gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 28
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 5.29
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хятадын цахилгаан машины ирээдүй

2017-06-30
0
Twitter logo
0
Twitter logo
2017-06-30
Хятадын цахилгаан машины ирээдүй

Өгөөмөр татаас, түргэн борлуулалтад татагдсан 200 орчим компани Хятадад цахилгаан машин үйлдвэрлэхээ зарлав. Засгийн газар шинэ эрчим хүчний машин /ШЭХМ/ буюу бүрэн ба хагас цахилгаан машиныг Made in China 2025 чиглэлд тусгаж, өндөр технологийн аж үйлдвэрийн 10 гол чиглэлийн нэг болгохоор төлөвлөжээ. Хятад улс хэдийнэ цахилгаан машины дэлхийн хамгийн том зах зээл болж, өнгөрсөн онд 507 мянган машин худалдсан бол энэ тоог 2025 он гэхэд долоон саяд хүргэх зорилт тавьсан.

Гэвч алтан чичиргээ заримынх нь хувьд эхэлж амжилгүй төгсөх төлөвтэй. Эрх баригчид арилжааны машин үйлдвэрлэх чадваргүй атлаа татаас сордог ШЭХМ-ы жижиг компаниудыг зайлуулахаар шийдсэн бололтой. Засгийн газар Америкийн Tesla шиг компанитай өрсөлдөхүйц цөөн тооны тэргүүлэх компанийг шалгаруулан дэмжих бодолтой байна. Оны эхээр Хятад цахилгаан машины борлуулалтад олгох татаасыг 20 хувиар танах, улмаар 2020 онд бүрэн зогсоох шийдвэр гаргасан. Дөрөвдүгээр сард Сангийн сайд Сиао Жи машин үйлдвэрлэдэггүй мөртөө зальт аргаар татаас авдаг компаниудыг шүүмжилжээ.

Үүний зэрэгцээ Аж үйлдвэрийн яам ШЭХМ-ы үйлдвэрлэлийн технологид шалгалт хийж, сертификат олгохоо мэдэгдэв. Бээжин дэх Европын авто үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөгч Доминик Деклерк “Энэ арга хэмжээний зорилго татаас авчихаад заримдаа машин үйлдвэрлэх чадваргүй байгаа 200 компанийг шигших явдал” хэмээн тайлбарлажээ. Улсын хөгжил, шинэчлэлийн комисс 15 компанид ШЭХМ үйлдвэрлэх лиценз олгоод цаашид нэмж өгөхгүй бололтой.

Хятадын авто үйлдвэрлэгчдийн холбооны ажилтан Су Хайдон “Хүчтэй нь зах зээлд шалгарч үлддэг. Сайн ажиллаж байгаа компаниуд үлдэж, нэгдэх үйл явц эхэлж магадгүй. Муу чанартай машин хийдэг хэдэн зуун үйлдвэрлэгч шаардлагагүй” гэжээ. NIO, LeSee мэтийн жижиг компаниуд Tesla-гийн амжилтын түүхийг давтахыг хүсэж байв. Гэвч Бээжингийн удирдлага үндэсний аварга компанийн инновацийн загварт анхаардаг бөгөөд зай хураагуур үйлдвэрлэгч BYD, GAC, Geely, Changan зэрэг томчууд үүнд багтана.

Үүний зэрэгцээ багавтар компаниудад саад хориг олон бий. Гадаад, дотоодын машин үйлдвэрлэгчдийг албадахаас бусад бүх аргаар ШЭХМ зохион бүтээхийг шахаж байна. Шинэ журам ёсоор ирэх онд борлуулах Хятадын нийт автомашины найман хувь нь цахилгаан машин байх ёстой агаад 2020 он гэхэд энэ тоог 12 хувьд хүргэх зорилтыг үйлдвэрлэгчид ахадсан тоо хэмээн үздэг. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэг ажилтан “Энэ бол татаасыг багасгаж, үйлдвэрлэгчдээс өөрөөс нь зардлыг гаргуулах арга” гэж ярив.

ШЭХМ үйлдвэрлэх гол урамшуулал нь машины үнийн дүнгийн 60 хувьд хүрдэг татаас юм. Үүний үр дүнд 2015 онд борлуулалт дөрөв дахин өсчээ. Цахилгаан машины сунгааны улмаас зай хураагуурын үндсэн түүхий эд болох литий, кобальтын үнэ Хятадад эрс дээшилсэн байна. Цахилгаан машин руу хошуурснаас болж зарим компани чиглэлээсээ хазайн эрсдэлтэй тулгарсан байна. Жишээ нь LeEco компани ШЭХМ-ы үйлдвэр барих гэж бэлэн мөнгөө бараад одоо барилгын ажил зогссон байна.

Жижиг тоглогчдыг шигшсэний дараа үлдэгсэд том компаниудтай хамтран ажиллаж эхлэх нь Бээжингийн хүсэж буй зүйл мөн. NIO компанийн төлөөлөгч манай сонинд ярихдаа манайх ШЭХМ үйлдвэрлэх эрх авсан боловч орон нутгийн томоохон үйлдвэрлэгч JAC-тай хамтрахаар тохирсон тул шаардлагагүй болсныг мэдээлэв. BMI судалгааны фирмийн шинжээч Томас Глендининг “Олон компани, лиценз авсан үйлдвэрлэгчид хүртэл гэрээгээр бусдын машиныг угсрахад бэлэн байгаа” хэмээн дүгнэсэн байна.

Эмили Фен

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан