болдог, найз нөхөд, эрчүүдийн үерхэл гэж юу байдгийг мэдэрдэг. Хамт олныхоо өмнө ямар хариуцлага хүлээхийг мэддэг. Эх орон, газар нутаг, миний сурч байгаа сургууль ямар үнэтэй вэ гэдгийг цэргийн албанд ирээд ойлгож авдаг. Дээр нь эр хүний хувьд биеийн хүчний бэлтгэл маш сайн хангагддаг. Та бүхэн биеийн тамир спортын хэрэглэлүүд дээр хичээллэж, олон саадыг даван амжилттай сайн суралцаж байна. Эр цэргийн албаа амжилттай хааж, цаашдаа Монгол Улсын төрийн албанд нарийн мэргэжлээрээ ажиллах нэг даваагаа давж байна.
Царай алдсан, хүнд байдалд орсон оюутан алга. Бүгд нүдэндээ галтай байна. Оюутан цэргүүдийн царай зүс мөлийгөөд эр хүний өнгөтэй болсон. Хэдхэн хоногийн дараа хичээл орно. Аав ээжийн хүүхдүүд биш, эх орны хүүхдүүд боллоо” гэж хэлээд “МУИС “Оюутан цэрэг” сургалтын төвийг тохижуулахад нэг бодит ажил хийнэ. Бид 2018 оныхоо төсөв төлөвлөгөөнд суулгаж, нэг тодорхой асуудлыг нь хариуцаж хийж өгнө” гэж амлав.
Ингээд оюутан цэргүүдийг хээрийн бэлтгэлд гарахын өмнө цэргийн албаа амжилттай хааж байгаа шилдэг гурван цэрэгт МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг болох 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувийг олголоо.
Оюутан цэргийн сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон хамгийн шилдэг байлдагчдыг Сургалтын төвийн багш нар шалгаруулжээ. Шилдгээр:
- Хоёрдугаар ротын гуравдугаар салааны байлдагч Ө.Мөнхтулга. Тэрбээр Монгол Улсын математикийн олимпиадын гурван удаагийн алтан медальтай бөгөөд цэргийн албаа ч хамт олноо хошуучлан амжилттай хааж яваа тэргүүний байлдагч аж.
- Нэгдүгээр ротын нэгдүгээр салааны байлдагч Ө.Ариунболд,
- Дөрөвдүгээр ротын нэгдүгээр салааны байлдагч Э.Дагвадорж нар МУИС-ийн шилдэг гурван байлдагчийг МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдах батламжийг сургуулийн захирал Я.Төмөрбаатараас гардлаа.
Э.ХОСБАЯР: ЦЭРГИЙН АЛБЫГ ГУРВАН ЖИЛ ХААСАН ААВААРАА БАХАРХСАН
Ингээд 13.30 цагт цэргүүдийн үдийн хоолны цаг болов. Цэргүүд гурилтай шөл, будаатай хуургаа талхаар хачирлан иднэ. Халуун ам их цангах тул бүлээн хар цайгаа аяга аягаар залгилна.
-Санхүүгийн эдийн засгийн их сургуулийн I дамжааны оюутан, Гуравдугаар ротын дөрөвдүгээр салааны ахлах байлдагч Э.Хосбаяртай хоол идэх зуур ярилцав.
-Цэргийн хоол ямар байна?
-Амттай. Бид нар их өлсдөггүй, хоол үлдээж болохгүй. Өглөөний цай 07.00 цагт масло сахартай талх, шөл, өдөр нь нэг хоёрдугаар хоол, орой хоёрдугаар хоол ордог. Тогооч нарын хоол эхний өдрөөс л их таалагдсан.
Цэрэгт явсан ах нар, найзуудаараа бахархаж, үнэ цэнийг нь ойлгосон шүү.
-Чи нэг зураастай юм байна?
-Тийм ээ. Ахлах байлдагч болсон. Бусдыгаа манлайлж, найман байлдагч ахална гэсэн үг. Салаан дарга нь хоёр зураастай, дэд түрүүч гэсэн үг.
-Цэргийн сургуулийн хамгийн гоё нь юу вэ?
-Өглөө сэрэхээс эхлээд бүх зүйл цагийн хуваарийн дагуу явагддаг учир цагийг зөв төлөвлөж сурна. Хамт олон болж сурч байна. Нэг нь ганцаараа сайн байх нь хамаагүй, болоогүй нэгнээ бусад нь хүлээнэ. Нэг чихэр байсан ч хуваана.
-Халуунд өдөржин гадаа байхад ам цангадаг уу?
-Цангана. Гэхдээ усны хангмж сайтай. 700 мл-ийн багтаамжтай манейркаа /усын төмөр сав/ өдөрт хоёр удаа цэнэглүүлдэг. Өдөрт гурван удаа хоолонд орохдоо цайгаа ууна. Тэгэхээр гайгүй.
-Хуучин цэргийн албыг гурван жил хаадаг байсан шүү дээ?
-Тийм ээ, цэрэгт ирээд гурван жил цэргийн алба хаасан ааваараа маш их бахархсан. Мөн цэрэгт явсан ах нар, найзуудаараа бахархаж, үнэ цэнийг нь ойлгосон шүү гэж ярилаа.
“Оюутан цэрэг” сургалтын төв 700 оюутан цэргүүд нэг дор суугаад хооллох танхимтай. Цэргүүд бусдаасаа хоцорч болохгүй. Хамтдаа суугаад, зэрэг хоолны ширээний араас босно. Хоолоо гүйцэд идэж амжаагүй бол орхиод босохоос өөр аргагүй.
Хэдийгээр бага хугацаа боловч оюутан цэргүүд цэрэг эрсийн үзэх ёстойг үзэж, бэрхшээл саадыг давжээ. Цэргийн алба анх гурван жил байсныг нэг жил хаадаг болгоод 20-иод жил өнгөрлөө. Гурван жилийн алба хаасан ах нар “Нэг жилийн цэрэг гэж юу байсан юм” гэж ихэрхэх. Нэг жилийн цэргүүд “Хоёрхон сарын хээрийн бэлтгэл хийсэн оюутан цэргүүд бол зөв алхаж ч сурахгүй” гэх мэтээр хэлдэг юм байна. Битгий тэгээрэй.
“ҮБХИС-ийн сургуулийн багш нар цэргийн албаны сургалтыг товчлон, цэргийн албанд үзэх ёстой бүхий хичээлийг Оюутан цэрэг хөтөлбөрийн сургалтад багтаасан. Шахуу хөтөлбөрөөр явж байгаа учир оюутан цэргүүд бараг өдөр бүр шинэ даалгавар, амаргүй сорилттой тулгарч байгаа” гэж Хурандаа Г.Мягмаржав ярилаа. Тэрбээр, “Цэргүүдийн царай эхлээд харладаг, дараа нь жаахан гайгүй болно. Одоо бол говийн ааруул шиг тос дааж, тэвхийсэн бор ааруул шиг залуучууд болсон байгаа биз дээ” гэж хэлсэн нь тэдэнд яг зохисон дүгнэлт байв.
Оюутан цэргүүд наймдугаар сарын 13-ны өдөр халагдаж, Тангаргийн баяраа хийх ч санаа амрах болоогүй ээ, тэдэнд наана давах даваа олон бий. “30 км-ийн марш тактикийн гүйлтээс гадна байлдааны буудлага, хоногийн хээрийн сургалт хүлээж байгаа. Цэргүүд маань сурсан мэдсэнээ амжилттай хэрэгжүүлнэ гэж итгэж байна” хэмээн Штабын дарга Эрхэмбаяр Хурандаа цэргүүддээ итгэл үзүүлэхэд нэгэн зэрэг цог золбоотойгоор “Тийм ээ, хурандаа” гэж хэлцгээв.
Цэрэгт мордох нь эр хүний заавал хаах алба гэдэг. Эх орон, ээж аав, өөртөө байгаа энгийн бүхэн ямар үнэ цэнэтэйг эр цэргийн албанд мэдэрдгийг оюутан цэргүүд ч хэлсээр байлаа. Тэд их сургуулиа амжилттай төгсөх итгэл дүүрэн, эх орныхоо хэрэгтэй газарт ажиллах зөв төлөвшил, хатуужилтай, мэдлэг боловсролтой залуус болон бэлтгэгдэж байна.