ТОКИО./ИТАР-ТАСС/. Японы нийслэл Токио хотод Дэлхийн уйгуруудын конгрессын /ДУК/ их хурал дуусчээ.
Хятадын эрх баригчид уг байгууллагыг террорист салан тусгаарлагч бүлэглэл гэж үздэг учраас их хурлыг зохион байгуулсан нь Бээжин болон Токиогийн харилцааг эрс хурцатгахад хүргэсэн бөгөөд Хятадын эрх баригчид эсэргүүцлээ илэрхийлэн Япон-Хятадын уулзалтыг хойшлуулсан байна.
Германы Мюнхен хотод байрладаг ДУК-ын чуулганыг өмнө нь зөвхөн Барууны орнуудад зохион байгуулдаг байжээ. Бээжингийн эрх баригчид тус улсын бүрэн бүтэн байдалд аюул учруулж байгаа этгээдүүдтэй холбоо тогтоовоос хатуухан хариу барина гэж мэдэгддэг учраас Азийн орнууд Бээжингийн дургүйцлийг төрүүлэхийг хүсдэггүй байв. Арван сая хүн амтай Шинжаан-Уйгурын өөртөө засах орон нь /ШУӨЗО/ Хятадын нутаг дэвсгэрийн зургаан хувийг эзэлдэг бөгөөд Орос, Казахстан, Афганистан гэх зэрэг найман улстай хиллэдэг ажээ.
Уйгурууд бүр Дэлхийн II дайнаас өмнө тусгаар тогтнохыг оролдож байгаа юм. 1940-ээд оны хоёрдугаар хагаст энэ бүс нутаг хуучин ЗХУ-ын Зүүн-Туркестаны Бүгд Найрамдах Улсын хяналтад байжээ. Харин Мао Зэдуныг ялсны дараа Сталин ШУӨЗО-ийг БНХАУ-ын бүрэлдэхүүнд оруулахыг зөвшөөрсөн байна. Үүний дараа уйгуруудын дийлэнх нь хилийн чанад руу зугтан гарч АНУ, Герман, Швед, Турк болон Японд суурьших болов. Тэд мөн Төв Азийн түрэг хэлт орнуудад амьдардаг ажээ. ДУК 2004 онд байгуулагдсан байна.
Уг конгрессыг нэгэн цагт Хятадын хамгийн чинээлэг эмэгтэйд тооцогдож байсан боловч ШУӨЗО-ийн эрх мэдлийг өргөтгөхийг оролдсоныхоо улмаас баривчлагдаж, хэдэн жилийн турш шоронд хоригдсоныхоо дараа АНУ руу гарсан Рабия Кадир гэдэг эмэгтэй 2006 оноос хойш тэргүүлж байгаа юм. Тэрбээр Хятадад шүүмжлэлтэй ханддаг нөлөө бүхий консерватив улстөрчидтэй нягт холбоотой байдаг байна. Чухам тэд парламентын ордонд болсон ДУК-ын энэ удаагийн чуулганыг зохион байгуулахад нь тусалжээ.
Уг арга хэмжээнд Казахстан болон бусад арав гаруй улсад амьдардаг уйгур үндэстний 120 орчим төлөөлөгч оролцсон байна. Тэд Рабия Кадирыг байгууллагын тэргүүнээр дахин сонгож, Бээжингийн эрх баригчдыг Зүүн Туркестаны уугуул оршин суугчдыг хавчин шахаж, хань үндэстнүүдийг шилжин суурьшуулах замаар устгаж байна гэж буруутгажээ. ШУӨЗО-ийн хүн амын 70 гаруй хувь нь уйгурууд байсан бол одоо тэд талаас бага хувийг эзлэх болсон байна. Форумд оролцогчид тусгаар тогтносон уйгур улсыг байгуулахыг шаардаагүй гэдгээ нотлоод харин уйгуруудад улс төр болон соёлын өөртөө засах эрхийг жинхэнэ утгаар нь олгохыг шаарджээ.
Харин Бээжингийн эрх баригчид ДУК-ыг террорист үйл ажиллагаа явуулсан, 2009 онд ШУӨЗО-т болсон олныг хамарсан эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан гэж буруутгадаг байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байснаар, эмх замбараагүй байдлын үеэр 200 орчим хүн амиа алджээ. Хятадын эрх баригчид их хуралд оролцох хүмүүст виз олгохгүй байхыг Япон улсаас хүссэн байна. Мөн Токио хот дахь Хятадын Элчин сайд ДУК-ын хүрээнд арга хэмжээг явуулахыг дэмжиж байсан парламентын гишүүдэд 100 гаруй захидал илгээжээ.
Японы эрх баригчид Бээжинтэй харилцаагаа хурцатгахгүй байх талаар бүхий л хүчин чармайлтаа гаргаж, дээрх хуралд эрх баригчийн намын депутатууд оролцоогүй болохыг, мөн Рабия Кадирыг албаны хүмүүс хүлээн авч уулзаагүй болохыг мэдэгдсэн байна. Гэвч энэ нь тус болоогүй байна. Арга хэмжээ дууссаны дараа Бээжинд болсон Хятад, Өмнөд Солонгос, Японы удирдагч нарын гурван талын уулзалтын дараа БНХАУ-ын дарга Ху Жиньтао Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Багтай ярилцсан хэдий ч Японы Ерөнхий сайд Ёшихико Нодатай уулзахаас татгалзжээ.
Тэрчлэн Хятадын Гадаад хэргийн сайд Ян Зечи Японы бизнесийн төлөөлөгчидтэй хийх уулзалтаа хойшлуулсан байна.
Д.Жаргал