gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөрөнгийн зах зээл: 7 хоногийн арилжааны мэдээ

Б.Оюунчимэг
2012-04-17
0
Twitter logo
Б.Оюунчимэг
0
Twitter logo
2012-04-17
Энэ оны 15 дахь долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн арилжаа 5 удаа явагдаж, нийт 70 хувьцаат компанийн 920.16 мянган ширхэг хувьцаа арилжигдаж, 674.82 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Нийт зах зээлийн үнэлгээ 2.32 тэрбум төгрөгөөр буурч 1,966.29 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Хувьцааны арилжаа

Тус долоо хоногт арилжигдсан 70 үнэт цааснаас 41 үнэт цаасны ханш өсч, 16 үнэт цаасны ханш буурсан ба 13 үнэт цаасны ханш  тогтвортой байлаа. Хамгийн өндөр хувиар ханш нь өссөн үнэт цаасанд Хөдөөгийн тээвэр /51.77%/ ХК-ийн хувьцаа тооцогдож байгаа бол хамгийн өндөр хувиар ханш нь буурсан үнэт цаасанд Монгол шевро /-15.00%/ ХК-ийн хувьцаа тооцогдож байна.

Тоо ширхэгээр хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаасанд Хөх ган, Ремикон, Монголиа девелопмент ресорсес зэрэг ХК-иудын хувьцаа, хамгийн өндөр үнийн дүнтэй арилжигдсан хувьцаанд Монголиа девелопмент ресорсес, Таван толгой, АПУ зэрэг ХК-иудын хувьцаа тус тус тооцогдож байна.

Идэвхтэй арилжигдсан компаниуд

BDS index - 2012 оны 15 дэх долоо хоногийн сүүлийн арилжааны өдөр BDS index 4,532.48 нэгжид хүрсэн нь өмнөх долоо хоногийн мөн үеэс 77.09 нэгж буюу 1.73 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Индекс өсөхөд хамгийн ихээр нөлөөлсөн компаниуд Мон Ит Булигаар, Оллоо, Дархан нэхий зэрэг нийт 14 ХК байлаа.

Тор-20 индекс
- Энэ долоо хоногийн эцэст 20,379.38 нэгжид хүрсэн бөгөөд өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 68.32 нэгж буюу 0.33 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Индексийн сагсанд багтах Шивээ овоо, Могойн гол, Баянгол зочид буудал зэрэг 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан байна.

Энэ 7 хоногт хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаасанд Гермес центр ХК-ийн хувьцаа тооцогдож байгаа бөгөөд нийт 91,692 ширхэг хувьцаа арилжигдаж, 88 төгрөгөөр хаагдлаа. Тус компани нь 2011 оны жилийн эцсийн байдлаар 1.03 тэрбум төгрөгийн орлого олж, 398.06 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Түүнчлэн 04 сарын 30-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хуралдуулах бөгөөд 03 сарын 26-ны өдрөөр хувьцаатай байсан хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд нь 4.29 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.  

Мөн их үнийн дүнтэй арилжигдсан хувьцаанд Таван толгой ХК-ийн хувьцаа тооцогдож байгаа бөгөөд нийт 8,694 ширхэг хувьцаа арилжигдаж, 10,501 төгрөгөөр хаагдлаа. Жил бүр тухайн компанийн олборлолтын хэмжээ өсч байгаа бөгөөд 2010 онд 5.2 сая тн нүүрсийг олборлосон бол 2011 онд 5.8 сая тн нүүрсийг олборлон борлуулж, 80.05 тэрбум төгрөгний цэвэр ашигтай ажиллажээ.

Увс хүнс ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдана
Увс хүнс ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2012 оны 05 сарын 03-ны өдрийн 10 цагт УБ хот дахь “Юү Эф Си Групп”-ийн төв оффист хуралдахаар боллоо. Тус хурлаар сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцлийг батлах,  компанийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулах тухай, хувьцаа хуваах, нэмж гаргах тухай зэрэг нийт 9 асуудлыг хэлэлцэнэ.

БиДиСЕК ХК хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараалаа
2012 оны 04 сарын 10-ны өдөр БиДиСЕК ХК нь 2010 оны ногдол ашгийн мөнгөө хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд байршууллаа. Тус компани нь нэгж хувьцаанд 50 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн бөгөөд 2011 оны 04 сарын 13-ны өдрөөр хувьцаатай байсан хувьцаа эзэмшигчид авах эрхтэй ажээ.

Н.Янжмаа

Хамтран бэлтгэсэн: БиДиСек ХК

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан